Жилд 400 орчим сая ам.доллараар хилийн чинадаас цахилгаан экспортлож, ямагт “Тасарна. Унтарна” гэсэн айдастай сэрэмжлүүлэг мэдээгээр аргацааж ирсэн Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалттай цахилгаан станц үүдээ нээсэн нь “Тосон” дулааны цахилгаан станц. Завхан төдийгүй баруун бүсийн аймгуудыг цахилгаан дулаанаар хангах хүчин чадалтай уг станц 30 МВт бөгөөд Зүүн өмнөд Азид олон орон үйл ажиллагаа явуулдаг Камбожид бүртгэлтэй “Митайм интернэшнл” ХХК барьж байгуулсан.
Анх уг цахилгаан станцын барилгын үйл ажиллагаа эхлэхэд халуун орны инженер техникийн ажилчдыг Монголд, тэр дундаа манай улсын хамгийн хүйтэн нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цахилгаан станц барина гэдэгт итгэх хүн олдож, эргэлзэх нь нэг нь цөөдөж байсан.
Гэсэн ч тус компани богино хугацаанд буюу нэг жил хэдэн сарын дотор цахилгаан станцаа барьж ашиглалтад хүлээлгэн өгөөд зогсохгүй энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр манай улсын эрчим хүчний цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд залгасан.
Үр дүнд нь “Тосон” дулааны цахилгаан станцын үр дүнд тосонцэнгэлчүүд, цаашлаад хөвсгөл, завхан, алтайчууд Улаанбаатарт өрнөх цахилгаан дулаан тойрсон бэрхшээл асуудлыг үл тоож, өөрийн эх үүсвэрээс тогтой өвөлжих болсон. Ингэж Монголын хамгийн хүйтэн нутаг цахилгаан станц барьж чадсан “Митайм” компани дараагийн шинэ төслөө барьж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн нутагт баригдаж байгаа 70 МВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалт. Уг станц ашиглалтад орсноор мөн л дан ганц Сэлэнгэ аймаг Сүхбаатар хот цахилгаан дулаантай болоод зогсохгүй тухайн бүс нутгийн оршин суугчид эрчим хүчний эх үүсвэртэй болно. Мөн “Митайм интернэшнл” ХХК-тай холбоотой өөр нэг бүтээн байгуулалтын чимээ эрчим хүчний салбарт яригдах болсон нь Бөөрөлжүүт цахилгаан станцын дараагийн 300 МВт-ын блокийг хамтарч барих тухай яриа аж. “Бодь” групп болон “Митайм интернэшнл”-ийн энэ хамтрал албажих нь цаг хугацааны л асуудал бөгөөд өнгөрсөн өвлийн эрчим хүчний хүндрэлийг бүрэн дүүрэн авч гарсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үлдсэн хоёр блок баригдаж гэмээнэ Улаанбаатар хотын дагуул хотуудын бүтээн байгуулалт идэвхжих учиртай. Харин өдгөө “Шунхлай” холдинг, “Митайм интернэшнл” ХХК хоёрын тунаж үлдээд байгаа V цахилгаан станцыг барих хувийн хэвшлийн түншлэгч тодруулах хэлцэл өрнөж байна. Хэн 460 орчим сая ам доллар босгож үүнийг барих вэ гэсэн асуулт хариугаа хүлээж байна. 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай уг цахилгаан станцыг барьсан хөрөнгө оруулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 25 жилийн концессийн гэрээ байгуулна. Хоёр өрсөлдөгчийн тухайд нэг нь шатахуун түгээх станц ажиллуулдаг бол нэг нь цахилгаан станц барьсан туршлагатай гэсэн хоёр тодорхой ялгаа бий.
Харин сүүлийн үед хэвлэлээр бичигдэх болсон “Дөрвөн хүнтэй компани”, “Станц барьсан туршлагагүй”, “Сураггүй жижиг компани” гэсэн оргүй дүгнэлтүүдийн тухайд “Тосон” дулааны цахилгаан станц, Сэлэнгэд барьж байгаа цахилгаан станц зэрэг нь бодит хариулт болох бөгөөд станцыг дөрвөн хүн бус 400-1000 хүн барьдаг гэдгийг мэдэхгүй монгол хүн бүү хэл дэлхийн иргэн ч үгүй л болов уу. Тос усны ялгарлаа гэж…
Нэргүй 3 цагийн өмнө 176.66.87.78
Очиж очиж кампуч шүү …
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.162.147
ямар ч гэсэн өөрийн компани дээрээ. Бөөрөлжүүтийг харахгүйюү. Туршлагагүй л гэсэн хичнээн доош нь хийж байсныг ёстой хүн болгон л мэдэж байгааштээ. Одоо харахгүй юу. Дангаараа хотыг даах хэмжээнд хүрээд байна. Удахгүй хоёрдугаар блок нь ашиглалтанл орно. Тэхэд 3-р ТЭЦ 50 -иад онд анх байгуулсанаас хойш мөлхөж байгаа одоо нас барсан зомби маягаар л явж байна. Төр засаг хувиин компаниудад итгэл үзүүлэх хэрэгтэй…
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.112
Манай төр засаг аль эртнээс л хувийн компаниудад станц барих ажлыг даатгах байсан юм?!! Гэтэл төр засаг чадахгүй байж яагаад өөрөө давхиж ороод олон 10 жил гацаагаад улс орноо сүйтгээд байсан юм бэ??? Өнөө л хар гайтай "цавчаа" байх даа???
Хараа 12 цагийн өмнө 202.179.3.111
Төр энэ тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалт зэрэгээ л больчих. Хувийнхан хөрөнгөө гаргаад хийхэд бэлэн гэдэгээ хариулаад байгаа юм бишүү… Хувийнхан муу зүйл хийхгүй гэдэг чинь амьдралт батлагдсан зүйл шүү дээ. Ямартай ч төрийг л хол байлгаад үз.
Нэргүй 2025-08-14 66.181.188.198
Камбожид бүртгэлтэй болохоос Хятад компани л юм байна лээ. Бодвол Камбожид татвар бага авдаг байх.
ХУУЛЬЧ 2025-08-14 202.9.46.95
УСАН ЦАХИЛГААХ СТАНЦ ХЭРЭГТЭЙ Ч ГАР ДОР БАЙГАА ЗҮЙЛЭЭР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ МОНГОЛЫН ХАТУУ ӨВӨЛ БОЛДОГ ГАЗАРТ БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.,,,,ТҮҮНИЙГ ДАГААД ОРОН СУУЦ БАРИГДАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Нэртэй 2025-08-14 59.153.87.54
10 нүүрсний станц бариад ч нэмэргүй. системийн тохируулгын томоохон усан станц хэрэгтэй. Эгийн голын УЦС
Нэргүй 2025-08-14 43.242.242.57
Эгийн голын УЦС барихад Путин ахын зөвшөөрөл хэрэгтэй: Орос "ах" нар зөвшөөрөл өгөхгүй бол бид эх орондоо юу ч хийж чадахгүй.
Нэргүй 2025-08-14 103.229.123.162
Анх уг цахилгаан станцын барилгын үйл ажиллагаа эхлэхэд халуун орны инженер техникийн ажилчдыг Монголд, тэр дундаа манай улсын хамгийн хүйтэн нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цахилгаан станц барина гэдэгт итгэх хүн олдож, эргэлзэх нь нэг нь цөөдөж байса
Нэргүй 2025-08-14 103.229.123.162
Харин сүүлийн үед хэвлэлээр бичигдэх болсон “Дөрвөн хүнтэй компани”, “Станц барьсан туршлагагүй”, “Сураггүй жижиг компани” гэсэн оргүй дүгнэлтүүдийн тухайд “Тосон” дулааны цахилгаан станц, Сэлэнгэд барьж байгаа цахилгаан станц зэрэг нь бодит хариулт болох бөгөөд станцыг дөрвөн хүн бус 400-1000 хүн барьдаг гэдгийг мэдэхгүй монгол хүн бүү хэл дэлхийн иргэн ч үгүй л болов уу. Тос усны ялгарлаа гэж
БИ 2025-08-14 66.181.186.229
Эхлээд туслангаар орж байж туршлагатай болно шүү
Т1 2025-08-14 202.9.46.27
наадах чинь гадныхны төлбөртэй мэдээ, монгол инженерүүд өөрсдөө хийж бололгүй яахав. Алийн болгон гадны гарыг хараад өөрсдөө наадамлаад барилдаад морь уяад айрагдаад хэвтэх болж байнаа.
Нэргүй 2025-08-14 103.229.123.162
30 жил болоход хийх нь яасын ац минь
Т1 фста 2025-08-14 202.9.46.27
танай нам хийлгэхгүй байна aл минь.
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.88.99
шаана биз ац мин, шалтаг чамд олдохгүйлдээ
Нэргүй 2025-08-14 202.70.43.34
Хүн зодсон хүүгийнх хэрэг үүгээр цагаарах уу
Нэргүй 2025-08-14 202.55.188.100
Шунхлайд туршлага бий юу
Т1 юм 2025-08-14 202.9.46.27
Туршлагатай болохыг нь хүлээгээд л хараад суугаад байвал хэн ч туршлагатай болохгүй дээ. Тэд чинь ажил олдохоо болиод аргаа барихдаа ууц өвчүү чанана, хэвийн б**в хийнэ, бууз банш чимхэж хөлдөөж зарна. Бүр гурил элдэж хэрчитлээ доошоо орно. Гадаадынхан ямар ч туршлагагүй байсан ч шууд том ажил авна.
Нэргүй 2025-08-14 202.126.88.99
arhi piavabd deer shunhlaid 100 huwiin turshlaga bgaa, bas hurdan morin deer stabts deer 00