Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

Боловсролын яам хурлын өрөөгөө тэрбум шахам төгрөг зарцуулан тохижуулсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буй. Учир нь, ерөнхий боловсролын сургууль хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 50 гаруй хүүхэд шахцалдан сууж байхад сайд, дарга нар нь зөвхөн хурлын танхимаа тэрбумаар тохижуулсан нь төсвийн мөнгөөр тоглосон үйлдэл болсон гэж үзэж байгаа юм. Хурлын заалаа охижуулах хүрээнд арьсан бүрээстэй сандал, мэдрэгчтэй дэлгэц, интерактив ухаалаг самбар зэргийг авч тавьсан. Харин Боловсролын яам энэхүү тансаглалаа төсвийн хэмнэлт гэж зөвтгөв. Энэ талаараа тус яам 2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно. Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм гэж тайлбарлав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-13 59.153.113.105

ЭНЭ АВИЛАГЧДЫГ ХЭРЭГ НЬ ИЛЭРХЭЭР ОГЦРУУЛМААР ЮМ… МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГАЧДЫН ҮҮР УУРХАЙ БҮЛЭГЛЭЛ БОЛСОН ЮМ УУ

Avatar

Нэргүй 2025-08-13 59.153.113.105

АВИЛГАЧИД ТАТВАРЫН МӨНГИЙГ Ч ИДЭЖ УУЖ АВИЛГАДАЖ ӨГЧ БАЙНА АА ….

Avatar

Нэргүй 2025-08-13 103.57.94.143

МАН-ын троллууд сайн ажиллаж бгаа, сайн боловсролтой сайдыг огцруулаад өөрсдийнхөө өрөөснийг тавиулах гэж л тэнэгтэцгээж бна доо !
Яамаа хамгийн сүүлийн үеийн техник технологоор тохижу улсан нь туйлын зөв ш дээ !

Avatar

Т1 авгай 2025-08-13 202.9.46.27

Энэ бол жинхэнэ ОГЦРОХ АМАРХАН сайд мөн, 1.2 тэрбумыг хэдхэн сургуулиудаар дамжуулаад цусалчихсан. MCS-ээр сонгуулиа бүрэн санхүүжүүлж авдаг. Энэ хулгайчийг халтар бангладеш Доржханд авгайтай нь хамт төр засгаас хөөж гарга!!!

Avatar

Нэргүй 2025-08-13 103.212.118.87

Наранбаярыг зайлуулаа. Яасан их төсвийн мөнгөнд хүйтэн сэтгэлээр ханддаг юм бэ??? Ашиг сонирхлын зөрчлөөр холбогддог хүнийхээ ТББ-д бас 1,2 тэрбум төгрөг өгсөн гэж дуулдаад л байсан. Тэр хүн нь одоо их хурлын гишүүүн, Шинэ Монгол сургуулийн эзэн, харин Наранбаяр Шинэ Монгол сургуулийн захирлын албыг хашиж байсан. Хуулиараа бол энэ 2 хүн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд мөн

Avatar

Нэргүй 2025-08-13 202.126.90.168

ХҮН намын хулгайчдыг засгаас зайлуулагч ээ

Avatar

Уншигч 2025-08-13 66.181.180.30

Бас ЦААСГҮЙ ХУРЛЫН ӨРӨӨ гээд хөөрхөн нэр өгчихжээ? Сурагч хүүхдээс ичдэггүй юм байх даа. Анги танхимдаа багтахгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүй сургуулиуд байгаа цагт ингэж төсвийн мөнгө үрэхээсээ ичээсэй.

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.179.120

Маш муу сайд хүн намыг дахиад хэзээч сонгохгүй

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.180.61

ангийн засвар гэж эцэг эхчүүдээс хүүхдүүдээс авдгийг болиулах болж дээ яам мөнгийг нь гаргах боломж байгаа л юм байна

Avatar

Нэргүй 2025-08-13 192.82.92.204

тэрбумаар сургууль барьчихна даа, нэг өрөө тохижуулж байхаар

Avatar

Зочин 2025-08-13 66.181.176.10

Төрд ажиллаж байгаа хүмүүс муу ажиллааад байгаа нь сууж байгаа ширээ сандлаас болж байгаа юм биш.Гагцхүү чин сэтгэлээсээ ажиллахгүй байгаагаас болж байгаа юм.

Avatar

зочин 2025-08-13 192.82.65.120

Ерөнхий сайд шал худлаа яриад явдаг хүн бна. үнэхээр л зардал хэмнэ гэвэл ийм тэнэг зүйл гарахгүй байх бсан ш дээ.

Avatar

Цаасгүй гэж ширээгээрээ дүүрэн цаас байна ш дээ 2025-08-13 202.70.43.14

Цаасгүй хурлын өрөө гэж ширээгээр нь дүүрэн цаас байна ш дээ

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.179.120

ХҮН намын нэртэй хулгайчид саналаа өгсөн хайран санал

Avatar

zochin 2025-08-13 66.181.178.223

наранбаяр новшоор төлүүл!

Avatar

Нэргүй 2025-08-13 202.9.40.90

х***а манжууд монголд их хурлаа байгуулаад х***а манжууд-р 35 жил нам төриыг удирлуулаад хулгай хийгээд саллаггүй дэ. хэн хэзээ хулгай хийлээ гэж шоронд оров дэлхийн хаач ийм балай юм байхгүй шүү монголд л х***а нөлөөгөөр хулгайчууд хулгай хийчээд ховхрохгүй байгаад байдаг.

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.183.199

ЭНЭ САЙДЫГ СОЛОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.183.199

НИЙГМЭЭ БОЛОВСРУУЛЖ ЧАДВАРГҮЙ БОЛОВСРОЛЫН ЯАМААР ЯАДАГ ЮМ

Avatar

Зоч 2025-08-13 66.181.191.34

Гоё шүү та нар сайхан гасал

Avatar

Итгэл рүү цацсан хүйтэн ус 2025-08-13 103.229.122.92

Гадаад үзэмж тансаглалд төмвийн мөнгийг зарцуулах гэж ХүН өдрөөс өдөрт унасаар улс төрд арчигдах бололтой

Avatar

Зочин 2025-08-13 66.181.160.32

Бэлтгэгдээгүй хүнийг сайд болгосоны төлөөсийг ард нийтээрээ эдлэж байгаа нь энэ жишээ болно.

Avatar

Ах 2025-08-13 103.71.101.62

Төсвийн хэмнэлт гэж юу байхав дээ. Анхнаасаа төлөвлөлтөө буруу хийсэн байна.

Avatar

Ах 2025-08-13 103.71.101.62

Эсвэл хийнэ гэсэн ажлаа хийгээгүй, эсвэл илүү төсөвлөсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж