Ой хээрийн түймэр улам даамжирч, Европын холбооноос гал унтраах онгоц илгээв

Ой хээрийн түймэр улам даамжирч, Европын холбооноос гал унтраах онгоц илгээв

Ой хээрийн түймэр улам даамжирч, Европын холбооноос гал унтраах онгоц илгээв

Европын холбоо Испани руу хоёр гал унтраах онгоцыг ой хээрийн түймэртэй тэмцэхэд нь туслах зорилгоор илгээжээ. Энэ нь Испани улс Европын холбоогоос тусламж гуйж буй анхны тохиолдол юм. Ой хээрийн түймрийн улмаас гурван хүн нас барсан ч цаашид энэ тоо өсч магадгүй гэж албаныхан эмээж байна. Испанийн цаг уурын албаны мэдээлснээр, Даваа гариг хүртэл цаг агаар 44 хэмийн дулаантай, тогтмол салхитай байх тул түймэр тархах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар Европын таван оронд ой хээрийн түймэр аюул заналхийлээд байна. Тухайлбал, Грект гарсан түймэр энэ долоо хоногийн Мягмар гаригт л гэхэд 100 мянга гаруй км2 талбайг шатаажээ.

Испанийн баруун хойд Галиси муж руу Пүрэв гаригт (2025.08.14) Франц улс хоёр гал унтраах онгоц илгээсэн гэж албаны хүн мэдэгдэв. Тэрбээр орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, "Түймрийн эсрэг тэмцэлд хязгаар үгүй. Францын онгоцнууд түймрийг зогсоох гэж ирсэн" гэжээ. Харамсалтай нь Пүрэв гаригт түймрийг унтраах ажиллагааны үеэр нэгэн сайн дурын гал сөнөөгч ноцтой түлэгдэж, шархаа даалгүй нас баржээ. Испанийн ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэлдээ "Бид энэхүү зоригтой сайн дурынхны нэгийг алдсандаа гүнээ харамсаж байна. Түүний гэр бүл, ойр дотнынхонд энэ хүнд хэцүү үед бүх хайраа илгээж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.

Цагдаа нар Кастиль ба Леон бүс нутагт ойн түймэр санаатайгаар гаргасан хэрэгт хоёр хүнийг баривчилжээ.

Зургаадугаар сараас хойш Испанид нийт 10 хүнийг түймэр санаатайгаар тавьсан хэргээр баривчлаад байна. Цаг агаарын нөхцөл ойн түймрийг тархахад нөлөөлж байгаа ч, ихэнх түймэр хүмүүсийн буруутай үйлдлээс улбаатай. Жишээлбэл, задгай гал, тамхины иш хаях, шилэн сав хаях гэх мэт.

Испанид ойн түймэр гаргах нь, санаатай биш байсан ч ялтай гэмт хэрэг юм.

Олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрээд байгаа бөгөөд зөвхөн Касерес мужид л гэхэд 700 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Португал улсад 1,900 гаруй гал сөнөөгч дөрвөн томоохон ойн түймэртэй тэмцэж байна. Тэдний нэг болох Транкозо хотын ойролцоох түймэр хэдийнээ 5000 км2 газрыг шатаасан байна. Улмаар тус улсын засгийн газар өнгөрсөн долоо хоногт зарласан болзошгүй аюулын байдлаа Ням гариг хүртэл сунгажээ. Ойн түймэр нь өмнөд Европын орнуудад зундаа элбэг тохиолддог ч, энэ жил халуун агаарын урсгал (heatwave) улам хүнд болгож байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш, Европын холбооны хэмжээнд 2 545.47269 км2 газар шатжээ.

Үүний ойролцоогоор 25 хувь нь Испанид байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, уур амьсгалын өөрчлөлт нь халуун агаарын урсгалыг илүү давтамжтай, урт хугацаатай, халуун болгож байгаа аж. Хэт халуун, хуурай нөхцөл нь газрыг, ургамлыг маш амархан шатахуйц болгож, гал маш хурдан тархах нөхцөл бүрдүүлдэг.

Грек, Болгар, Монтенегро, Албани зэрэг улс ч мөн Европын холбооны онцгой байдлын тусламжийн механизмыг идэвхжүүлэн, тусламж хүссэн байна.

Грект, ойн түймэр гурван өдөр дараалан шатаж байна. Хамгийн аюултай галын голомт нь Хиос арал болон Пелопоннесийн бүсэд байгаа бөгөөд одоогийн байдлаар 95 хүн гэмтсэн. Тэдний дунд гал сөнөөгчид болон энгийн иргэд багтаж байна. Грекийн эрх баригчид “улаан түвшний” (хамгийн өндөр) түгшүүр зарлаж, Аттика, Төв Грек, Эвия арал, Пелопоннесийн зүүн хойд хэсэг, болон Фракиа зэрэг бүс нутагт маш өндөр галын эрсдэлтэй байгааг анхааруулсан. Хиос аралд, гал түймэр суурин газарт ойртож, гал сөнөөгчдийн нөөц дуусаж байгаатай холбогдуулан зарим иргэдийг тэнгисээр, эргийн хамгаалалтын болон хувийн завиар нүүлгэн шилжүүлжээ. Мөн Патрас хотын ойролцоо гарсан түймэртэй холбогдуулан гурван хүнийг баривчилсан бөгөөд уг түймэр өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Одоо ч бүрэн унтраагүй байна. Албани, Турк улсад ч мөн ойн түймэр үргэлжилж байгаа бөгөөд хэд хэдэн гал сөнөөгч гэмтсэн талаар мэдээлжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.168.34.220

Бусад улсын дотоод хэрэгт оролцдог улс одоо илүүдээд байгаа мөнгөө дотроо, өөрсөддөө зарцуулсан дээр байх, ялзарсан тогтолцоогоо ер нь өөрчилсөн дээр байх, одоо европ гэхгүй гейроп гэдэг нэртэй болсон шд

Avatar

Нэргүй 2025-08-15 202.9.41.72

х***а манж гичинүүдийг нам төрөөс хуйгаар нь зайлуулаач хэдий болтол ингэж давран гэж бодсийн. хэн биш бааснуудтшдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж