11-0 тэргүүллээ алдаж, "The MongolZ"-д хожигдсон MAJ3R: Хэлэх үг алга

11-0 тэргүүллээ алдаж, "The MongolZ"-д хожигдсон MAJ3R: Хэлэх үг алга

11-0 тэргүүллээ алдаж, "The MongolZ"-д хожигдсон MAJ3R: Хэлэх үг алга

"BLAST Bounty"-ийн хоёрдугаар улирлын сүүлийн шатны тоглолтууд Мальтад эхэлсэн. Өрсөлдөгчөө амлан авч өрсөлддөг энэхүү тэмцээнд чансаа доогуур багууд эхэлж сонголт хийдэг. Тэр ч утгаараа шилдэг найман баг тунан үлдсэнээс турк тоглогчидтой "Aurora" баг "The MongolZ"-ийг амлан авав.

Хоёр багийн тоглолт орон нутгийн цагаар өчигдөр/2025.08.14/ болж, монгол баг 2-0 гэсэн харьцаатай хожсоноор хагас шигшээ шатанд шалгарлаа. Хоёр баг өмнө нь жилийн хугацаанд гурван удаа учраа таарахад "The MongolZ" 2-1 гэж илүүрхэж байсан бол энэ удаад харьцаагаа холдуулж, 3-1 болгов.

Эхний мап "Aurora"-ийн сонгосон "Dust2" байсан бөгөөд тус тоглолтод "The MongolZ" 13-11 гэсэн харьцаатай хожсон бол удаах "Mirage" мапын эхний хагаст турк залуус 11-0 гэсэн харьцаатай итгэл төгс илүүрхэж байсан. Тус мапын эхний хагасын төгсгөлд "bLitz" гурвын эсрэг ганцаараа үлдсэн ч ялж, харьцааг 11-1 болгожээ.

Ерөнхийдөө хоёр дахь мап дээр "Aurora" хожлоо гэж олон хүн бодсон биз. Арга ч үгүй. Тэд 11-1 гэсэн харьцаатай эхний хагасыг тэргүүлж, ердөө хоёрхон раунд л ялахад цувралын харьцааг тэнцүүлэх байв. Гэвч хоёрдугаар хагаст "The MongolZ" СТ талаасаа бараг л алдаа гаргасангүй. Үндсэн цагт 12-12 гэж тэнцүүлэн нэмэлт цагт 16-13-аар өрсөлдөгчөө буулган авчээ.

Итгэл төгс тэргүүллээ алдаж, хожигдсон "Aurora" багийнхан тоглолтын дараа сэтгэлээр унасан, цочролоосоо гарч чадахгүй байгаа харагдсан. Багийн ахлагч "MAJ3R" тоглолтын дараа "Сүүлийн гурван тэмцээнд Mirage-ийн Т талаас ганцхан раунд хожлоо. Энэ бол зүгээр зүйл биш. Хариуцлагыг би үүрнэ. Тэд СТ талаасаа сайн тоглолоо. Гэхдээ бид СТ талдаа илүү байсан ч ийм зүйл боллоо. Хэлэх үг алга. Гарц, гаргалгаа олж чадаагүйдээ би үнэхээр гунигтай байна" гэжээ.

MAJ3R багийнхаа влогийн үеэр "The MongolZ" багийг В түвшний баг гэсэн ангилалд оруулж, ам алдсан удаатай.

Тэдний хамгийн тааруу мап нь "Mirage" тэр дундаа Т тал нь болсон гэхэд хилсдэхгүй. Тус мап дээр тоглосон сүүлийн дөрвөн тоглолтдоо хожигджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-15 43.242.242.59

Залуучууддаа баяр хүргье. Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж өөрсдийнхөө амьдралыг сайхнаар авч явна гэдэг гайхамшиг юм. өөр олон монгол залуус энэ спортоор хичээллэж амжилт гаргавал улс орны нэр хүндэд хэрэгтэйгээс гадна амьдралаа баталгаатай болгоно гэсэн үг юм. Насаараа идэх хоолоо олж чадна. Дараагийн багаа сайн судалж хожоорой.

Avatar

Zochin 2025-08-15 66.181.160.46

Manai zaluus mundagaa. Oyunii sport shu dee. Mongol 5 zaluug haraad baharhdag, daruu tulub tubshin zaluuchuud.

Avatar

Баярцогт 2025-08-15 47.227.179.89

ямар юм ны нь спорт байх вэ дээ! Компьютер гэймэнд Донтсон юмнууд.Тэгээд нэг солиотой юм 100 000 $ шагнал амлаад дараа нь мурьж байхгүй юу даа

Avatar

Зочин 2025-08-15 103.168.34.194

Мөнгөө өгсөн гэдгийг зарласан

Avatar

G. 2025-08-15 202.131.228.66

Чи ми зүгээр явж хөлөө угаа тэхүү хачин шивэр чинь

Avatar

Ts2 2025-08-15 103.212.162.75

Тэнэг гэдгээ нууж ядаж дуугүй өнгөрч байлдаа

Avatar

Нэргүй 2025-08-15 66.181.177.58

cham meted 100000 dollar baitugai 10 dollar oldvol ih ym duugui l hutsalgu haraad suuj bai

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.94

mal s** yma

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.178.94

Тамын тогооны гишүүн минь тэндээ сууж бай ганцаараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж