Б.Жавхлан: Өмнөговь аймгийг 500 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ

Б.Жавхлан: Өмнөговь аймгийг 500 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ

Б.Жавхлан: Өмнөговь аймгийг 500 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.13/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцыг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бонд гарган шийдвэрлэхээр болж, Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Энэ асуудал анх жилийн өмнөөс яригдсан. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дэмжигдээд, 2022 онд Өрийн удирдлагын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу орон нутгууд бие даасан бонд гаргаж болох эрх зүйн орчин бүрдсэний дагуу 500 тэрбум төгрөг хүртэлх  бонд гаргаж, дулааны цахилгаан станцаа санхүүжүүлэх санал Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Төсвийн хуулийн дагуу төсвийн жил эхлэхээс өмнө орон нутаг бонд гаргах хүсэлтээ Засгийн газраар шийдвэрлүүлсэн байх цаглабартай. Тэгэхээр хугацаандаа энэ асуудал орж дэмжигдэж байгаа гэсэн үг.

2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагаа орон нутгийн бонд гаргахаар дэмжигдлээ. Эхнийх нь нийслэлийн бонд, та бүхэн мэдэж байгаа.

Өмнөговь аймгийн гаргах бонд маань өндөр ач холбогдолтой. Орон нутаг бие дааж бонд гаргаж байгаа нь анхны тохиолдол учраас Сангийн яам жилийн турш хамтарч ажиллан судалгаа хийж, бэлтгэл хангасан. Нэлээд чамбай урьдчилсан бэлэн байдлыг хангалаа. Бид хоёр том шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, санхүүжүлэх төсөв нь үр өгөөжтэй, орон нутгийн төсөв дээр сөрөг дарамт авчрахгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах үр өгөөжтэй төсөл байх ёстой. Нэгэнт өндөр өртөгтэй, үнэтэй мөнгө босгож байгаа учраас төсөл нь түүнийгээ давсан үр өгөөжтэй байх. Хоёрдугарат, тухайн орон нутаг нь төсвийн чадамжийн хувьд бондоо өр үүсгэхгүйгээр төлөх санхүүгийн чадамжтай байх шаардлагатай.

Өмнөговь аймгийн хувьд 50 мВт цахилгаан станц нь ашиглалтад орсноос хойш өөрөө өөрийнхөө санхүүжилтийг бүрэн нөхөөд орон нутагтаа орлого төвлөрүүлээд явах боломжтой төсөл.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эрчим хүчний салбарт үнэ тарифын чөлөөлөлт салбарыг либералчлах бодлого маань энэ бондыг гаргах боломжийг бүрдүүлж байна.

Орон нутгаас Өмнөгоюь аймаг төсөвт үнэмлэхүй хэмжээний орлого төвлөрүүлдэг.  Энэ жил 1.7 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Энэ жишгээрээ цаашдаа орлого нь өсөөд явах юм бол  ирэх 5 жилд 8 их наяд төгрөгөөс давсан орлого улсын төсөвт төвлөрүүлэх бүрэн боломжтой.

Бондын хэмжээ 500 тэрбум, гурваас  таван жилийн хугацаатай. Шалгуураа бүрэн хангаж байгаа учраас дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх бондыг дэмжсэн. Цаашдаа УИХ-д өргөн баригдаад эцсийн шийдвэр гарна.

Хоёр дахь чухал шийдвэрлэсэн асуудал бол Улсын нэгдсэн III эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулахаар боллоо. Олон жил яригдсан асуудал. Нийтдээ 56.3 сая ам.долларын өртөгтэй, орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг баригдахаар боллоо. Үүний 32.9 сая ам.доллар нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 22, 4 сая ам.доллар нь Люксенбургийн вант улсын буцалтгүй тусламж байх юм.  Нийт санхүүжилтийн гуравны нэг нь буцалтгүй тусламжаар хийгдэж байгаагаараа онцлогтой.

Эрүүл мэндийн яам болон Улсын нэгдсэн III эмнэлэг сүүлийн 10 гаруй  жилийн хугацаанд Люксенбургийн вант улстай зүрх судасны чиглэлээр гурван төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн сайн гарсан тул буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, хамтарсан санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт өмнө нь хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байдаг. Гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Барилгын ажил, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах төсөл хөтөлбөрүүд бүгд багтсан, цогц хөтөлбөр хэрэгжихээр болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.119.39

болио Жижиг Тавантолгойгоо шахаж орлого олоод хийлдээ!!

Avatar

ужуж 11 цагийн өмнө 103.212.119.225

80-90 сая доллараар хийж болох л байх хэрвээ санхүүжилтээ дотоодоосоо шийдвэл.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.71

яаана энэ улс орон нээрээ ийм юм болгонд яриалд байх хэцүү юм ийм муучууд гарчихаараа яаахав дээ.битүү хэцүүчүүдын бөөгнөрөл энэ байдлаар энэ улс орон хөгжихгүй адгийн бдлаас гарахгүй ээ.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.71

юу балайраад бгаам бэ монголыг сүйрүүлж самарч дуусла монгол улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-08-13 103.168.34.103

ulsiin ih hural deer zovshooruulj chadahgui bolohoor omno goviiin urgediin huraliig argaljee.

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.187.253

одоо нийслэл нь өр авч хятадын бараа шахдаг нь багадаад аймаг сум бүр хятадаас бонд нэртэй өр босгож хятад бараа ажил үйлчилгээ шахах юм байна л даа. монголыг ер нь яг яах гээд байгаа лалрууд вэ нэртэйгээр нь шууд хятадад дагаар оруулчих мангар лаларуудаа

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.187.253

нянбаатар энэ жавхалан гэж хоёр хятад монголыг хорлож ханахгүй хурлийзууд юмаа

Avatar

Банк 2025-08-13 202.9.46.27

Өр л улам зузаараад байх юмаа, сүүлдээ өрөө төлж огт чадахгүй болоод Пакистаны араас орно доо. Уг нь өр тавихын оронд бүсээ чангалж тансаглалаа зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж