Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана

Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана

Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана

Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хар жагсаалтыг халж, зээлийн зэрэглэл тогтоох хууль эрх зүйн орчин бий болсон юм. Гэвч тус хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь шүүмжлэл дагуулсаар байна. Тус хууль хэрэгжсэнээр 70 мянган иргэн хар жагсаалтаас гарах эрх зүйн орчин бүрдэх юм. 

Хуулийн хэрэгжилттэй холбоотой журмыг Монголбанк батлаагүйгээс хэрэгжих боломжгүй байгаа аж. Иймд “Зээлийн мэдээллийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг яаралтай хангуулахаар Монголбанканд шаардлага хүргүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас холбогдох журмыг гаргаж ирэх есдүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлэхээр болсон байна.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан.

Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд төвлөрүүлэх нарийвчилсан зохицуулалт байгаа ч зээлдэгчийн зээлийн мэдээллийг ашиглах, зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх, онооны аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтгүй байгаа юм. Иймд тус хуулийн шинэчлэлээр,

  • Олон улсын жишиг, зарчмыг баримтлах,
  • Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох,
  • Зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах,
  • Энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

Тус хуулийн төслийн боловсруулахдаа дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар УИХ-ын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр мэдээлсэн юм. 

Тэрбээр, 20042019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа  12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн, 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд хуваарилагддаг. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой гэдгийг онцолж байв. 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 10 цагийн өмнө 66.181.176.29

БСЗ ээлжийг жагсаалтаас гаргаж тэнэгтэх вэ дээ

Avatar

Хулгай 2025-08-14 202.9.46.27

Дандаа хулгайчуудын хамсаатнууд чөлөөлөгдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж