Геннисийн амжилтын эзэн эгч дүүст хүндэтгэл үзүүлжээ

Геннисийн амжилтын эзэн эгч дүүст хүндэтгэл үзүүлжээ

Геннисийн амжилтын эзэн эгч дүүст хүндэтгэл үзүүлжээ
Чингис хаан үндэсний музей монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн байна. Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухаг үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.
Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархлаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардууллаа.
Энэ үеэр Гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн Монгол бахархлын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын улсынхаа нэрийг дуурьсгах болно” гэжээ.
Нармандахын Мөнхшүрийн амжилт:
Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Мөнхшүр нь Ой тогтоолтын спортын 26 жилийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн хошой аварга юм. Тэрээр 2017 оны 26 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг цагийн хугацаанд багц хөзөр цээжлэх төрөлд нийт 37 багц хөзөр буюу 1924 хөзөр цээжлэн алдаагүй санаж, Гиннесийн номд бичигдсэн бөгөөд нийлбэр оноогоор бүх насны ангиллыг тэргүүлж, хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. 2021 онд энэхүү амжилтаа дахин бататгаж, 30 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн Хошой аварга болсон. Ой тогтоолтын улсын болон тив дэлхийн, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр, хоёртын тоолол, тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрлүүдэд нийт 12 удаа дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд ой тогтоолтын спортын Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Олимпын аварга болсон юм.
Нармандахын Энхшүрийн амжилт:
Монгол Улсын Гавьяат тамирчин, Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Н.Энхшүр нь ой тогтоолтын спортын хамгийн том цол болох “Олон улсын их мастер” хэмээх цолыг хамгийн богино хугацаанд буюу ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд 6 сарын дотор хүртсэн дэлхийн хамгийн анхны тамирчин юм. Ой тогтоолтын улсын болон тив дэлхий, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр цээжлэх төрөл , хоёртын тоолол , тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрөлд улсын болон дэлхийн 10 гаруй рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр 2017 оны 26 дахь Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаар Гиннесийн номд бичигдсэн бөгөөд тэрээр ой тогтоолтын спортын Улсын дэд аварга, Ази тивийн дэд аварга, Оюуны Олимпын мөнгөн медальт тамирчин юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 3 цагийн өмнө 202.126.89.226

зөв зөв, монгол хүнээрээ бахархаж байна

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.71

зэвүүн муу санаатай л******д.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.71

хошин урлгийн шаарнууд с***р самуун хулгай зэлгэ хээл хахууль уриалсаэ сурталчлсан мессэж бүх дугаар хийж цацаж шаадийн яаасн яаасн гэнээ сугны үс цүнх баригч бол тэгээд я***н хүүхн яаадг бол гэх шиг тэр үүсн тийм сэтэхүй суулгж байна шдэ нам төр хулшалсан х***а манжууд хулгайн мөнгөөи захиаож хийлгж бгаа л да монголыг самууруулх нь х***а манжуудад ашигтай нам төрийн толгойд шаасан х***а манжуудад гажиг бдлго ш*** тусам х***а манжууд толгойд салхгүй байна гэж бодож байгаа андуурцан зэвүүн муу са

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 188.162.254.60

гоё !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж