“Seventeen” хамтлаг “UNESCO”-д 250 мянган доллар хандивлав

“Seventeen” хамтлаг “UNESCO”-д 250 мянган доллар хандивлав

“Seventeen” хамтлаг “UNESCO”-д 250 мянган доллар хандивлав

Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлаг Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад  болох “UNESCO”-д 250 мянган ам.доллар хандивлажээ.  Буяны үйлсэд зориулсан “Joopiter Gifts: sacai x Seventeen” хэмээх дуудлага худалдааны явцад цугларсан хандивын мөнгийг Мягмар гаригт (2025.08. 12) НҮБ-ын агентлагт гардуулан өгсөн тухай тус хамтлагийн менежментийг хариуцдаг “Pledis Entertainment” агентлаг мэдэгдсэн байна. Энэхүү хандивыг “UNESCO”-той хамтран зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах ажээ.

“Seventeen” хамтлаг “UNESCO”-гийн залуучуудын сайн санааны элчээр ажилладаг. 13 гишүүнтэй тус хамтлаг 2023 онд Парис хотноо “UNESCO”-гийн Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хоёр жил тутам нэг удаа болдог “UNESCO”-гийн залуучуудын 13 дахь чуулга уулзалтад оролцон, уран бүтээлээ толилуулж байв. Ингэснээр тэд “UNESCO”-гийн томоохон чуулганд оролцож үг хэлсэн анхны К-поп уран бүтээлчид болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-08-14 202.9.46.27

Хүнд суртлын аппарат болж хувираад юу ч хийхээ больсон хоолны сав байгууллага гээд татан буулгацан биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж