Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа хотыг хяналтандаа авах ажиллагааныхаа төлөвлөгөөг баталснаа Лхагва гаригт (2025.08.13) зарлалаа. Израилийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Эял Замир цэргийн болон аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай ярилцах үеэр ийм шийдвэр гаргасан байна.
Мөн дараагийн ажиллагаа эхлэхээс өмнө цэргүүдийн болон нөөц бүрдүүлэхэд бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн чухлыг “IDF” онцлон тэмдэглэв.
Израилийн хэвлэл мэдээллийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, аравдугаар сарын 7 гэхэд Газын зурвасын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлнэ. Дараа нь цэргийн хяналтыг эхлүүлнэ. Үүнээс гадна Египетийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийхээр тус улсад төлөөлөгчдөө илгээсэн гэж Хамас Мягмар гаригт мэдэгдэв. Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэлэлцээ нь гал зогсоох хэлэлцээрийг сэргээх зорилготой гэж мэдээлсэн байна. Эдгээр хэлэлцээ өнгөрсөн сарын сүүлчээс хойш гацсан юм.
Нэргүй 8 цагийн өмнө 78.246.145.112
Хамас оросын заавраар алж талж,хүн барьцаалсан.Тэд буруутай.
Зөв 2025-08-14 202.9.46.27
Зүйтэй, маш сайн байна. Исламын самуун шажинтанг сөнөөх хэрэгтэй. Дараа нь Оросын өвөг дээдэс болох Ираныг…
з 8 цагийн өмнө 202.9.47.29
БУРУУ