"Хагас коксжсон шахмал түлш гэж хамаг мөнгөө гадагшаа урсгаж байна"

"Хагас коксжсон шахмал түлш гэж хамаг мөнгөө гадагшаа урсгаж байна"

"Хагас коксжсон шахмал түлш гэж хамаг мөнгөө гадагшаа урсгаж байна"

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр нийслэлчүүд ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксжсон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон билээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн цахим хуудастаа "Энэ жил өөр яах юм гэж загнаж байгаад Хятадаас шахмал түлш авч ирэх юм байх, уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байна. За тэгээд Хятадаас авч ирэх шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгнө. Хүмүүс жаахан даарна байх, тэрийг тоохгүй нь л дээ. Уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлж ялгарах утаа буурч таарна. Ингэхээр зэрэг “тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбумаар татаас өгнө. Тэгээд эргээд таван жил болоод хартал гэр хороололгүй болчих хэдэн их наядын хөрөнгийг түлшинд хийгээд шатаагаад байхгүй болгочихсон, гэр хороолол нь бахь байдгаараа байж л байна. Бөөн хэрүүл уруул болчихсон. Тийм учраас УИХ “түлш, зууханд төсөв зарцуулахгүй” гэж тогтоол гаргасан.

Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна.

Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө, энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй, хоёрт асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж, дааруулж өвөлжүүлсэн хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье" гэх байр суурийг илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.229.122.112

хэ хэ 1т 70р зараад буцааж 1шуудайг 70р авч ард түмэнд шахаж байгаа процесс өөр юу ч биш ямар хүмүүс дээр заларсан нь харагдах биз

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.193

ЭНЭ ИХ МЭДЭГЧ АЯТАЙ ЯРЬДАГ ХҮН Ч БАС Л БУЛХАЙТАЙ ЭТГЭЭД. МӨНГӨ Л ЯРЬДАГ МӨНГӨНИЙ БООЛ. ИРГЭД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЯРИХГҮЙ БАЙНА. ЯМАР БОЛОВЧ ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКЖСОН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД ҮЗЭХ НЬ ЗҮЙТЭЙ. УГААСАА ТА НАР МӨНГӨ Л ХАРВАЛ ХУЛГАЙЛДАГ БИЗДЭЭ. АРД ТҮМЭН БИДЭНД ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ БАЙНА

Avatar

Зочин 7 цагийн өмнө 192.82.92.42

Унэн угээ зоригтой хэлж, тэмцээрэй!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Тэгээд яах гээд байгаа хар ац вэ? Утаанд хордож үхлээ ш дээ. Мөнгөөр аваад, мөнгөөр нь буцаагаад зарчихаар болоо биш үү? Татаас өгөхгүй л бай л даа. Түүхий нүүрс түлүүлэхгүй, түлшийг нь өөрийн өртгөөр нь зараад нэг өвөл явъя л даа. Болмооргүй бол хөдөө рүүгээ буцацгаана биз. Хүний өмнөөс амьдарч байгаа юу? Хотод амьдрахыг үнэтэй болго. Чадах нь амьдраад, чадахгүй нь зайлаг л дээ. Үнэгү шахуу түлш өгөөд байхаар чинь хотод шаваад байна.

Avatar

b 8 цагийн өмнө 103.14.38.75

z**l s** mini hudlaa shaagaad bid utaand uhmeergui bn

Avatar

КҮН 9 цагийн өмнө 66.181.190.143

өөдтэй хүн бишээ энэ.гэнэт гарч ирсэн их мэдэгч.поп санал цуглуулагч

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.176.29

юуч хийхгүйгээр ард иргэдээ угаартуулаад байх уу өвөл ойртсон түлээд үзсэн дээр шүү гишүүнцэрээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.69

Зүгээр л Налайхынхаа нүүрисийг түлцгээ.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.176.29

тэгээд яг яах гээд бгаа хоолны сав бэ эхний ээлжинд үйлдвэртэй болтлоо Хятадаас авъя гээд бгаан бишүү энэ улс чинь хийж чадахгүй ажил маш их бна чадахгүй ажлаа Хятад болон өөр улсаас гуйхаас өөр арга бгаа гэж үү эсэргүүцэгчээ олон хүн угаартаж үхээд бна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.190.143

Монгол хүн хөдөө хэсч хониний мах идэж архи ууж бол чадна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.229.122.118

Ингээд л Хятадаас хараат байгаа юм шүү дээ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.247

ХОЛ ОЧИЖ х**. ЧИНИЙ НЭГ ГИШҮҮНЦЭР БИДЭНД ОГТ ХАМААГҮЙ. НҮҮРСНИЙ АССОЦИАЦИЙГ УДИРДАЖ БАЙХДАА ТЭГЭЭД ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР МОНГОЛД БАЙГУУЛАХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ???

Avatar

Нэргүй 2025-08-14 66.181.178.148

sumyabazariin uriig tulj bndaa

Avatar

Яг үнэн 2025-08-14 202.9.46.27

Үнэн, гэхдээ энэ чинь хулгайч шүү дээ. Хулгайч хүн үнэнийг хэлсэн ч худлаа л болно шүү дээ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.247

Тийм шүү. Дүүтэйгээ нийлээд бөөн мөнгө идээд овоолсон шороо үлдээсэн гэж яригдаж байсан

Avatar

зочин 2025-08-14 66.181.191.50

Өөр ямар арга байгаа юм хэлээч, Туршиж үзээд хийгээч Үр дү гарга л даа , Худал хэл амаа билүүдэж,шүүмжилж,, эх оронч болж жүжгэлж хэн ч чадна

Avatar

Т1 2025-08-14 202.9.46.27

Энэ Ж.Золжаргал чинь өөрөө хулгайч nuздаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж