Меланиа Трамп экс ерөнхийлөгчийн хүүгээс 1 тэрбум доллар нэхэмжилнэ

Меланиа Трамп экс ерөнхийлөгчийн хүүгээс 1 тэрбум доллар нэхэмжилнэ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Меланиа Трамп экс ерөнхийлөгчийн хүүгээс 1 тэрбум доллар нэхэмжилнэ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер Байденаас нэг тэрбум ам.доллар нэхэмжилнэ гэж сүрдүүлжээ. Учир нь Хантер Байден саяхны нэгэн ярилцлагадаа Меланиа Трампыг бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнээр дамжуулан Дональд Трамптай танилцсан гэж хэлсэн байна.

Энэ худал үгээрээ тэр тэргүүн хатагтайг дорд үзэж, хэлмэгдүүлсэн, өдөөн хатгасан гэж Меланиа Трампын хуульчид Пүрэв гаригт /2025.08.14/ мэдэгдэв. Хантер Байден энэ мэдэгдлээ эргүүлэн татаж, уучлал гуйхгүй бол нэг тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэх хуулийн арга хэмжээ авна гэдгийг мөн хэллээ. Мөн тэргүүн хатагтай худал үгнээс болж санхүү болоод нэр хүндээрээ хохирсон гэжээ. Залуу Байден бусдын нэр төрийг ашиглах замаар олны анхаарлыг өөртөө татах аргыг нэг бус удаа ашиглаж байсан гэж Меланиагийн хуульчид буруутгаж байна.

Трамп, Эпштейн нар нэгэн цагт найзууд байжээ. Гэвч Эпштейн 2000-аад оны эхээр Трампын Флорида дахь гольфын клубын ажилтнуудыг өөртөө урвуулсан тул тэдний зам хоёр тийш салсан аж. Эпштейн хожим нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оролцуулсан хэрэгт буруутгагдан, шоронд хоригдсон бөгөөд шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 онд амиа хорлосон.

Хантер Байден ярилцлагадаа "Эпштейн түүнийг Трамптай танилцуулсан. Тэдний харилцаа холбоо маш гүн гүнзгий" гэжээ.

Трампын шүүмж намтрыг бичсэн сэтгүүлч Майкл Уолффоос Хантер Байден энэ санаагаа авсан гэж Меланиагийн хуульчид хэлэв. Тодруулбал, Уолфф саяхан "Daily Beast" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Меланиа Трамп нөхөртэйгөө анх танилцахдаа Трамп, Эпштейн нарын хэн хэнийг таньдаг байсан" гэж баталсан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж