Сүүлийн жилүүдэд Монголд хамгийн хурдацтай, зохион байгуулалттай хөгжиж буй спортын төрөл бол сагсан бөмбөг билээ. Хэдхэн жилийн өмнө тогоон дотроо арсалдаж, хоёр, гурав хуваагдаад байсан сагсныхан өдгөө эвлэлдэж, тив дэлхийд цойлох шиг. Үүнийг нь ч монголчууд биеэрээ мэдэрч, нүдээрээ гэрчлэв. Сагсан бөмбөгийн дээд лиг Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр шагналын сан, зохион байгуулалт, өрсөлдөөнийг авчирч, үзэгчдийг ч соронзон мэт татаж, зах зээл нь жилээс жилд томорч буй. Үүнийгээ дагаад багуудын чанар, чансаа, чадал ч нэмэгдэж, тамирчдын ахуй амьдрал, карьер нь мэргэжлийн гэдэг тодотгол руу орж байна.
Энэ хэдхэн жилийн огцом өөрчлөлтөөс өмнө лигийн тамирчид нь өдөр нь ажилдаа явж, орой нь бэлтгэл сургуулилалтаа хийсээр лигтээ тоглодог байлаа. Цалин хангамж ч тааруу, нэг, хоёр өрөө байрны гэрээ хамгийн томдоо тооцогдож байсан түүхтэй. Тэгвэл одоо ч тамирчид мэргэжлийн гэх статустай болж, гэрээ, цалин болон бусад санхүүгийн боломжууд нь элбэг дэлбэг болжээ.
Гэхдээ лиг мэргэжлийн болж, хөгжил авчирч байгаа ч Монголын баг, тамирчид мэргэжлийн гэх хандлагатай болоогүй нь сүүлийн үед ажиглагдаж байна.
ГЭРЭЭНИЙ АСУУДАЛ
Монголын сагсан бөмбөгт тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг бол ил тод байдал. Хэн гэдэг тамирчин, аль багтай, ямар хугацаанд хэдэн сая төгрөгний цалинтай гэрээ байгуулсан бэ гэдэг нь хаалттай. Цалингийн дүн хаалттай байж болох ч гэрээний хугацаа, нөхцөл нь ядаж ил тод байх хэрэгтэй. Жишээлбэл, баг, тамирчин хоёр гэрээгээ байгуулсан бол гэрээний сүүлийн жилээ тамирчин өөрөө сунгах эрхтэй юу, эсвэл багийн мэдлийнх үү гэх мэтчлэн.
Гэрээний ил тод бус байдлаас болж элдэв яриа, маргаан мэтгэлцээн өрнөж байна. Зарим багууд бусад багийн тамирчдыг гэрээ нь дуусахаас өмнө урвуулах, элдэв санал тавих гэх зэргээр үл хүндэтгэлгүй хандаж байгаа жишээ олон. Нөгөө талд Монголын спорт тэр дундаа сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболынхонд байдаг нэг бохир зүйл нь "багш-шавийн барилдлага". Энэ барилдлага бол ямар ч гэрээ, хууль, дүрэм журмаас илүү үнэ цэнтэй. Аль нэг багт очсон багш нь багтаа дуудсан л бол хүчинтэй гэрээг үл харгалзан гэрээгээ цуцлах гэж багаа дарамталдаг тамирчдыг бид чамгүй сонссон. Багш нь хичнээн дүрэм зөрчиж, хайртай спортынх нь эсрэг хууль бус хэрэг үйлдсэн ч өөдөөс нь сөрж дугарах зориг, зүрх монгол тамирчдад байхгүйг спорт холбоодын маргаанаас харж болно.
Тэгэхээр баг, тамирчид гэрээний үүргээ бүрэн биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандах цаг нь болжээ.
Удахгүй агентууд ч олшрох шинжтэй. Тэд баг болон тамирчны хоорон дахь харилцааг зохицуулж, хэн хэнд нь гүүр болдог. Гэхдээ үүнийг олон улсын мэргэжилтнүүд, агентлаг Монголд нутагшуулвал илүү зохимжтой болов уу? Эсвэл монголчуудтай хамтран хийвэл үр дүнд хүрэх биз. Дээд лигт агентын шаардлага нь үүссэн ч орчин нь бүрдээгүй л байна.
ТАМИРЧДЫН ХАНДЛАГА
Монголын хамгийн алдартай тамирчид гэвэл сагс, волейбол, бөх, цахим спортынхныг нэрлэж болно. Үүнээс зарлалын самбар, рекламанд хамгийн их гэрэл цохиулдаг нь сагсныхан гэхэд буруудахгүй. Нэгэнт олны танил болсон учир олон нийтийн газар биеэ зөв авч авах нь нэн тэргүүний үүрэг гэлтэй. Мэргэжлийн тамирчин хүн биеэ хэрхэн авч явахыг Г.Баттөрөөс суралцах нь зүйтэй. Үнэхээр л мэргэжлийн гэх статусыг олон жил чадамгай авч яваа хүн.
Түүнчлэн дээд лигийн тамирчид зуны амралтаараа хөдөө, гадаадгүй тэмцээн хэсэх нь элбэг аж. Гэтэл нөгөө талд энэ бүхний эрсдлийг баг үүрч яваа. Хэрэв лигийн тамирчин зүгээр нэг сонирхогчийн эсвэл ямарваа нэгэн нэрэмжит тэмцээн, орон нутгийн лигт тоглож байгаад бэртвэл тэр бүхний "ял"-ыг нь баг үүрэх хэрэгтэй болно. Тэр тамирчнаар багийнхаа ирээдүйг төсөөлж, ирэх улирлаа төлөвлөчихсөн байхад зун цагт хээгүй тоглож байгаад бэртвэл бүтэн багийн төлөвлөгөө нурах аюултай.
Өнгөрсөн улирал л гэхэд нэр бүхий тамирчин бэртлээ нуун багтайгаа гэрээ хийсэн нь хожим илэрч, багаасаа хасагдсан билээ.
NBA, Евро лигийн эзэд тамирчдаа олон улсын тэмцээнд оролцохыг эрс эсэргүүцдэг. Ямар нэгэн муу зүйл тохиолдвол бүх хариуцлагыг тэд үүрэх учир. Жилийн 50 сая ам.долларын цалинтай тамирчин нь бэртлийн улмаас бүтэн улирал өнжвөл тухайн баг ямар хэмжээний хохирол амсах билээ дээ.
Монголд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийг салгах нь зүйтэй гэх байр суурьтай хүмүүс олон бий. Үнэхээр л тийм. Хоёр өөр зах зээл,, өрсөлдөөн, төрөл. Монголд ирсэн гадаад дасгалжуулагч нар ч энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Яг багаараа бэлтгэлээ жигдрүүлээд, аваргын төлөө өрсөлдье гэтэл 3х3 сагсан бөмбөг тоглоно гээд багийнх нь гол тамирчид явчихдаг.
Тамирчинтайгаа гэрээ байгуулахдаа эдгээр заалтуудыг гэрээндээ сайтар тусгаж өгөх цаг нь болжээ.
БАГИЙН ЭЗЭД
Дээд лигийн зарим багийн эзэд гаргаж буй шийдвэр, үзүүлж буй үйлдэлдээ хэт сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Энд зөвхөн 1-2 багийн эздийг ярьж байгаа зүйл биш. Хөшигний цаана бүгд л сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Нэг тоглолтын дараа л гэхэд дасгалжуулагчаа халдаг, тамирчдаа хөөдөг, гэрээг нь цуцалдаг. Эзэд өөрсдийгөө хаан мэт бодох нь эсрэгээрээ багийн уур амьсгал, зах зээл, гадна талдаа сөрөг нөлөөтэй.
"Даварсан" багийн эздийг хазаарлах ёстой тал нь тамирчдын холбоо юм. Гэвч Монголын сагсан бөмбөгт тамирчдын холбоо нь хэдийнэ холбоотойгоо, эзэдтэйгээ сүжирсэн. Холбоод нэгдсэнээс хойш тамирчдын холбооны үйл ажиллагаа, арга хэмжээний талаар дуулсангүй. Гэтэл тамирчдын эрх зөрчигдөж, гэрээний асуудал хөндөгдсөн, бэртэхээр нь багаас хассан тохиолдлууд мэр сэр сонсогдсон. Үүн дээр тамирчдын холбоо учир шалтгааныг нь тодруулж, тамирчныхаа эрх ашгийг хамгаалах учиртай юм сан.
Эцэст нь Монголын сагсан бөмбөг хөгжиж байна. Дээрх асуудлуудыг дэлхийн аль ч улсын томоохон лигүүд даваад гарсан. Хугацаа хэрэгтэй ч үүн шиг сануулга, шүүмжлэл дутахгүй.
ИРГЭН 2 цагийн өмнө 202.126.88.96
Ядаж 5*5,- Азийн тоглолтонд эхний тавд орчихлоо мэргэжлийн энэ тэр гэж томороорой!!! Монголын сагсан бөмбөгчид Дэлхийн ярих болоогүй шүү!!! Сүхбаатарын талбай дээр Я- зэрэглийн Тоглолт хийж медаль авснаа их юманд бодох хэрэггүй!!! Хулих Хурандаа Хүрэлсүхийн улс төрийн тоглолт байсан гэвэл үнэнд нийцнэ!!
Т1 2025-08-14 202.9.46.27
Авгай тосгоноос явсан ч, тосгон авгайгаас явсангүй.
Нэргүй 2025-08-14 202.9.40.71
нам төр эзлэсэн х***а манж пиздагууд уул уурхай баялаг хулгайлж ажил төрл хийхгүй компни байгуулж бүгдийг шулж даврч хэвтж.х***а манжуудыг толгойд гарч. брловсрол хэдэн зуун жилээр хоцрогдолтой нажиг л******д. яаандаа.
Нэргүй 12 цагийн өмнө 122.201.31.178
ямар манж чи манж хүн таних юм уу