Архангай аймгийн Их тамир сумын нутагт өнөөдөр /2025.08.14/ 12.54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Монгол орны нутаг дэвсгэрт он гарсаар нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгдсэн талаар албаныхан мэдээлж байсан юм.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тухайлбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.
wendysea 10 цагийн өмнө 202.21.109.44
аюултай үзэгдэл болжээ
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.191.46
Яанаа манөй улсын газар нутаг хоёр хэсэгд хуваагдах гэж байгаа юм уу ? Хэзээ юм бэ,? одоо яах вэ ?