Дархан-Уул аймгийн 1-3 дугаар багт хүүхдүүдэд зориулсан явуулын номын сан 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээгджээ. Энэ хүрээнд хүүхдүүд зуны амралтаараа гэрийн даалгавраа хийх, ном унших, шатар, даам тоглох зэрэг соёл, боловсролын үйлчилгээг зэрэг авч байгаа аж. Явуулын номын санд 500 орчин номтой бөгөөд уран зохиол, шинжлэх ухаан, үлгэрийн гэх мэт олон номтой аж. Үүнээс гадна уншигчдад хүртээмжтэй байлгах хүрээнд сонирхсон номоо гэртээ уншаад буцаан өгөх боломжоор хангажээ. Уг номын сангийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар санаачилж эх үрсийн баярын өмнөх өдөр ашиглалтад оруулсан байна. Номын сангаар өдөрт 20-30 хүүхдүүд тогтмол үйлчилж байна.
Явуулын номын санг санаачилсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар хэлэхдээ, “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч учраас бага насны хүүхдээ зориулж явуулын номын санг анх нээсэн. Нэг үгээр хуучин хэрэглээнээс гарсан орон нутгийн нийтийн тээврийг өөрийн зүгээс болон хандив босгож худалдан авч тохижуулсан. Явуулын номын сан нь нэг доор 24 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хүүхдүүдэд зориулсан номуудыг Дархан-Уул аймгийн иргэд хандивласан. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд хийгдсэн хийсэн ажлуудын нэг юм. Одоо хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөдөлгөөнөөр тасрахгүй байх гэсэн итгэлтэй байгаа.
Багын эцэг эхчүүд энэхүү явуулын номын санд дээр сайшаалтаа хандаж ном бэлэглэж байгаа. Үүнээс гадна бидний зүгээс хүүхэд багачууд ам цангах үед уух цэвэр усыг хангах, бага зэргийн идэж зүйлс болон хүүхдүүдийг уншсан номын ойлголтыг нь асууж хамтдаа ярилцах ажлыг төлөвлөгөөнд тусгаж оруулсан байгаа. Тиймээс явуулын номын сан хүйтний улирал эхлэхээс өмнө өдөр бүр үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ирэх аравдугаар сарыг хүртэл хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангаж ажиллана” гэлээ.
А.ТАМИР
0 сэтгэгдэл