"Банкууд тэтгэврийн зээлд давхар хүү бодож, ахмадуудыг мөлжиж байна"

"Банкууд тэтгэврийн зээлд давхар хүү бодож, ахмадуудыг мөлжиж байна"

"Банкууд тэтгэврийн зээлд давхар хүү бодож, ахмадуудыг мөлжиж байна"

Тэтгэврийн зээлийн асуудлаар ахмадууд өнөөдөр /2025.08.13/ мэдээлэл хийлээ.


Ахмадуудын төлөөлөл:

-Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрөө өндөр цалин хангамжтай хэрнээ 500-600 мянган  төгрөгийн тэтгэмжтэй ахмадуудыг хоёр гурван сар хүлээж хуримтлал үүсгэ гэж тулгаж байгаад хариулт хүсэж байна. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2016 онд ахмадуудын Хамтын тэтгэврийн тухай хуулийг дэмжихийн оронд үгүйсгэж байсан. Ахмадын хамтын тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тухайлбал, 20 жил хамт амьдарсан биш үлдсэн нэгэнд нь тэтгэвэр олгохыг хүсэж байна.  1990 оноос хойш зах зээлийн хүнд шуурганд хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч, гудамж талбайд хаягдсан гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд арилжааны банкуудад чиглэл өгч тэтгэврийн зээлийн 50, 50 хувийг хүчингүй болгосон. Шийдвэр гаргасан өдрийн дараа арилжааны банкууд 24 сараар 100 хувь тэтгэврийн зээлийг олгосон. Гэвч энэ нь түр хугацааны асуудал байжээ. Тодруулбал, долдугаар сарын 11-ний өдрөөс Хаан банк 100 хувь, Төрийн банк арванхоёрдугаар сард 100 хувь,  Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкууд дур мэдэн хугацаа заасан.

Арилжааны дөрвөн банкинд шаардлага хүргүүлсэн боловч Голомт банк долдугаар сарын 24-ний өдөр зээлийн сарын хугацааг 18 сар буюу 70 хувь болгосон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас арилжааны банкуудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлийн хэмжээ хугацаанд өөрчлөлт оруулахгүй байх, зээлийг хүндрэл чирэгдэлгүй олгодог байх албан бичиг хүргүүлсэн боловч Голомт банк үл тоосон хариу өгсөн.

Түүнчлэн энэ сарын 7-ны өдөр Төрийн банк шийдвэр гаргаж тэтгэврийн зээлийг зургаан сараар олгодог болох шийдвэр гаргажээ.

18 сараар тэтгэврийн зээлээ авсан ахмад настнууд ямар ч орлого байхгүй хэцүү нөхцөл байдалд хүрсэн.  Монголбанк бодлогын хүүг өндөр түвшинд барьсан бөгөөд арилжааны банкууд алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Арилжааны банкууд хүү дээр давхар хүү бодож зөрчлийг торгууль мэтээр тооцож ахмадуудыг мөлжиж байна. Арилжааны банкууд 18-19  хувийн хүүтэй зээл олгож зээлийн хүүдээ дахин хүү бодож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Монголбанк Монголын ард түмний талд биш хэдэн арилжааны банкны талд үйлчилж байна.

Тэтгэврийн зээлийн хүүд давхар хүү бодохыг таслан зогсоох хэрэгтэй. Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилж өгөх шаардлагатай байна.

Албаныхан тэтгэврийн зээл хэвийн олгогдож байгаа мэтээр мэдээлэл өгч байгаа нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Бидний шаардлага бол:

  • Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох,
  • Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь хүртэл бууруулах,
  • Зээлийн хугацааг 36 сар болгох ба 35 сараар зээл авсан бол үлдсэн нэг сарыг олгодог байх
  • Давхар өндөр хүү бодохгүй байх

Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлд оруулах бус онцгой зээлд оруулах хууль баталж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх үүрэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бий. Монголбанк, арилжааны банкууд болон холбогдох хүмүүс хуульд заасан чиг үүргээ биелүүлэхгүй, зөрчиж байна.

Иймд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны захирал болон холбогдох хүмүүсийг албан үүргээс нь чөлөөлөхийг шаардаж байна гэлээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.176.86

Лхагвасүрэн гэдэг ялзарсан эрх мэдэл эд хөрөнгийн төлөө юугаа ч золиослох хүнээр бүхэл бүтэн улсын банкыг удирдуулаад энэ хүн юу хийвээ ?? олны үг ортой гэдэг идсэн уусан авилгад идэгдсэн хачин хачин хүмүүсийг хамгийн чухал албан тушаалууд дээр тавиад мэдрэл муутай юмаа хэлэх ч үг алга

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.98

зөвөө,энэ банкууд ахмадуудыг дэндүү мөлжиж бна.

Avatar

Ner 6 цагийн өмнө 66.181.181.11

unen unen

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.186.250

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 36 САР БОЛГОХЫГ.АХМАДУУД ХҮСЧ Б.А. ХАРИН.ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ НДШ.ЭЭ.ОГТ ТӨЛӨӨГҮЙ УЛСАД АЖИЛЛАСАН ЖИЛ ОГТ БАЙХГҮЙ.АХМАДУУДЫН.ТЭТГЭВЭР. АВТОМАТААР. ТЭТГЭВРИЙН.ДООД.ТҮВШИНГ.ӨСГӨХ НВ.ҮНЭНД.НИЙЦЭХГҮЙ.ШУДАРГА БУС.Б.А. ТЭТГЭВРИЙГ.ИМФЛЬЦТАЙГАА УЯЛДУУЛАХЫГ..АХМАДУУД ХҮСЧ Б.А. ЦААШИД БАНКУУД.ЕРӨНХИЙ САЙДААС ИЛҮҮ ДУРААРАА ХҮССЭНЭЭРЭЭ ТЭТГЭВРИЙН.ЗЭЭЛИЙГ ЦӨӨХӨН ХОНОГ ӨГӨӨД ӨӨРЧЛӨӨД Б.А. ЭНЭ.НЬ.БОДИТ АМЬДРАЛ ЦААШДЫН АЖИЛ АМЬДРАЛД АСАР.ИХ.ДАРАМТ СТЕРЭЭС ӨГЧ БИЕ БОЛОН СЭТГЭЛ САНАА ТАЙВАН БУ

А

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.176.38

Монголд зөв юм түй ч байхгүй. Нийгмийн даатгалын мөнгө идсэн хүмүүс байгаа тэдний хууль бус орлогыг хураах ёстой. Ахмадууд тамын амьдралаар амьдарч бна.

Avatar

d 2025-08-13 66.181.181.135

Зээл авахаа больчих л доо: Зээл өгвөл хүү авна ш дээ битгий хуцацгаа.

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.179.33

tsagan podvolktoi sdaa tsaraigaa nuuj ntr

Avatar

Бодлын хулгайч 2025-08-13 202.131.230.218

НАСААРАА ХӨДӨЛМӨРЛӨЖ, НДСАН НЭРТЭЙ ЛУЙВАРЫН САНД ЧИНЬ ХИЙГЭЭД НАСНЫ ЭЦЭСТ ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ АВАХ ГЭХЭЭР ХҮҮ БОДНО ГЭДЭГ ЧИНЬ ЛУЙВАР БИШ ҮҮ………………….ИЧЭЭЧ ТА НАР. ЗҮГЭЭР Л САР УЛИРЛААР НЬ ӨГЧИХ

Avatar

Зочин 2025-08-13 202.179.26.55

Зээл авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Зээлийн хүүгийн хэмжээгээр тэтгэвэрийн бодит орлого /гарт ирэх мөнгө/ буурч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Зээлийн тухай биш харин тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх талаарх яриа бол зөв юм

Avatar

Oogii 2025-08-13 202.9.46.251

Xalsmjaar amidraj bsigaa xeden 100 xvn baigaa,ter xvmvvs yaaj amirdaj baigaag ta nar medex vv ?

Avatar

Банк 2025-08-13 202.9.46.27

Банк нэртэй шулаачид ямар үхээрийн бузартай шуналтай новшнууд вэ. Хэдхэн өтгөс буурлын амин зогоох бор цааснаас ямар их хүндрэл гаргадаг юм.

Avatar

Нэргүй 2025-08-13 124.158.108.92

Уул нь банкууд их ашигтай ажиллаж байгаа л даа. Тиймээс хэдэн тэтгэвэрийнхныгээ харж үзмээр дээ.

Avatar

Батбаяр 2025-08-13 202.9.40.48

НИЙГМИЙН ШИЛЖИЛТИЙН ЗОЛИОС БОЛЖ ИРЭЭДҮЙГЭЭРЭЭ ХОХИРСОН МЯЯНГА МЯНГАН ӨНДӨР НАСТНУУДЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ…. НИЙГМИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ХҮНД БЭРХ БҮХИЙ Л ЦАГ ҮЕД САЙХАН АЖИЛТАЙ АМЬДРАЛТАЙ БАЙСАН ТЭР ҮЕИЙН ЗАЛУУС БҮГД ӨНӨӨДӨР ӨНДӨР НАСТАН БОЛЖ ДИЙЛЭНХИ ХУВЬ НЬ 689 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ТЭТГЭВЭРТЭЙ АМЬ ЗОГООЖ БАЙГАА.. БИД ЭНЭ ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨ НЭГЭН СЭТГЭЛЭЭР СУРЧ БОЛОВСОРЧ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС… МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ БУРУУТАЙ.. ХИЙЖ БҮТЭЭСЭН БҮХНИЙГ УСТГАСАН

Avatar

иргэн 2025-08-13 66.181.179.37

Ер нь тэгээд тэтгэврийг хуулийн дагуу жил бүр инфляцийн хувиар нэмэгдүүлж явахгүй бол ДАРАА НЬ ОГЦОМ НЭМЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ! НАСААРАА АЖИЛЛАЖ, САР БҮР ЦАЛИНГААСАА ШИМТГЭЛ СУУТГУУЛААД НАСНЫ БӨГСӨНД ГУЙЛГАЧИН БОЛОХ ХУВЬ ТАВИЛАН ЭДЛЭХ ЮМ БОЛ ТӨРД ИТГЭЖ НДШ ТӨЛӨХ ХҮН ҮГҮЙ. ХҮНИЙ ЭРХ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ бий. Төр ДААТГАГЧ-ийн хувьд шудаРГА хүнлэг, хариуцлагатай байж ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ! Хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх ТӨРД бий. АХМАД боллоо гээд хүн биш болохгүй. ИДНЭ, ӨМСӨНӨ, ӨВДӨНӨ, ЯДАРНА.ТЭТГЭВЭР НЭМЭХ ЁСТО

Avatar

Эсхүл тэтгэвэр нэм 2025-08-13 66.181.179.37

Банкны систем өндөр ашигтай. МБ төрд ашиг хуваарилдаггүй, зардал, тансаглал ихтэй, хяналтаас гадуур. НДС-ийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг. Тэд эргэлдүүлж ашиг олдог. Ахмадын тэтгэвэр шүлс шиг, аргаан бараад банкнаасурьдчилаад хүүтэй зээлж бн. ЭНЭ АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛЖ БОЛОХ УУ? БОЛНО! НДС-г банкинд хадгалуулсн хүү %+банкны үйлчилгээний хураамж. Хүү, хураамжаа аль болох бага байхаар ТЗ-ийн хүүг тооц л доо! Энэ чинь эмзэг бүлгийн зорилтот зээл ш дээ. Зээлийн хүү бага, хугацаа уян хатан бх!

Avatar

Зэндмэнэ 2025-08-13 66.181.179.37

Эдгээр асуудлыг шийдээч ээ!!. 1. АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ ТООЦОХ АРГАЧЛАЛ! Энэний цаана мөнгө хүүлэх луйврын гэмт хэрэг, олон хууль зөрчсөн, иргэнийг хохироосон үйлдэл газар авчаад байхад Монгол банк, хууль шүүхийн байгууллага, УИХ, ЗГ таг чиг. 2. АХМАДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ! Энийгээ зорилтот зээл болгоод ГБХНХЯ нь МБ, АБ-уудтай яриад шийдээч ээ. НДС-ийн мөнгийг байршуулсан банк эх үүсвэр болгоод эргэлдүүлж л байгаа шдээ. Тийм их сул мөнгө байршуулчаад юун өндөр хүү?!! Хугацаа заах хэрэггүйшд.

Avatar

Нэргүй 2025-08-13 112.72.10.170

zov shuu demjiij bna. heden buruul ahmaduud iluu avah yostoi

Avatar

Зочин 2025-08-13 103.111.68.3

Дэлхийд байхгүй зээлийн хүү тогтоож ядарсан ард иргэд, хөгшчүүлээ мөлждөг хүүлдэг банк хэмээх ББСБ ийн тогтолцоо шинэчлэлийг яаралтай хийж дэлхийн жишиг рүү ойртуулж иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь эрх баригчдын нэн тэргүүнд онцгой анхаарах асуудал ажил мөн үү гэвэл мөн…

Avatar

Нэргүй 2025-08-13 202.131.225.53

Нэг удаа тэтгэвэр тэглэснээс хамаараад зээл авбал тэглэнэ гэсэн хүлээлт үүссэн л дээ

Avatar

Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрүүлнэ 2025-08-13 103.229.122.92

Үнийн өсөлт $ ханшийг барихын тулд авилгалгүй хавтгайрсан халамжийг зааглаж гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож нэг түр амьсгалах болов уу

Avatar

зочин 2025-08-13 66.181.191.50

Авилга монголд бий, Жигшмээр хамгийн заваан зүйл, Үүнийг ардчилагч гэх хулгайчууд анх буй болгосон,Дэмжиж өргөжүүлсэн, Нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгаад, эрх тушаалаа ашиглаж байгаад, идэж ууцгаасан,Хамгийн анхны том хөрөнгөтнүүд АН-ын дотроос гарсан,Элбэгдорж,Батүүлээсээ эхлээд бүгд цүдийсэн, Эд нар монголчуудыг 30 гаруй жил мөлжиж байна, Хөрөнгө оруулалт татах талаар манайд бусдаас илүү юм байна уу, 30 жил ярьж байна, Ахиц алга, Хөрөнгө оруулогчдаа татахаас илүү хөөхдөө л сайн юм уу даа

Avatar

1 2025-08-13 103.136.254.38

tetgveriin zeeliig er ni bolichvol yasiin .Bank bol tetgeriig damjuulj ogoh uuregtei teriigeel hiiye,Tetgevriin zeel olgohoo bolihoor zaavalga olgo geed jagsaad baidag shdee,Odoo tegeed huugiu zeel avah gesiin baih daa

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.179.164

цалин тэтгэвэр нэмэхээр юмны үнэ өснө ш дээ. Та нар тэтгэвэр нэм гэж шаардах бус юмныхаа үнийг дураараа нэмж байгаа наймаачидтай тэмц!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.176.187

Яагаад ийм эргүү байдаг бна аа. Наймаачидтай тэмц гэдэг чинь эргээд коммунизмдаа орьёо гэсэнтэй адил утгатай. Үнийн өсөлт наймаачдаас түй ч хамаагүй. Үнэ Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс л хамаарч тогтдог юм. Наймаачид бөөндөж авсан үнэн дээрээ багахан ашиг нэмээд л зарж суудаг юм шд.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.90

ман-ын нэр барьсан х***а манжууд нам төриын эрхэнд гарч хужагаас даалгавартай томилогдж нам төрийн толгойд гарч хулгай шааж бүгдиыг хулгайгаар хужааргууга хулгайлж зөөж хулгайлсан х***а манжууд.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.90

монголд ардчлал гэж худлаа шааж өнгөлөн далдлж хужаагууд нам төриын эрхэнд гарсан шдэ ардчлал гэж нэр барьж хужаанууд төрийн эрхэнд гарсан 1990 онд ардчлал гарааггүы хужаанууд тийм нэр барьж өнгөлөн далдлж төрийн эрхэнд гарсан ардчлал гэж яриж явдаг пизданууд худлаа нэр барьсан хужаанууд х***а манжууд худлаа ардчлал гэж ярьж тал тохоо татаж хулгайн илрэхчүүл ардчлал гэж худлаа шааж хамгаалуулах гэсэн хужаанууд байдаг х***а манжууд байдаг далд санаа гэж айхтар нөгөө талд нь адилхан ман-ын нэр

Avatar

зочин 2025-08-13 66.181.191.50

Тэтгэвэрийг имфляцтэй уялдуулж л нэмэх хэрэгтэй, Түүнээс илүү нэмэх боломжгүй Олон улсын байдал туйлын хүнд худалдааны дайн өрнөж байна Тарифийн хавчлагад өртөж байна,Манай экспортын бараа түүний дотор нүүрсний үнэ эрс буурав,Юугаараа цалин тэтгэвэр нэмэх юм, Ахмадуудын зээлийн хугацааг 3 жил биш 1 жил болго, Олон өндөр настан тэтгэвэрээ бусдад алдаж,луйвардуулж, эм авах мөнгөгүй,өлөн зэлмүүн амьдарч зовж байна, АН-ын хэдэн хулгайчууд энэ мэтээр нийгмийг үймүүлж,бусдыг хорлож ханахаа байжээ

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.187.103

үлгэр ярьчих юмаа хэн тоохов дээ зээлээр яадаг байнаа хувцас авахгүй бол энэ мөнгө хоолонд хүрч л байна

Avatar

Нэргүй 2025-08-13 124.158.104.166

Хувцас авахгүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж