Нүүрсний хэрэг дахин сөхөгдөх үү?

Нүүрсний хэрэг дахин сөхөгдөх үү?

Нүүрсний хэрэг дахин сөхөгдөх үү?

Монголын 3.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордын нүүрсийг угаах, баяжуулах үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтад ороход “Угаах баяжуулах үйлдвэрийг яагаад уурхайгаас 12.5 км зайд барив. Ямар ч тэнэг хүн уурхайгаасаа хол үйлдвэр барихгүй.  Яагаад дахин, дахин зардал шаардах бүтээн байгуулалт хийв” гэх асуудал боссон ч газар авалгүй дарагдсан.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК  -ийн уурхайд ажиллах үеэрээ энэ асуудлыг шалгах даалгаврыг өгсөн нь нүүрсний хэрэг дахин мандааж мэдэхээр болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн ахлагч У.Бямбасүрэн дотооддоо энэ асуудлыг шалгахад нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил сонгосон үйл явц, төслийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үе шат бүрт хууль, гэрээний заалт зөрчсөн байдал тогтоогдсон тул холбогдох албаныхан, хуулийн этгээдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн гэж мэдэгдээд байна.

Нийт 300 сая ам.долларын санхүүжилтээр боссон угаах баяжуулах үйлдвэр уурхайгаасаа 12.5 км зайтай баригдсанаар наад зах нь тээвэрлэлтийн асар их зардал шаардах болсон.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын тайлбараар нүүрс угаах баяжуулах үйлдвэрийг уурхай дотор бус 12.5 км зайд барьснаар нэг тонн нүүрсийг авто тээврээр хүргэхэд 18 мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгцээг авто тээврээр хангах боломжгүй байгаа тул  конвейрын систем барьж ашиглалтад оруулах шаардлага үүссэн. Конвейрын систем барихад 280 тэрбум төгрөг шаардаж байгаа. Гэхдээ конвейр ашиглалтад орууллаа ч нэг тонн нүүрсийг дахиад тээвэрлэх шаардлага үүснэ, зардал нь 6000 төгрөг болж байгаа юм.

Мөн баяжуулах үйлдвэрийг уурхайгаас зайтай барьсан нь нэмэлт таван агуулах барих шаардлага үүсгэсэн. Энэ нь шаардлагагүй хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болсон.

Хэрэв үйлдвэрийг уурхай дотор байгуулсан бол энэ олон дэд бүтэц шаардагдахгүйгээр нүүрсээ угааж баяжуулах боломжтой.

Угаах баяжуулах үйлдвэрийн дэргэд дулааны сатнц барьсан ч цахилгаан эрчим хүчийг шийдээгүй нь бас л асуудал дагуулж байна.

Харин үйлдвэрийн байршлыг уурхайгаас 12.5 км зайд барьсан үндэслэлээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох газрын даргын зүгээс “Одоо олборлолт явж байгаа Цанхийн уурхайгаас үйлдвэр 15 орчим км зайд байрладаг.

Тавантолгойн орд нь 64 мянган га талбайг хамаарсан таван тусдаа ордоос бүрддэг. Ирээдүйн олборлолтод өртөх нөөц байршлуудаа бодож талбайг сонгосон.

Одоогийн сонгосон байрлал нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын голд байрладаг. Мөн Цанхи, Онч хараат, Бор толгой гэсэн гурван ордын голд байрлалтай” гэх тайлбар өгч ирсэн.

Нэг их наяд төгрөгийн хөрөнгө заран байж босгосон угаах баяжуулах үйлдвэрийн эхний цогцолбор жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайгаар баригдсан бол үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах тооцоотой байв. Ингэхдээ 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх таатай мэдээ цацагдаж байсан ч уурхайгаасаа зайтай баригдсан нь зардлыг өсгөж, нүүрсний үнэ унасан цаг үед нэрмээс болж байна.

Нөгөөтэйгүүр, нүүрс угаах баяжуулах үйлдвэрийг уурхайгаас нь хол барьснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэх УИХ, Засгийн газрын тогтоолын зорилго үндсэндээ мөрөөдөл болж хувирч буй.

Уг нь хувийн хэвшлүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн барьсанчлан нүүрс угаах баяжуулах үйлдвэрийг уурхайн дэргэдээ барьсан бэлээхэн туршлагууд олон бий. Аль болох зардлыг бууруулах гэж тэр… Гэтэл нүүрсээ автомашинаар тээвэрлэх нь асар их зардал нэмэгдүүлж, бусад улс орны нүүрстэй өрсөлдөх чадваргүй болж байна гэж 20 шахам жилийн турш улиг болтол ярьсан атал төмөр зам барьж эхлэхтэй зэрэгцэн зардал шаардсан үйлдвэрийг барьсан нь хэн нэгний бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилгоор санаатайгаар хийсэн үйлдэл байв уу. Үйлдвэр барих газрын байршилд тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлага, мөн тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг "Эрдэнэс Монгол" нэгдлийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлүүд юу харж, бодож зөвшөөрөв гээд мухарлах олон асуудал бий.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд нүүрсний хэрэг мандаж, Авлигатай тэмцэх газар /АТГ/нэр бүхий улстөрчдийг энэ хэрэгт хамааралтай тухай зарлахад УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд тэргүүтэй гишүүд "Жинхэнэ нүүрсний хулгайч нарыг зарласангүй, гэмгүй хүмүүсийг хамаатууллаа. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Ингэж авлигатай тэмцэхгүй.

Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз.

Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй. Төр оршъё гэж байгаа бол. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаад ч энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Баян, хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт энэ улс Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно” гэж мэдэгдэж байв.

Харин нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй. 11 хүний хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг. Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн байхгүй. Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юмуу?  Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя" гэж нүүрсний хэрэгт хэдхэн хүн яллагдах ёсгүйг сануулж байв. Гэвч энэ хэрэг шүүхээр орж гурван шат дамжсаны эцэст нүүрсний хэрэг биш болж хувирсан, мөн хэрэг нь ч хөнгөрч яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт 4-6 жилийн ял оноосноор нүүрсний хэрэг замхарсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас мөргөцөг "хуссан" гэх хэрэг ч замхарсан. Тиймээс уурхайгаас нь 12.5 км зайд угаах баяжуулах үйлдвэр барьсан энэ асуудал нь хэн нэгний санаатай үйлдэл байсан эсэхийг сайтар шалгаж тогтоох шаардлага үүсэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2 цагийн өмнө 202.126.88.96

Сөхөгдөхгүй сөхөгдвөл Хүрэлсүх, Баттулга эхлүүлээд бүгд шоронд орох учираас!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 14.1.81.146

ягштээ. Хүүк өөрөө нүүрсний хэргийг даруулсан байж

Avatar

иргэн 9 цагийн өмнө 66.181.160.40

Нүүрсний хулгайн хамгийн том бүлэглэл бол Амарбаясгалангийн фракц. Автотээврийн үнэдэсний төвийн дарга болон удирдлагууд Амарбаясгалангийн хамтрагчид .С..зөвшөөрөл авилгын хэргээр газар дээрээ баригдсан АТҮТ дарга нар тухайн үедээ цагдаа сэргийлэх болоод намжааж байгаад бүгд ямар ч хариуцлага хүлээлгүй эргээд АТҮТ дөө ажилдаа орцгоосон.

Avatar

Эх оронч 12 цагийн өмнө 202.9.46.13

Энэ мэдээний доор сэтгэгдэл бичих боломжгүй болгох тохиргоо хийж хаасан б.а шүү.Нүүрс зөөдөг бизнестэй,мөн энэ үйлдвэрийг түшиглэж цаашдаа бизнес хийх, барилга байшин,агуулах сав барих төлөвлөгөөтэй улс төрчдийн хийсэн алсын хараатай ш**** үйлдэл.Хуультхй оронд бол шууд цаазын ял.

Avatar

Нэргүй 2025-08-14 202.9.41.6

ард иргэд л шийдэх боллоо доо

Avatar

Нэргүй 2025-08-14 66.181.179.115

SEXSEER VANXANDI80955877BOOW XXNO ALNI SEXSEER

Avatar

зочин 2025-08-14 202.9.46.80

малнууд………..хэлэх ч үг алга…………..

Avatar

сдө 2025-08-14 103.168.34.158

Оюунэрдэний идсэн мөнгө

Avatar

Нэргүй 2025-08-14 103.212.119.116

Занданшатар худлаа цэвэрхэн царайлах хэрэггүй, өөрийн толгойгүй хүүкийн толгойгоор ажиллаж байж хуцдагын, чи шалгаж ч чадахгүй, чиний толгой ч хүрэхгүй, мэдэн будилсан солиотой гар.

Avatar

Нэргүй 2025-08-14 66.181.183.199

Монголын бүх баячууд нүүрсний хулгайтай нэр холбогдогдоно. Тэгэхээр энэ хулагйн асуудал хэзээ ч баригдахгүй

Avatar

Нэргүй 2025-08-14 103.57.94.143

2-3 үеэрээ өмчгүй явж ирсэний харгай шүү дээ. Өнөөдөр цөмөөрөө хуогайч болсон !!! Хэн ч Ерөнхийлөгч болсон баг бүрдүүлээд л хулгай хийнэ, өмч хураасан социализмыг л зүх !!! Зүхээд ч үр дүнгүй болохоор, та өөрөө уралдаад л хулнай хий !!! Өөр ямар ч замгүй !!!

Avatar

Яг үнэн 2025-08-14 202.9.46.27

Ленинизм нь Орос Монгол хоёрыг 3 үеэр нь юучгүй үгээгүй хоосон /пролетар/ болгосны л буцах харимхай үзэгдэл шүү дээ. С.Данзангийн "хүн бүр баяжигтун" үгийн үнэн нь энэ байгаам даа. Одоо яая ч гэхэв

Avatar

Зочин 2025-08-14 66.181.183.197

Монголын бизнесийн хар хулгайчууд үнэнд гүйцэгдэнэ гэж ёстой байхгүй юм байна. Улс орон , ард түмнийх нь хувь заяа төөрөг юм байлгүй дээ.

Avatar

зочин 2025-08-14 66.181.191.50

Нүүрсний нөөцөө бодож тооцож энэ үйлдвэийг барьсан бололтой юм Тухайн үед холбогдох бүх байгууллагын хэмжээнд яригдаад шийдээ биз, Үйлдвэр нэгэнт баригдсан, Төмөр замаа тавьж зөөхөөс өөр аргагүй болсон байна, Шалгах нь буруу биш ээ

Avatar

зочин 2025-08-14 66.181.191.50

Харин улс төржиж сүржигнэх хэрэггүй

Avatar

Хулгай 2025-08-14 202.9.46.27

Хулгайчид нь өөрсдөө тул яах юм?

Avatar

Нэргүй 2025-08-14 43.228.129.131

12.5 км төмөр зам тавиад зөөх ухаан хэнд ч алга уу, төмөр замын тээвэр зардал багатай гэдэгийг мэдэхгүй юу

Avatar

Нэргүй 2025-08-14 202.9.40.71

хулгайч хулгайчаа барин гэж юу байхав дээ хи хи хи хи

Avatar

Нэргүй 2025-08-14 103.229.121.230

Баяжуулах үйлдвэрээ Баян Өлгийд барихгүй дээ.
Үгүй ээ нээрээ яачихсан улс вэ бид нар чинь !?
40 их наядийн асуудал шийдэгдээгүй. Мөргөцөг алга болно. Мухар төмөр зам тавина. Цахилгаан станц дэлбэрнэ. Хамгийн гол нт Хэн ч хариуцлага хүлээхгүй.
Юу чадна. Наадамдаж л чадна.

Avatar

иргэн 2025-08-14 59.153.113.132

Монголчууд , Гадаад дотоодгүй Хулгай хийдэг, Хулгайчидын улс орон болжээ,

Avatar

Нэргүй 2025-08-14 202.21.109.30

өтөндөө идэгдээд дуусах нь ээ энэ улс

Avatar

Нэргүй 2025-08-14 103.57.94.143

Хуучин идчихсэн 40 их наядын хэрэгээ сэргээн шалгахыг ард түмэн шаардаж бна ! Жагсаал цуглаан хийвэл оролцо ход бэлэн бнаа !!!

Avatar

Нэргүй 2025-08-14 202.70.38.50

Одоо нүүрсчидийг шалгаж дууссан баймаар тэнэг шүүртэй төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж