Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн ахлагч У.Бямбасүрэн өнөөдөр /2025.08.13/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил сонгосон үйл явц, төслийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үе шат бүрт хууль тогтоомж, гэрээний заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдлээ. Мөн тус компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноос хойш гарсан үр дүнгийн талаар танилцуулав.
Энэ талаар тэрбээр “Эрдэнэс Тавантолгой “ ХК дээр онцгой дэглэм тогтоосон эхний сарын үр дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Онцгой дэглэм тогтоохоос өмнөх үе буюу 2025 оны эхний хагас жилийн үндсэн гол үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19-61 хувиар буурсан байсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхний хагас жилд 17.1 сая нүүрс тонн олборлосон бол энэ оны хагас жилд 13.8 сая тонн нүүрс олборлосон.
Өнгөрсөн оны хагас жилийн борлуулалт 16.8 сая тонн байсан бол өнөө жилийн эхний зургаан сард 10.2 сая тоннын борлуулалттай. Экспорт өнгөрсөн жилийн хагас жилд 16.5 сая тонн байсан бол энэ жил 12 сая тонн болж буурсан. Орлогын үзүүлэлт өнгөрсөн оны хагас жилд 1.8 тэрбум ам доллар байсан бол энэ жилийн эхний зургаан сард 710 сая ам.доллар болж буурсан ийм үзүүлэлттэй байсан.
Онцгой дэглэм тогтосон хугацаанд гадаад талд буюу БНХАУ -ын Ганцмод боомт дахь нүүрсний үнэ өсөж наймдугаар сарын 10-ны байдлаар 1000 орчим юань дээр ирсэн. Гадаад зах зээлийн таатай байдлыг ашиглаж ажиллалаа. Биржийн борлуулалт нэмэгдлээ.
2025 оны эхний хагас жилд нийт 85 арилжаа зохион байгуулсны 20 нь амжилттай болсон. 20 арилжааны үр дүнд нийт 1.3 сая тонн нүүрс зарж, 95.5 сая ам.доллар олсон байсан. Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 11-н хүртэлх арилжаагаар 1 сая 382 мянган тонн нүүрс борлуулж, 80.3 сая ам.долларын арилжаа хийгдсэн. Монголын хөрөнгийн биржээр өнөөдөр гурван арилжаа зохион байгууллаа, гурвуулаа. амжилттай боллоо.
Биржээр 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 512 мянган тонн гуравны нэг коксжих нүүрс, 19200 тонн баяжуулсан коксжих нүүрс борлуулж 43.6 сая ам.долларын орлого оллоо.
Өнгөрсөн долдугаар сард 1 сая 24 мянган тонн нүүрс биржээр борлуулж, 63.2 сая ам.доллар олсон сар боллоо.
Нүүрс тээвэрлэлт борлуулалт, биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулсны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн үндсэн үзүүлэлт долдугаар сараас сайжирсан. Тухайлбал, зургадугаар сард 1.2 сая тонн байсан бол олборлолт долдугаар сард 2.7 сая тонн болж 126 хувиар, зургадугаар сард 900 мянган тонн дээр байсан нүүрс борлуулалтын хэмжээ долдугаар сард 2.6 сая тоннд хүрч 197 хувь.
Нүүрсний экспортын хэмжээ зургадугаар сард 1.6 сая тонн байсан бол долдугаар сард 1.9 сая тонн болж 23 хувиар, орлогын хэмжээ 54 сая ам.доллар байсан бол 142 сая ам.доллар болж 162 хувиар, биржийн тээврээр 100 мянган тонн нүүрс гарч байсан бол 400 мянган тонн болж өссөн.
Зогсолтод орсон биржийн гэрээний арилжааны гацааг арилгах эхний алхам хийгдлээ. Нүүрсний үнэ өндөр байсан үеийн үнээр гэрээг дүгнэж хаах. Төлсөн байсан илүү төлөлтүүд нь өнгөрсөн жилийн үнээр нүүрс өгөх, мөн Монголын хөрөнгийн бирж дээр байгаа дэнчингийн хагаст нь өндөр үнээр нүүрс өгөх, үлдсэн хэсгийг биржийн дараагийн арилжаануудад дэнчин болгож ашиглах нөхцөлтайгээр таван гэрээний асуудлыг шийдсэн. Бусад компаниудтай хэлцэл хийх ажил үргэлжилж байна, үр дүн гарна гэж бодож байна.
Онцгой дгэлэм тогтоосноос хойших зарим үзүүлэлтийг мэдээлье. Зургадугаар сард 90 сая ам.доллар олсон бол долдугаар сард 127 сая ам.доллар, наймдугаар сарын эхний 10 хэдэн хоногт 83.6 сая ам.долларын орлого олсон. Бүтээгдэхүүний ачилтын хэмжээ мөнгөн дүн, сүүлийн таван долоо хоногийн хугацаанд тогтмол өсч долоо хоногт дунджаар 600 мянга орчим тонн нүүрс ачиж, 30 гаруй сая ам.долларын тогтмол орлого 7 хоног бүр олоод явж байна.
Гашуунсухайт, Ганцмод боомтын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо зургадугаар сард өдөрт 462 байсан бол долдугаар сард 610, наймдугаар сард 865 болж нэмэгдсэн. Наймдугаар сарын 7-нд 1000 тээврийн хэрэгсэл Ганцмод боомт руу нэвтэрсэн нь 2025 оны хувьд хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Ачилтын хэмжээ өдөрт дунжаар зургадугаар сард 63 мянган тонн, долдугаар сард 82 мянган тонн, наймдугаар сард 102 мянган тонн болж өссөн. Нүүрс тээвэр ачилтын “Чайна энержи” 5.5 дахин, урт хугацаат гэрээний ам нөхцөлтэй дөрвөн гэрээний ачилт 74 хувь, биржийн гэрээний ачилт 76 хувьтай өссөн.
Ерөнхий сайд Тавантолгой орд дээр өнгөрсөн долдугаар сард ажиллах үеэрээ зарим нэг төсөл дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон.
Дээрх шийдвэрийн дагуу Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаанд дотоод шалгалт хийх арга хэмжээ авч ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, энэ төслийн төлөвлөлт бүтээн байгуулалтын үе шат бүрт хууль тогтоомж гэрээний заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээд болон нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил сонгосон үйл явцыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
313 тэрбум төгрөгийн өртөгтэй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөцлийг бүрдүүлэхийн тулд төслийг хэрэгжүүлэгч “Бодь интернэшнл” компани, техникийн хяналт хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанитай хамтран дөрвөн удаагийн ачилт хийж туршлаа.
Эхний удаад илрээд байгаа эвдрэл гэмтлийг заса х талаар эхний тохиролцоонд хүрсэн. Удахгүй асуудлууд шийдээд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ажиллах боломжтой болно гэв.
-Тавантолгойн нүүрс ачих лоигстикийн төвтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэлээ. Яг ямар албан тушаалтнуудыг шалгуулах вэ?
-Нэгдүгээрт, энэ бол Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв гэж төмөр замын нүүрс ачих байгууламжтай холбоотойгоор гэрээний үүрэг зөрчигдсөн, хууль зөрчигдсөн, доголдол гарсан, зөрчил үүссэн асуудлыг шалгуулахаар АТГ-т өгсөн. Гэрээг хэрэгжүүлсэн аж ахуй нэгж , хяналт тавих ёстой аж ахуй нэгж, ажил хариуцаж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтнуудыг тус компанийн дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын хийсэн шалгалтын үр дүнд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Эрх бүхий байгууллага шалгаад хэн нь буруутай, ямар арга хэмжээ авахыг тэнд нь тогтоогоод явах ёстой. Буруутай этгээдүүдийг эрх бүхий байгууллага тогтоогоод зарлах ёстой. Бид өөрсдийнхөө хэмжээнд шалгалтаа хийгээд шилжүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, Гашуунсухайтын төмөр замтай холбоотойгоор галт тэрэгний цуваанд нүүрс ачих байгууламж юм.
Энэ байгууламжийг санхүүжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК 300 гаруй тэрбум төгрөг гаргасан.
Өнөөдөр ашиглалтад бүрэн оруулаагүй байгаа, ашиглалтад оруулахтай холбоотойгоор үүссэн зөрчлийг эрх бүхий байгууллага нь шалгаж, буруутай этгээдэд нь хариуцлага тооцож арга хэмжээ авах ёстой.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулах үйлдвэрээ маш хол барьсан нь ашиггүй туссан талаар яригдаад байна?
-Нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил сонгосон үйл явцыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Тус үйлдвэр нь орчин үеийн техник технологитой, жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдсан.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвөөс 12.5 км зайтай үйлдвэр. Байршил сонгох үйл явц нь гарцаагүй уурхайн үндсэн үйл ажиллагаанаас зайтай учраас конвероор зөөх шаардлага үүссэн.
Конверын ажил графикийн дагуу явж байна. Энэ ондоо конвер орчихно. Уурхай дээрээ байгуулаагүй үйл явц ямар учраас ийм болов гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Нүүрс баяжуулах үйлдвэр конвероор тэжээлээ аваад ирэх үедээ бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой байна. Үйлдвэрийн гүйцэтгэл 99 хувьта, хүлээн авахад бэлэн байгаа.
Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлсэн БНХАУ-ын Норинко компанитай тооцоо нийлэх зарим асуудал үлдсэн.
Г.ХОРОЛ
Иргэн 2 цагийн өмнө 202.126.88.96
Шалгвал МАН -АН мафиууд хэрэгт орох учираас энэ хэрэг хаагдсан!
Монгол хүн 4 цагийн өмнө 66.181.177.52
Бүтээн байгуулалт хийж, үйлдвэр барьсан байна. Алдаа, идсэн уусанг засаад л үйл ажиллагааг хэвийн явуулаач. Юу ч хийгээгүй залхуучууд л алдаа гаргадаггүй
зочин 2025-08-13 43.242.242.6
бэт сайн ажилласан бна ийм л хүмүүсийг дэмжих хэрхгтэй бас хамгаалах нь чухал шүү илэрсэн зөрчлийг шуурхай сайн шалгаж шийдвэрлэх хэрэгтэй атг прокурор шүүх нь
Нэргүй 2025-08-13 103.212.163.215
ажиглаж ажиллаа гэнээ. зүгээр сууж
Будлиантай Монгол 2025-08-13 202.126.88.88
Монголд ер нь дээр дооргүй будлиангүй юм гэж алгооо….
Kk 2025-08-13 103.229.120.95
Za daa barag Genco-iinhan l ingej Mongoliig horlonodoo.
асдө 2025-08-13 103.168.34.158
урьд нь Оюун Эрдэнэ тус орлогыг хэдэн их наядаар үр ашиггүй тарааж улс оронд онцгой хохирол учруулсныг шалгаач
Нэргүй 2025-08-13 202.9.40.187
ЭНЭ ЧИНЬ ХАРИН ОВОО АЖИЛ АХИУЛСАН “БЭТ” БИШ ҮҮ ? ИНГЭЖ АЖИЛЛАХ ЮМ БОЛ БЭТ -ҮҮДИЙГ ТОМИЛООД БАЙХААС ЯАХАВ ДЭ !
Нэргүй 2025-08-13 66.181.189.243
багаас нь мэднэ.гайгүй л хүмүүжилтэй л залуу,намд дагаад мөнгө хараад буруу гар болчихдоггүй л бол
Нэргүй 2025-08-13 66.181.187.103
балиар юмнууд дандаа өөрсдөө ашигтай ажиллаж гай болох юм даа тэр мөнгө нь хоол болохгүй тйирч үхээсэй дээ цалин хөлс гайгүй л авч байгаа биз дээ юундаа шуналтана вэ бүгд л нүцгэн хорвоогоос явна биз дээ
Буриад 2025-08-13 202.131.239.190
САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ УЛС ТӨРЧИД БОЛОН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ТЭР ЧИГЭЭРЭЭ Л ХУЛГАЙД ОРОЛЦООТОЙ БАЙГАА ДАА