Хотын даргын орлогч П.Наранбаяр сайдын тансаглалыг шүүмжлэв

Хотын даргын орлогч П.Наранбаяр сайдын тансаглалыг шүүмжлэв

Хотын даргын орлогч П.Наранбаяр сайдын тансаглалыг шүүмжлэв
Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин Боловсролын сайд П.Наранбаярын тансаглалыг шүүмжлэв. Тэрбээр "Тэрбумын үнэтэй зөөлөн сандал, тансаг буйдан яах вэ П.Наранбаяр сайд аа. Сандал ширээгүйн улмаас ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүд хичээллэх эсэх нь тодорхойгүй байна" гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна.
Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.
Гэвч таван дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо алга. Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо. Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн таван дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга. Бүтэн найман сарын хугацаанд /2025.01.01-08.14/ Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ.
Шаардлага тавихаар урдаас боломжгүй, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, харамсалтай байна. Эдгээр хүүхдүүдийг хаана сургах вэ? Дахиад 50, 60-аар нь нэг ангид гурван ээлжээр чихэх үү сайд аа. Хэвлэл мэдээллээр та бүхний хурлын заалаа тэрбумаар зассан мэдээллийг олж уншаад залуу хүний хувьд үнэхээр ой гутаж байна. Хүүхдүүд тал нь хугархай сандал дээр сууж байхад, яамныхан массажны сандал дээр тухалдаг байж болох уу? Та нөхдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай. Яамны зөвлөл бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Боловсролын Ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар гэсэн чиг үүрэг нь давхацсан, хүнд суртлын хоёр шатны эдгээр даргыг ч яам томилдог. Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна. Энэ асуудлыг яаралтай шийднэ үү" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 202.126.88.96

Наранбаяр гэдэг хүн чинь сайд болоод ганц жил болж байна!!! МАН – Монгол улсын боловсролын салбарыг 104- жил удирдахдаа шийдэж байхгүй яаасан билээ??? Энэ УВС- фракцийн нөхөр сайдын суудал мөрөөдчихсөн УВС-мафиуудтай хувилдаад хийж яваа шүү сайндаа биш наад дөрвөд чинь!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.158

Хүүхэд залуучуудын орон гэж байх сургуулийн хүрэлцээ энэ тэр чинь арай л байна даа. Яаж хүүхэд зөөнө дөө. Бүхэл бүтэн хорооллууд баригдчихсан улсын сургууль нэг ч байхгүй… Маршал Хүннү 2222 Ривер гардан орчим орон сууц нэмэгдээд байхийн. Хэдэн мянган хүн хүүхдээ машинд суулгаад түгжрээд…. САЙДАА. САЙДАА.САЙДАА.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.60

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.86

100 жил мундаг хөгжсөн улсаа гэж …..

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.86

Бүх салбарын бүтэц том олон даргатай ажил хийдэг хүн цөөхөн ард түмний татварыг тансаглалд зарцуулдаг боловсрол эрүүл мэндээ асар өндөр үнэтэй болгосон хичнээн ч их наадамддагийн ямар ч их ой тэмдэглэдэгийн яасан ч их одон гардуулдагийн бөхчүүд морьдын бай нь гайхалтай ах дүү төрөл төрөгсөдөөрөө баахан компани байгуулаад эсвэл элдэв албан тушаалд мэргэжил хамаарахгүй суулгачаад бүх л лиценц зээлийг баруун солгойгүй авдаг буцааж өгдөггүй ил гарч мэдэгдэлээ гэхэд хууль нь тэдэнд үйлчилдэггүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.90

Амгаланбаяр гэж онцгой байдлын сайдын хүү үе залгамжилсан хун тайж юм биздэээ МАН-ын шээснүүд удахгүй ач зээ нараа гишүүн болгох юм байна кастын систем бүрэн утгаараа хэрэгжиж байнаа

Avatar

Бодлын хулгайч 6 цагийн өмнө 202.131.230.218

ЧИГ ҮҮРЭГ НЬ ДАВХЦСАН БАЙВАЛ НЭГТГЭЭЧ. НАРАНБАЯР ЭНЭ САЛБАРЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ НЭЭРЭЭ. ЭРТХЭН ӨӨР ХҮНЭЭР СОЛЬ. ЯАМАНД НЬ ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 192.82.92.42

МАН боловсролыг самарсан, одоо ч яаманд хуучны гайнууд шигдсэн хэвээр эрс уомхотгож, зоригтой солих хэрэгтэй!

Avatar

МАН-ын MCS-ийн захирал байсан Хөвсгөлийн Xужааг хар л даа 4 цагийн өмнө 202.9.46.27

Монголын боловсролыг МАН сөнөөж дуусгасан даа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 122.201.23.83

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав.

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 66.181.179.61

Хуцдаг суганы үс шүү. Ямар ч солих шаардлагагүй явган зам сольж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байж

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 59.153.113.41

Ийм тэнэг юм хийж байгаа сайдыг дор нь л солих хэрэгтэй ш дээ. Тийм шаардлагатай байж л ажил урагшилна.

Avatar

Монгол сэхээтэн 9 цагийн өмнө 103.57.94.143

МАН-ын мангаруудингээд л хов хөөцөлддөг амьтад ш д !
Та нар л хэдүүлхэнээ төрд ажиллаж, идэж ууж байх ёстой юмуу ?! Одоо танай МАН-аас Наранбаяр шиг сайн сайд ол дохгүй шүү !!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.218

энэ сайдыг зайлуул

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.90.168

зөв бичжээ. ХҮН намын хулгайчдыг засгаас зайлуулаач ээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.55.188.41

ЭНЭ СОХОР Сайд нь зайлж байж л хүүхдүүдийн чинь нүд нээгдэж оюунлаг болно шүү? Жагсаачээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.143

Худлаа ! Наранбаяр шиг боловсролтой сайд МАН-аас эрээд эрээд олдохгүй шүү !

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.187

ЭР ХУРГА !

Avatar

Т1 4 цагийн өмнө 202.9.46.27

Эм морь

Avatar

Т2 4 цагийн өмнө 202.9.46.27

Охин азарга

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.187

Энэ гэж урвагч нөхөр тэр Чойжоогоо мияалаач дээ ХҮН-ий хүнээр оролдоод эд яамыг нь авах гээд байнаа даа

Avatar

Ха ха ха 11 цагийн өмнө 202.9.46.27

Мөн сайхан дөө. МАН ХҮН 2 гэдсэндээ хөлөө сайн жийлц. Хоёулаа хулгайчид, хоёулаа сөнөөсэй.

Avatar

ИРГЭН 11 цагийн өмнө 103.57.94.74

Энэ боловсролын сайд гэх нөхрийг зайлуулаач! Чадвар чадалгүй ийм балай юмаа хурдан зайлуул! Ерөнхий сайд гуай !

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.176.179

…30 жилдээ гадна дотны төлөөлөгчидийг авахад нүүр улайхгүй зөв л юм шийдсэн байна шүү дээ..тийм зорилогтой хэлэлцэж байхад хаана всан ХООСОН ГАВАЛ бэ чи??? хамтараад юм хийх гэхээр "БӨӨС+ХУУРС" шиг лэнд тэндээс бүлтэрээд байхын оронд хамтдаа хэлэлцээд вж болохгүй юу ХУТГУУРАА??

Avatar

Зочин 10 цагийн өмнө 66.181.189.121

Харин тийм. Ямар гэртээ аваад тавьчихсан биш. Дараа дараагийнх нь хэрэглээд л явах байлгүй дээ.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.188.198

Энэ юм үзээгүй өлөн сайдаа огцруулаачээ

Avatar

Т1 11 цагийн өмнө 202.9.46.27

Энийг бас огцруулах хэрэгтэй. Хотын ажил бол цэвэр аж ахуй, нийгэм эдийн засгийн ажил. Тэгэхэд улстөржөөд сайдтай хэрүүл зодоон өдөөд яадаг хөлдүү Бэрх тосгон бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж