ДЦС-3 ТӨХК-ийн засварын ажлыг ирэх 11 сард дуусгана

ДЦС-3 ТӨХК-ийн засварын ажлыг ирэх 11 сард дуусгана

ДЦС-3 ТӨХК-ийн засварын ажлыг ирэх 11 сард дуусгана

Дулааны III цахилгаан станцад гарсан аваартай холбогдуулан хийх засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ. Галд өртсөн барилгыг энэ оны долдугаар сарын 25-наас буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан өмнө нь мэдээлж байсан юм. Эргэн сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын 02-нд тус станцын 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар Ерөнхий сайдад танилцуулсан юм.

Уг станцад гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Н.Тавинбэх өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "50 мВт турбогенератор дээр гэмтэл гарсан бөгөөд гэмтэлд өртсөн тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламжид гал гарч, томоохон аваар осол болсныг бүх нийтээр мэдэж байгаа. Энэ хугацаанд сэргээн босголтын ажлыг яаравчлуулж, гүйцэтгэл сайн явж байгаа учраас төлөвлөсөн хугацаандаа ажилд орно. Өвлийг ямар нэг хүндрэлгүйгээр давна. Хоёр дэлбэрсэн турбин бол Монголд засварлах боломжгүй учраас энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудаас санал авч, шинээр суурилуулна. Энэ жил турбинуудыг ажилд оруулж амжихгүй. 2026 оны өвлөөс урьтаж ажилд оруулахаар төлөвлөж байгаа" гэсэн юм.

Ингэснээр ДЦС-3-ын ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж