Согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодож, хүний амь хохироожээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодож, хүний амь хохироожээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодож, хүний амь хохироожээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.08.13/ 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу газар дээр нь ажиллахад Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyoto sai” автомашиныг жолоодож яваад урсгал сөрж “Hyundai Aerocity” маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан нэг хүний амь хохирч, таван хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байжээ. Уг хэргийг

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй аж. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.  Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.86

архи уучаад машин бариад явж бгаа хүмүүс чинь мөнгөтэй хууль үйлчилдэггүй ш дээ тийм болохоор согтуу жолооч нар байсаар хүмүүс хохирсоор л бна айшигтай . Шударга нийгэмтэй бсан бол аль хэдийн цэгцрэх бсан бүх л салбарт ард түмэн бид тайван амьдрах бсан даанч….

Avatar

Бодлын хулгайч 6 цагийн өмнө 202.131.230.218

ХУУЛИА ЧАНГАЛ ӨӨР ЗАМ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ. МАШИНЫГ НЬ ХУРАА, ЭРХИЙГ НЬ НАСААР НЬ ХАС, ЗҮЙЛ АНГИ ӨГ ХАТУУХАН ШИГ. ТОО БҮРТГЭЭД Л СУУГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ. ЗАМЫН ЦАГДАА ТИЙМ АЖИЛ ХИЙДЭГ ГАЗАР БИШ ШИГ Л САНАГДАХ ЮМ. ОДООНООС ЯАРАЛТАЙГААР МОТО, СУРОН, ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТР, МОПЕД ЗЭРГИЙГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЗОРИУЛАЛТЫН ЗАМТАЙ БОЛСОН ЦАГТ НЬ, СУРГУУЛЬ КУРСТ СУРГААД ҮНЭМЛЭХ ОЛГОСНЫ ДАРАА ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ БОЛЪЁ. 10 ЖИЛИЙН СУРГУУЛЬД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХИЧЭЭЛ ОРУУЛЖ ГАРЦААР ТҮРЭЭД ГАРДАГ БОЛГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж