Боловсролын сайд П.Наранбаяр болон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Хурлын өрөө тохижуулсан асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан. Мөн харьяа байгууллагаас тайлбар өгсөн байна лээ. Зарим шаардлагатай технологийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн л асуудал.
Багш нарын цалингийн тухайд тавьсан шаардлага нь зөв гэж үзэж байгаа. Төрийн үйлчилгээний албан дотор багш нарын үндсэн цалин хамгийн бага байгаа. Тэгэхээр үндсэн цалинг дахин нэмэх шаардлагатай байгаа. Үүний хүрээнд Сангийн яам, ГБХНХЯ, Боловсролын яам хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхий сайдаас гурван жилийн хугацаанд багш нарын цалинг тогтвортой өсгөх талаар үүрэг чиглэл өгсөн байгаа.
Харин багшийн дутлын тухайд, 2024 оны наймдугаар сард бид нийт 4400 орчим багш дутагдалтай байна гэж мэдээлж байсан. Энэ жил 3500 орчим багш дутагдалтай байгаа. Хамгийн санаа зовоож байгаа нь байгалийн ухааны хөтөлбөр заах 500 орчим багш дутагдалтай байна. Багш байхгүй гэхээр энэ хичээлийн сургалт явахгүй гэсэн үг. Багшийн дутлыг арилгахын тулд зургаан багц арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Түүнчлэн бага ангийн багш нарыг Англи хэлний багшаар бэлдэх ажил үргэлжилж байгаа. Өнгөрсөн жил гуравдугаар ангид Англи хэл заах туршилтыг хийсэн нь амжилттай болсон. Тиймээс энэ жил нэмэлт хөтөлбөрөөр гуравдугаар ангид Англи хэлний хичээл оруулах талаар бид бэлтгэлээ хангаж байна.
Харин сурах бичгийг шинэчлэх ажил хойшилсон. "Эдмон" компанийн захирал н.Энхбат гэдэг хүн сурах бичигтэй холбоотойгоор Боловсролын яамыг шүүхэд өгсөн. Маш их шүүхийн процесс явж байгаа учраас сурах бичгийг шинэчлэх ажил удаашралтай байна гэлээ.
Мөн тэрбээр их, дээд сургуулиудын төлбөртэй холбойтой асуудалд "Төрийн өмчийн их, дээд сургуулиуд инфляцтай уялдуулаад өөрсдийн кредит төлбөрөө нэмэгдүүлсэн байдал ажиглагдаж байна. Дээд боловсролын тухай хуулиараа үүнд харьяа яамнаас оролцох боломж байхгүй. Үүнийг удирдах зөвлөл нь шийддэг" гэх хариулт өглөө.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд суурь дэд бүтцийг бүрдүүлэх ажил хийж байгаа. Үүнд харьяа байгууллагын тоног төхөөрөмж, ажилчдад зориулсан компьютер зэрэг хэрэгслүүд орно. Түүнчлэн өгөгдөл дамжуулах томоохон серверүүд гэх мэт байна. Үүнд Google компаниас ч гэсэн тусламж үзүүлсэн. Харин массажны сандал худалдаж авсан гэх зэрэг нь ташаа ойлголт гэдгийг хэлмээр байна. Налуургатай сандлыг тэгж ойлгосон байж магадгүй. Нийгмийн сүлжээгээр яваад байгаа хурлын өрөөг нийт 30 орчим сая төгрөгөөр тохижуулсан.
Хулхи 2025-08-13 66.181.187.131
муу хужаанүүрт
Нэргүй 2025-08-13 66.181.179.120
Энхбат нэртэй гарууд үнэн донтой гаж гарууд
Нэргүй 2025-08-13 66.181.179.120
Наад эдмоны шизотой шүүхдэлцэж байлаа ёстой г********н
Нэргүй 2025-08-13 66.181.179.120
Гаж донтоо
Багш 2025-08-13 202.126.89.13
Роозонгийн Энхбат гэж шантаажчиныг зөрүүлээд шүүхэд өг. Эцэг нь хуучин нийгмийн улаан үзэл сурталчин, хүү нь гэж өнөө цагийн сонгодог шантаажчин.