Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна

Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна

Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл төслийн хүрээнд Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгаад байна.

"Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын метал эд ангиудын холболт хийж гүйцэтгэсэн бөгөөд үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхлэх гэнэ.

Харин төслийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөжээ.

Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Иймд нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна гэдгийн албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.160.4

Энэ ямар урт настайявдаггүй тээвэр вэ. ямар ид шитэйболоод ингээд цаг идээд байдаг юм бол

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.183.199

Яахав ээ нэгэнт эхэлсэн ажлийг эхлүүлсэн нь дээр. Хэн нэгэн нь сууж л таарна

Avatar

** 2025-08-13 202.9.46.27

Утаанбаатрын хаврын угалзан шуурга аюултай шүү, дүүжин даажин…

Avatar

Нэргүй 2025-08-13 43.242.242.59

Түгжрэл эхэлсэн энэ үед маш хэрэгтэй төсөл юм. Хурдан ажил хэрэг болгоорой доо хотын дарга минь. Тэгэж чадвал огцруулах бусдын санал өөрчлөгдөх болно.

Avatar

Нэргүй 2025-08-13 202.126.89.133

Бусад оронд нийтийн тээвэрт дүүжин тээвэр ашигладаг туршлага байна уу.
Аялал жуулчлалд ашиглаж байгаа нь харагддаг

Avatar

Нэргүй 2025-08-13 103.212.118.111

Зөндөө бий.

Avatar

Нэргүй 2025-08-13 66.181.178.13

Энэ төслөө хэрэгжүүлээд урагшилж байгаад үнэхээр их баярлаж байгаа шүү,та нарын маань хэрэгжүүлэх төсөл бидний амьдралд өр өгөөжөө өгч амьдарлыг маань хөнгөвчилөхөд их тус болно гэдэгт эргэлзэхгүй байна,урагшаа залуусаа

Avatar

Нэргүй 2025-08-13 202.70.43.34

Мега төслүүдшуу юмнууд нь хугацаа хэтрэлттэй , ашиглалтанд ордоггүй, данхар бүтэцтэйгээр учир битүүлэг чимээгүйхэн өрнөнө,,нүдэнд үзэгдэж гарт баригдах ашиглалтанд орж бгаа юм юу ч алгаа МАН-ын эринд…..

Avatar

зочин 2025-08-13 103.29.144.172

Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалын өөрчлөлтийн үед аюулгүй байдыг хэрхэн хангах талаар маш сайн тооцоо, судалгаа, туршилт хийж үзэхгүй бол болохгүй дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж