Япон: Сонгуульд хөндлөнгөөс оролцох эрсдлийг бууруулна

Япон: Сонгуульд хөндлөнгөөс оролцох эрсдлийг бууруулна

Япон: Сонгуульд хөндлөнгөөс оролцох эрсдлийг бууруулна

Японы засгийн газар гадаадын улс орнууд худал онлайн мэдээлэл болон бусад аргаар сонгуульд хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэж байна. Тус улсын засгийн газрын мэдээлснээр, долдугаар сард болсон Дээд танхимын сонгуулийн үеэр зарим улс төрийн нам, нэр дэвшигчийн талаарх худал мэдээлэл нь гадаадын явуулга байж болзошгүй автомат ботуудаар тараагдсан байх магадлалтай байсан гэжээ.
Японы Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газар болон засгийн газрын Тагнуул, Судалгааны алба ийм заналхийлэлд хамтран хариу арга хэмжээ авдаг байв. Гэвч зарим шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Японы тогтолцоо нь барууны орнуудынхоос сул бөгөөд хиймэл оюун ухаант технологийн хөгжил нь сонгуульд хөндлөнгөөс оролцох эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Одоо Засгийн газар ийм эрсдэлтэй тэмцэх, хууль эрх зүйн зохицуулалт хийх гол үүрэг бүхий шинэ нэгжийг ерөнхий сайдын Тамгын газарт байгуулах талаар хэлэлцэж байна. Мөн Японд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоохын тулд бусад улс орны хэрэглэж буй дэвшилтэт арга хэмжээг судалж байна.

Цахим шилжилтийн сайд Таира Масааки “NHK”-д хэлэхдээ, Япон бол одоо бай болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн сонгууль бол ардчиллын үндэс тул худал онлайн мэдээллээр дамжуулан гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсоохын тулд улсынхаа хамгаалалтыг бэхжүүлэх нь чухал гэв.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gly 1 минутын өмнө 169.133.250.254

komandr cmi & ?

Avatar

- #grcc, Passport, ychryylsan xoxirolf glfy. 7 минутын өмнө 169.133.250.254

$ 10.000 JeepLX U parklsan #;

Avatar

bysduin copy laite; naidbargyic; 21 минутын өмнө 169.133.250.254

b) -# #;

– Shyydangyyd ni ongorxoicy wor, $hipping ; π @; ?

c) iLL Line clfx.
uupuu bai;

Avatar

y ### ; 38 минутын өмнө 169.133.250.254

broking Kapi #; -#; apt
yn m o tseberlyylx + bag+ Ubchlyyldg blr.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж