А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна

А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна

А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна

Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүтгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо өссөөр байна. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарсаар  улсын хэмжээнд 470 тохиолдол бүртгэгдээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 384 осол бүртгэгдэж байсныг энэ үетэй харьцуулбал даруй 86-гаар  нэмэгджээ. Тиймээс НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хурдан биш аюулгүй нь” аяныг өрнүүлээд байгаа билээ.

Иргэн та А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, 18 нас хүрсэн байх, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөж соёлтой оролцоно уу. Өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлд бүү оруулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодлын хулгайч 2025-08-13 202.131.230.218

ҮНЭХЭЭР АЮУЛ ТАРИАД БАЙГААГ НЬ ХАРААД ӨДӨР БОЛГОН ТЭДЭН ХҮН БЭРТЛЭЭ, ГЭМТЛЭЭ, ҮХЛЭЭ ГЭЭД МЭДЭЭЛЭЭД БАЙХ УУ. ОДОО ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЛЭХЭЭР ТОО ЧИНЬ ГЭРЛИЙН ХУРДААР НЭМЭГДЭНЭ МУУ ЁРЛОЖ БАЙГАА ЮМ БИШ. ХУУЛЬ ЦААЗАТ ОРОН ЮМ БОЛ ЯАРАЛТАЙ ХОРИГЛО ТУСГАЙ ЗАМЫГ НЬ БАРЬТАЛ…….СҮҮЛД НЬ АМАА БАРЬЦГААВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж