Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаар албаныхан өнөөдөр /2025.08.14/ мэдээлэл хийлээ.
Энэ оны наймдугаар сарын байдлаар шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг тарвага илрүүлж, Зооноз амьтан судлалд хүлээлгэн өгсөн байна. Тухайн илрүүлсэн 58 зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 17 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн экологийн эдийн засгийн үнэлгээ нь 137 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьсан гэдгийг албаныхан мэдээллээ. Харин 2024 онд 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг тарвага илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч байжээ.
Монголын 17 аймаг 133 сум тарваган тахлын голомт гэж бүртгэлгэгдсэн байдаг.
Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүрийн наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд хяналтын цэгүүдээр хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ жил 24 цагаар байнгын хяналтын постыг ажиллуулна. Албан бус замууд дээр дүүргийн хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллах болно. Өнгөрсөн жил 3100 албан хаагч 112.600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн байна.
Улаанбаатар хотын зургаан дүүргийн найман авто тээвэр шалган нэвтрүүлэх товчоо болон Улаанбаатар хотын ногоон бүсэд хяналт шалгалтыг хийсэн байна. Зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 96 иргэн хамрагдаж 216 тарвага, саарал чоно нэг, үнэг хоёр, зэрлэг гахай нэг, 178 ширхэг загасыг тус тус агнахыг хориглосон хугацаанд агнасан байсан гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн суурьшлын бүс нутагт тээвэрлэж худалдсан, худалдаж авсан зөрчлүүд илэрчээ. Тухайн зөрчлүүдэд 26 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 121 сая төгрөгийг нөхөн төлбөрийг оногдуулжээ.
Хяналт шалгалтын үр дүнд суурьшлын бүс нутгийг хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/896 дугаар тушаалд тусгагдсанаар зөвшөөрөлтэйгөөр ахуйн зориулалтаар агнах барих зөвшөөрөл олгогдсон байна. Үүнд, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, тарвага болон засаг, саарал чоно, шар үнэг, болон бусад шувуудад зөвшөөрсөн хэмжээгээр олгожээ.
А.Тамир
Нэргүй 1 минутын өмнө 103.57.95.103
ter huraagdsan tarvagnaas avii hudaldaj
Нэргүй 7 цагийн өмнө 202.70.38.50
Тарвага яах вэ тусгай хамгаалалттай газрын хүмүүс чинь ажлаа хийхгүй байна та нар Өвархангай Төвхөн хийд ороод үз мөнгө авхаас өөр юу ч алга нил хог үмхий жорлон арай ч дээ байгаль хамгаалагчийг асуусан ирдэггүй маа доор гэртээ байгаа гэж байна тэнд байгаа иргэд тэнд байгаль сүйдлээ хог бол арай л байна шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
Oogii 8 цагийн өмнө 202.9.46.251
Ter tarvagagiin yaadgiin bol
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.112
Төр засаг нь тарвага нутагшуулах гэж илүү зардал гаргаж байхад нэг хэсэг дуракууд нь хэдэн зуугаар нь алж хядаад байдаг??!! хурааж төлбөр тавихаас илүү буруутай этгээдийг маш хатуу ял шийтгэхгүйгээр хээрийн том хулгана алж иддэг энэ балмад зуршил зогсохгүй ээ!!!
харх 10 цагийн өмнө 202.179.8.118
Тарвага дээхэн үед чүү гэх моргүй, чаа гэх ямаагүй борчуул л гэдсээ тэжээдэг хоол байсан гэсэн. одоо энэ хээрийн харх баячуулын зугааны зоог болжээ
Ха ха ха 11 цагийн өмнө 202.9.46.27
Усгүйгээр өөхөнд нь чанаж идье. Ялбиг хийж идье. Араас нь айраг ууж чад хийе..