Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Одоогоор шон суурийн ажил бүрэн дуусч, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа бөгөөд уг ажил нийт гүйцэтгэлийн 5 хувьд хүрсэн байна.
Төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулж байгаа бөгөөд эдгээрээс 67 чингэлэг төслийн талбайд буусан. Пома группын төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын металь эд ангиудын холболт хийж гүйцэтгэж байсан бол эдгээр бүтээцүүдийг тулгуур баганы суурийн талбайд байршуулсан байна. Үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхлэх болжээ.
Харин төслийн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн дүүжин зам нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөгдсөн. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.
зочин 2025-08-12 103.229.123.164
Э дээ энэ дүүжин тээвэр юу л бол. Хэтэрхий эрсдэлтэй тээвэр биш үү? Гадаад улсад дүүжин тээврийг хотын тээвэр биш уулын замд ашигладаг тээврийн хэрэгсэл байхаар ашигладаг. Манайд бол аваар гарлаа гэхэд хариуцлага хүлээх хүн олдодгүй шүү.
Нэргүй 2025-08-12 59.153.113.105
ЯАРМАГЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД АЛСЫГ ХАРАГЧ ХИЙЖ ӨГЧ БАЙГАА ЮМ УУ… ТАСАРЧ УНАХ ВИЙ ДЭЭ
Нэргүй 2025-08-12 59.153.87.54
дундаа Туул гол дээр нэг зогсоолтой хиймээр байна, усанд ороё
Иргэн 2025-08-12 103.229.121.252
Саяхан ОХУ-ын Кабардин-Балкарт дүүжин тээврийн троос нь тасарч 10 хүн янз бүрийн гэмтэл авч эмнэлэгт хүргэгэдсэн тухай мэдээлж бн. Мөн Турк улсад бас түүжин тээврийн троос тасарч хүмүүс гэмтсэн тухай мэдээ гарч байсан. Наад их сурталчлаад магтаад байгаа дүүжин тээвэр чинь яаж ч бодсон нилээн тооцоотой бөхөөхөн хийхгүй бол найдвартай тээвэр болж чадах болов уу ялангуяа хот длтор.
Зочин 2025-08-12 66.181.187.145
хурдалаач новшнуудаа зун дууслаа
Нэргүй 2025-08-12 202.179.15.130
ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЧАДАХ Л БАЙГААДАА ЧОЙЖИЛСҮРЭН ГУАЙ.