"NEWS" агентлаг өнөөдрийн (2025.08.15) онцлох үйл явдлын хураангүйг хүргэж байна.
16:00 цагт: Уран зургийн нэрт мастер Гомбожавын Баярын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.
17:00 цагт: “Гэрлийн соёл” тусгай сургалт Богд хааны ордон музейд болно.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
Орон нутагт:
-Өмнөговь аймагт “Элсэн манхны баяр-2025” үйл ажиллагаа болно.
-Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол төрийн наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Хилийн цэргийн дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх М.Бэлгүтэйн шинэ цолыг мялаалга наадам болно.
-Дорноговь аймгийн Айраг сумын наадмын талбайд тус сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бөх, Монгол Улсын начин М.Бямбадоржийн цолны мялаалга наадам болно.
Холбоотой мэдээ