Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн үнэтэй байна

Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн үнэтэй байна

Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн үнэтэй байна

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2025 онд 6400 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Монгол Улс 2010 онд нийт 192,236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411,101 болж нэмэгдсэн байдаг. Энэ нь Монгол Улсын нийт айл өрхтэй харьцуулбал 41.1 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт билээ.

Ард иргэдээ тохь тухтай орчин нөхцөлд амьдруулах зорилтыг Засгийн газар бүр тавьж, орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлж ирсэн ч амжилт олохгүй байна. Учир нь, жилээс жилд орон сууцны үнэ өссөөр байгаа нь гол тээг болж буй.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2025 оны эхний долоон сарын байдлаар орон сууцыг насжилтаас хамаарч  шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өсчээ. Нийслэлийн хэмжээнд 2025 оны долдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг байгаа аж. Дурдвал, шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.25 сая төгрөгийн өндөр үнэтэй байсан юм. Эсрэгээрээ хямд өртөгтэй шинэ байртай бүсээр Хан-Уул дүүрэг нэрлэгдэж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ 1 метр квадрат нь 473 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нийслэлийн хэмжээнд орон сууцны индекс 2025 оны долдугаар сард 1.31 болж нэмэгдсэн. Тухайлбал, энэ нь өмнөх сараас 0.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон алслагдсан гурван дүүргийн хувьд шинэ орон сууцны индекс 1.30 бол хуучин орон сууц 1.32 байгаа юм. Үүнээс гадна хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ 4.54 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.53 сая төгрөг хүрэв. Бусад төвийн дүүргийн хувьд Баянгол дүүрэгт 1 метр квадрат нь 654 мянган төгрөг, Баянзүрх дүүрэгт 474 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж худалдаалагдаж байна. Өнгөрөгч 2024 онд 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн бөгөөд орон сууцны зах зээл дээр 66.4 мянган айлд орон сууцны нийлүүлэлт үүсгэхээр байсан.

Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамаас орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж муу, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг онцолсон дурдсан билээ. Шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж арга боловсруулж ажиллаж ирсэн. Тухайлбал, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг шаардлагатай аж.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу 2025-08-14 202.9.46.27

Нүүрсний хулгайн мөнгө чинь бетонон ширэнгэ болж зүсээ угаалгачихсан байгаа юм. Хулгайн үлдэгдэл нь ББСБ-ууд болон байгуулагдсан. Худалдан авагчид нь авилгачид, чавчаачид, идээчин уугаачингууд. Тэрнээс биш улныхан бол хашаа байшинг ч авч дийлэхгүй байна.

Avatar

зочин 2025-08-14 202.9.46.80

орон сууцны үнэ бол цэвэр дээрэм луйвар болж хувирсан. Иргэд авахгүй бойкотлох ёстой.

Avatar

Хулгай 2025-08-14 202.9.46.27

Ямар ч ирээдүйгүй болсон бетонон ширэнгэ.

Avatar

зочин 2025-08-14 66.181.191.50

Зах зээл бол угаасаа л тэр чигээрээ луйвар мөлжлөг, Эрээн ,хятад бусад газраас бараа таваар авч ирээд л ихэнхийг 2-3 дахин нугалж зарж байна,Иргэд хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд арай ядан хоногийн хоолоо залгуулж байна Орон сууцны үнэ байнга өснө Бага дунд орлоготонгууд худалдан авах боломж муудах үед л үнийн өсөлт саарах хандлага рүү орох б**х

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж