Боловсролын зээлийн сангийн асуудлаар эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр (2025.08.15) мэдээлэл хийлээ.
Эцэг эхчүүдийн төлөөлөл:
-"Боловсролын зээлийн санд энэ онд 70 хүүхэд тэнцсэн байгаа. Энэ жилийн хувьд тэргүүлэх бус мэргэжлээр элсэлт авна гэж шинэчилсэн журам дээрээ мэдэгдсэн байсан. Зарим хүүхдүүдийг тэргүүлэх бус мэргэжил гэж үзэн хасжээ. Мөн олон нийтийн зөвлөл болон хөндлөнгийн байгууллагад эцэг эхчүүд хандсан. Гэвч БЗС-ийн (Боловсролын зээлийн сан) сонгон шалгаруулалтад ямар хүмүүс ажлын албанд тэнцсэн нь тодорхойгүй байсан хэвээр байна. Хүүхдүүдийн хувьд дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэргүүлэх мэргэжил бусаар тэнцсэн. Харин хасагдсан хүүхдүүдээс төлбөрийн хувьд гурав дахин өндөр төлбөртэй хүүхдүүдийг тэнцүүлсэн.
Өнөөдөр эцэг эхчүүдэд цаг гарган өгч, нэг нэгээр хүлээн авч хариу өгнө гэж БЗС-аас мэдэгдсэн. Тухайлбал, хүүхдүүдийн тэнцсэн сургуулиудад өөр улсын хүүхдүүд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж явдаг. Энэхүү боломжийг хүүхдүүдэд олгохгүй бол БЗС байх хэрэггүй. Нөгөө талаар бусдын татварын мөнгийг хий дэмий үрэх шаардлага байхгүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа БЗС-д хяналт шалгалт тавих хөндлөнгийн байгууллага алга бололтой. Боловсролын сайд П.Наранбаяр БЗС-ийн сонгон шалгаруулалтын асуудалд анхаарахгүй байна.
БЗС-ийн холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэдэг албан бичгийг 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн.
Гэтэл салбарын сайд нь ямар нэгэн тайлбар, арга хэмжээ авахгүй хэвээр байна. Албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт 13 хүний бүрэлдэхүүнийг Боловсролын сайд П.Наранбаяр батлан гаргасан байдаг.
Ажлын хэсгийн 13 хүний бүрэлдэхүүнд хэлний мэдлэггүй, дэлхийн тод сургуулиудыг судалж чадаагүй болон сургуулиуд ямар шаардлага тавьсныг судлаагүй байсан. Нөгөө талаас сайн ажиллаагүй байна гэж эцэг эхчүүд дүгнэхэд хүрсэн. Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа тайлбар өгөхдөө цахимаар сонгон шалгаруулалт явагдан, хүний оролцоогүй хийгдсэн гэх тайлбарыг өгч байсан. БЗС-ийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдийн хувьд цахимаар нэвтрэн орж харахад батлагдсан гэж харагдаж байсан боловч хэдэн өдрийн дараа журмын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр өөрчлөгдсөн байв.
Харин эцэг эхчүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт таван үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн байгаа.
Харин бидний зүгээс БЗС-ийн сонгон шалгаруулалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг онооны жагсаалт гарахыг хүссэн. Тэнцсэн 70 хүүхдээс зарим нь хасагдах юм бол 71 дэх хүүхэд боломжийг нь олгохыг хүсэж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд БЗС-ийн зээлд хамрагдсан ч дөрвөн хүүхэд тэнцсэн. Тэнцсэн дөрвөн хүүхдийн дунд ганц нэг асуудал байгаа. Ийм учраас Боловсролын сайд П.Наранбаяр болон БЗС-ийн дарга О.Сийлэгмаатай уулзахыг хүсэж байна" гэлээ.
А.ТАМИР
Тэгш кртөнц 1 цагийн өмнө 66.181.180.227
мөнгөтэй сайн багштай хүний хүүхэд явна, мэдээж хүүхэд хичээсэн байх
Zochin 3 цагийн өмнө 66.181.160.46
Ene BZS-g mash sain shalgah heregtei. Tanil tal,alban tushaalaa ashiglan awchihaad tuiuhgui baigaa uchir san ni burdehgui bga.
Нэргүй 3 цагийн өмнө 202.5.202.130
Унасан хүн ууртай байлгүй дээ. ЕШ тэнцээгүй нь уурлана, Зээлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй уурлана, хэрэв бороо их орбол төр засаг нь бороо оруулаад байна гэж уурлах байлгүй
Зочин 4 цагийн өмнө 202.126.88.102
Тэснэ,тэснэ гэхэд тэвчээрийн туйлд хүрлээ.
Зээлийн сонгон шалгаруулалт будаа.
Ерөнхий шалгалт 48 мянган хүүхэдийн 12 жилийн үр дүн будаа.
Сургууль,цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах 39 тэрбумын төсөв зарцуулаагүй буцаан хураалгасан нь буруутай будаа.
1 тэрбумаар яамны нэг өрөөг массажны сандалаар дүүргэсэн буруутай будаа.
ТНБД нь үүр шөнөөр гадаадын иргэдтэй хулгайн журмаар уулзсан буруу будаа.
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.108
ХҮНий хүнээр сайд хийлгэсний гор хүний хүн хүнийх л байдаг