Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан /2025-08-12/ боллоо.
Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна.
Эдийн засгийн зөвлөлөөс татвар бууруулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэмтэй холбоотой ирүүлсэн нийт 21 багц саналын төсвийн нөлөө нь 1,8 их наяд төгрөг болж байна.
Эдгээр саналын 60 хувийг төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан болон тусгаагүй санал нэг бүрийн талаар Сангийн яамны Татварын бодлогын дарга Б.Тэлмүүн тайлбарлалаа.
Зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг татварын шинэчлэлд тусгаж буйд гишүүд талархаж, хуулийн давхардлыг арилгах, бусад хуультай уялдуулж байж татварын реформ хийгдэнэ зэрэг саналаа хэлэхийн зэрэгцээ зөвлөлийн саналыг дахин нягтлан үзэх, хуулиа шуурхай батлуулахыг Сангийн яамнаас хүслээ.
Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо.
Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцоллоо.
Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизм бий болгох шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл “төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх” суурь платформ байх болно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь гол зорилго гэдгийг дахин тэмдэглэв.
Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Засгийн газар 2026 оны төсөв хүний хөгжил, боловсрол төвтэй бодлогыг баримтлах ёстой хэмээн үзсэн. Төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч, салбарын яамд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 167 мянга гаруй иргэн саналаа өгөөд байгаа юм. Ил тод, нээлттэй төсвийн бодлого авлига, хүнд суртлыг багасгаж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм. Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.














Иргэн 3 цагийн өмнө 202.126.88.96
МАН -АН мафиууд маань харь гаригиаас ирчихсэн юм шиг ярих юм аа!! ккк МАН – л 104-жил Монгол улсыг удирдаж дампууруулаж байгаа биз дээ
Ахмад 2025-08-13 202.126.91.106
Бас зээл авсан нь хождог, аваагүй нь хохирдог тогтолцоогоо халаарай
зочин 2025-08-13 66.181.191.50
Бид шинэ юм бүтээх гэж гүйгээд хэрэггүй,Чадах ч үгүй Татвар авдаг гадны орнуудын туршлагыг сайн судал,Хамгийн оновчтойг нь улс орондоо авч хэрэглэх гээд зүтгэ
5% 2025-08-13 59.153.113.100
нөат- аа аан 5% болгочхоод бүгд татвар төлөгч болгоод …тооцоо хийж үзмээр ..
зочин 2025-08-13 66.181.191.50
Зардал хэмнэх нь чухал ,Гэвч улс орон урагшлах хөгжих үндсэн гарц биш, Гол нь хийх бүтээх явдал, Бид АНУ, баруун гээд л туйлшраад байна Гэтэл хаяанд байгаа хятад ямар их гайхамшгийг бүтээж байна вэ, Бараа таваар хямд ,чанар нь улам сайжраад ,Үүнээс бид суралцлах хэрэгтэй Коммунист гэж харааж хөндийрөх биш, харин харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй, Оросуудтай ч ялгаагүй
Зочин 2025-08-13 202.131.230.164
Капитализм байгуулж байгаа нь үнэн бол татвар төлөх чинь хууль. Ардчилал гэх 30 жилд Монголчууд татвараас их сожсон. одоо болоо. Татвар төлөх чинь үнэн бас үхэх чинь үнэн. өөр үнэн байх ёсгүй.
Нэргүй 2025-08-13 59.153.112.189
Онлайн худалдаанаас татвараа авдаг болмоор байна.
Нэргүй 2025-08-13 202.126.89.203
Нэг л их попорсон хүн ерөнхийлөгчид нэр дэвших гэжуугаа бол тэгээд хурдлаач
зочин 2025-08-13 66.181.191.50
АН бол төрийн эрхийн төлөө тэмцэгч нэг гол хүчин, Үүний төлөө юу ч хийхээс буцахгүй улайрсан хүмүүс Тэдний гол дайсан бол тухайлбал МАН, Тэд тус намын тэргүүн, нөлөө бүхий бусад хүмүүсийг өөрийн гол эвлэрэшгүй дайсан гэж үзнэ, Гүтгэнэ доромжлоно, хайр найргүй дайрч давшлана, хийж буй ажлыг нь үгүйсгэнэ, Нэр төрийг нь гутаах харлуулахыг оролдоно, Өөрсдөө учиргүй ёс зүйтэй,иргэдийн төлөө бүхнээ зориулагч ,жинхэнэ эх оронч болж жүжиглэнэ, Аюултай хүмүүс анхааралтай байх хэрэгтэй
。BBC 2025-08-13 66.181.187.223
Ард түмэн бүгд эсэргүүцэж байхад хүчээр баталж байгаа нь монгол улс ардчилсан бус Авилгалжсан улс болсоныг харуулж байна. Уучлаарай Француудын гэрээн дээр цахилгаан станц гэсэн 1 ч үг байхгүй эндүүрээрэй
Нэргүй 2025-08-13 202.9.40.230
Дээр нь гурван урвагч сууж байна. Эд нарыг удахгүй УИХ-ын гишүүн Лодоймасбуу, Баярмаа нар ажилдаа орсон даруйдаа огцруулах болно. Дараагийн ээлж ч хоолондоо орохыг хүлээж байгаа.
Нэргүй 2025-08-13 66.181.179.120
Огцор
сонгогч 2025-08-13 202.9.46.80
Улсын төсвөөсөө давсан их хулгай луйвартай монголыг яах вэ?
Т1 2025-08-13 202.9.46.27
Яахав, одоо татан буугдах л байх даа.
Нэргүй 2025-08-13 202.9.40.90
зайл муу л******д.
Нэргүй 2025-08-13 59.153.115.139
tatvariin albanii darga ni terbumta n naancan. mongold l tiim um baidag baih.
Нэргүй 2025-08-13 66.181.183.199
Хална хална гэсээр хичнээн жилийг үдэв дээ. Татварын байгууллагдаа салхи оруул өө