Цалин нэмэх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

Цалин нэмэх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

Цалин нэмэх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга болон газар хэлтсийн дарга нарын хамтаар өнөөдөр /2025.08.12/ УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаатай уулзах үеэрээ багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсчээ.

Тодруулбал, тэрбээр багшийн үндсэн цалинг тооцсон аргачлал тодорхойгүй бөгөөд шинэчилсэн хууль болон бусад хуулиудад заасан зарим чиг үүрэг үндсэн цалинд тооцогдоогүй. Үндсэн цалингаас гадна олгодог арваад нэр төрлийн нэмэгдэл байдаг ч цалингийн сүлжээ төвөгтэй тул зарим нийтлэг нэмэгдлийг үндсэн цалинд тооцох. Цалин нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа үндэслэлийг тайлбарлаж, байнгын хороог дэмжиж ажиллахыг хүсчээ.

Байнгын хорооны дарга Б.Найдалаа, байнгын хороо өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй болж, дөрвөн яамны асуудал хамрагддаг “Хүний хөгжил” гэсэн үндсэн агуулгаараа ажиллаж эхэлснийг онцлоод, цаашид салбарын яамдтай нягт хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-12 66.181.168.82

Найдалаа нь гишүүн байж болноо, гэхдээ яаман дээр ирээд сайдын сэнтийд суух ёсгүй л дээ. энэ нөхдүүд ядаж ямбатай ч ёсоо мэддэг байх хэрэгтэй шүү ичмээр юм

Avatar

Нэргүй 2025-08-12 124.158.123.242

Сайд дахиж зодуулахаасаа айсан байх-аа…

Avatar

Япон чанарын ширээ сандал for Сайд 2025-08-12 202.70.43.34

Гоё ширээн дээр суудаг Сайд

Avatar

Татвар төлөгчиын мөнгийг мангас шиг сорч идэхээ боль ХүН наи 2025-08-12 103.229.122.92

Наранбаяр сайдаа эхлээд өрөөний тансаглал үнэтэй тавилгаасаа схлчих яагаад энгийн даруухан тавилга хэрэглэж болдоггүй вэ. Сайдын өрөөний тансаглал биш ажил хэрэгч уулзалт шийдвэр гарах чухал

Avatar

Нэргүй 2025-08-12 66.181.179.120

ХҮН намын бузарууд зайл

Avatar

Нэргүй 2025-08-12 66.181.191.50

АН-ын бузруудыг л гаргаж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж