"Chrome" хөтчийг 34.5 тэрбум доллараар худалдаж авах санал иржээ

"Chrome" хөтчийг 34.5 тэрбум доллараар худалдаж авах санал иржээ

"Chrome" хөтчийг 34.5 тэрбум доллараар худалдаж авах санал иржээ

Хиймэл оюун ухааны стартап компани "Perplexity" технологийн аварга "Google" компанийн "Chrome" хөтчийг худалдаж авах санал тавьжээ. "Perplexity" Мягмар гаригт (2025.08.12) мэдэгдэхдээ,"Chrome" хөтчийг худалдаж авахын тулд 34.5 тэрбум ам.долларын санал тавьсан. Энэхүү санал нь АНУ-ын шүүхээс "Chrome"-ийн хайлтын системийн зах зээл дэх монополийн асуудлаар шийдвэр гаргахаас өмнөхөн гарч ирж буй юм. Тус улсын Хууль зүйн яам 2020 онд "Google"-ийг онлайнаар хайлтын үйлчилгээ үзүүлэхдээ өрсөлдөөний эсрэг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн.

Өнгөрсөн жил "Google"-ийг мөн хайлтын зах зээлийг хууль бусаар эзэгнэсэн гэж үзсэн бөгөөд энэ сарын сүүлээр өрсөлдөөнийг хэрхэн сэргээх талаар шийдвэр гаргах төлөвтэй байна.

"Perplexity" мэдэгдэлдээ “Манай санал нь Chrome хөтчийг үргэлжлүүлж, ил тод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан бие даасан, чадвартай операторт шилжүүлэх замаар хамгийн олон нийтийн эрх ашигт нийцсэн өрсөлдөөний эсрэг зохицуулалт хийхэд чиглэсэн” гэж мэдэгджээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Google" "Chrome" хөтчийг зарах сонирхлоо илэрхийлээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-13 103.229.122.118

Эрин Брокович киноны дүр миссийн тэмцээнд оролцож байсан тул Гүүглийн энэтхэг ажилтан хөтчид Chrome нэрийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэг нь олон дэлхийн мисс төрүүлсэн гэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.126.89.88

яааж ч бодсон би бол энэ х***а манжуудаас дээр энэ улс орныг улирдчих юм байна п***а.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.126.89.88

яааж ч харагдсан би бол энэ х***а манжуудаас дээр энэ улс орныг улирдчих юм байна п***а.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж