Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо

Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын  Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хамгийн өндөр борлуулалт хийж байсан бол түүнээс хойш 15 сарын дараа 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийж 43.8 сая ам.долларын борлуулалтын орлого олсноор энэ оны  дээд амжилтыг тогтоогоод байна.

Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 75.2 ам.доллар болон 40.2 ам.долларт тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.

Компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна.

Биржийн арилжааг идэвхжүүлснээр борлуулалтын орлого өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 5 цагийн өмнө 66.181.161.32

Оюун- Эрдэнэ Тавантолгойн 2 ордыг Хятадад өгчихөөр тэд манайхаас нүүрс авахаа багасгаж үний нь унагаахаа мэдэлгүйдээ…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.143

Бор тээг, Онч хараат хоёрыг өгчихсөн, нөгөө Зика вирус, Женко бөөс хоёр "ард түмэндээ авч үлдлээ" гэж хуцаад бөйсан нь эцсийн дүндээ ийм л байхгүй юү, с**… нууд ?!

Avatar

Бодлын хулгайч 6 цагийн өмнө 202.131.230.218

БҮҮ ОНГИРЦГОО. ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙЦГЭЭ. ТА НАРЫН ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ БИЗ ДЭЭ. МАГТУУЛЖ ОДОН АВАХ УУ, БААТАР БОЛОХ УУ, УРАМШУУЛАЛ АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. АЖЛАА САЙН ХИЙЦГЭЭ ГҮЙЦЭЭ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 43.242.242.59

Яамай даа. энэ эрчээрээ он дуусгавал учир байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.143

Ганц өдрийнх яах вэ, тэнэг илжигээ ! жилийн дүнгээрээ юу болж бна, тэр л чухал шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж