Боловсролын яам хурлын заалаа тэрбум гаруй төгрөгөөр тохижуулж тансагласан бол нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд төсөв муутайгаас дүүргээс баталсан багахан санхүүжилтээрээ 70 орчим жилийн насжилттай барилгаа додомдосхийгээд хичээлийн шинэ жилээ эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй боловсролын байгууллагуудын 70 орчим хувь нь 70 жилийн насжилттай барилга ашигладаг гэх тооцоо бий. Тиймээс жил бүр тодорхой хэмжээний урсгал болон их засвар хийдэг нь элэгдэл муудалтаас урьдчилан сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын байгууллагуудын барилга, дэд бүтцийг сайжруулахад нийслэл болон дүүргийн төсвөөс нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулж байна. Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй их болон урсгал засварын ажил наймдугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусах төлөвлөгөөтэй бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай байгааг албаныхан мэдээлэв. Бид энэ удаад сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг сурвалжиллаа.
"ӨМНӨ ЖИЛ ЗАСВАР ХИЙСЭН УЧРААС ИХ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ"
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах 25-р цэцэрлэгт ямар нэгэн засварын ажил хийгдээгүй бөгөөд цэцэрлэгийн ажилтны мэдээлснээр тус байгууллага өнгөрсөн жил их засвар хийсэн тул энэ жилд томоохон ажил хийгээгүй байна. Гэсэн ч шинэ хичээлийн жилийг угтан ирэх Даваа гаригаас эхлэн дотоод заслын жижиг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Тус дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 36, төрийн бус өмчийн 21 цэцэрлэгт нийт 10,338 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэгт дээвэр, фасад, сантехникийн засвар, гадна тоглоомын талбайн тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна.
Түүнчлэн тус дүүрэгт цэцэрлэгийн цахим бүртгэл 64.6 хувьтай үргэлжилж байгаа бол цаашид бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Нийслэлийн 25-р цэцэрлэгийн ойролцоо байрлах Сүхбаатар дүүргийн 2-р цэцэрлэгийн хувьд өргөтгөлийн барилгын ажлаа эхлүүлжээ. Тус цэцэрлэг мөн л энэ жилийн тухайд ямар нэгэн урсгал болон их завсарын ажил хийгээгүй гэнэ. Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Тотал Идеал” ХХК-ийн менежерийн мэдээлснээр хичээлийн шинэ жилээс өмнө шугам сүлжээний ажлыг дуусгаж, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсний дараа дотоод заслын ажлуудыг гүйцэтгэх аж.
Энэхүү өргөтгөлийн барилга нийт 4.2 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан бөгөөд “Тотал Идеал” ХХК 3.4 тэрбум төгрөгийн саналаар шалгарч, гүйцэтгэгчээр ажиллаж байна. Өртгөтгөлийг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
СУРГУУЛИУДАД ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСЧЭЭ
Боловсролын байгууллагын урсгал засварыг тухайн байгууллага өөрөө хариуцан гүйцэтгэх үүрэгтэй. Жанжин Сүхбаатарын нэрэмжит II дунд сургууль дээр очиход урсгал засварын ажлаа дуусах шатандаа орсон байлаа. Тус сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн болсон бөгөөд цөөн хэдэн анги танхимын цэвэрлэгээний ажил л үлджээ.
Урсгал засвар хийж байгаа учраас зарим ангиудын ханыг шохойдож, шалыг нь зүлгэсэн харагдав. Түүнчлэн үүдний танхим болон, коридорын хана, шат зэргийг будаж янзалсан байлаа.
Дээр дурдсанчлан нийслэлийн сургуулиудын хүрээнд хийгдсэн засвар үйлчилгээний ажлыг наймдугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Харин сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг ажлууд удаашралтай байгаа аж.
Харин нийслэлээс өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын тухайд энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж эхэлсэн. Тодруулбал, одоогоор 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Сургууль, цэцэрлэг шинээр баригдсанаар ирэх есдүгээр сарын 1-н гэхэд 14 мянга гаруй хүүхдийн сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх бол 7500 мянга гаруй хүүхдийн цэцэрлэгийн орны багтаамж нэмэгдэнэ. Мөн энэ ондоо багтаан 20 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин ирэх онд нэмэлтээр 30 сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлжээ.
Харин гурван ээлжээр хичээлэлдэг сургуулиун тухайд Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр "Бид эртхэн шийдлээ зарлаж байгаа. Тухайлбал, хотхоны бага сургууль байгуулна гэдэг чиглэл гаргасан. Ингэснээрээ хотхонд багш нийлээд бага сургууль байгуулаад нэгээс тавдугаар ангийн сургалтыг явуулж, харин бид түрээснийх нь зардлаар дэмжье гэсэн бодлого барьж байгаа. Хувьсах зардал тэртээ, тэргүй гарч ирнэ.
Түрээсийн зардлын тухайд төсвийг хэлэлцэх шатандаа явж байна. Мөн нэг бүлгийн хүүхдийн тоог 25-аас хэтрүүлэхгүй гэсэн заалтыг баримтлана" гэсэн юм.
Нэргүй 6 цагийн өмнө 203.91.115.56
Додомдох гэдэг чинь өөр утгатай. Энд хэрэглэж таарахгүй. Энэ тохиолдолд торгоох, нэр зүүх, нэр дуулгах, амь тээх, амь залгуулах төдий, дутуу сүнслэх гэх мэтийн хэлц байж болно. Яам нь найрлаж байхад салбарын ажил нь амь тариагаар дүүжигнэж байна.
Онцгой байдал 2025-08-13 202.9.41.17
Боловсролын яамны авсан ширээ сандал нь онцгой байдал, эмнэлэг, цагдаа гэх мэт газарт л их хэрэгтэй бхр юм шиг
сонгогч 2025-08-13 202.9.46.80
ЭЗЭНГҮЙ МОНГОЛ ЫН НЭГ Л ЖИШЭЭ….
Нэргүй 2025-08-13 103.212.116.130
80955877SEKSEER XUCHINDUULI
Нэргүй 2025-08-13 103.212.116.130
ALNI SEKSEER UILCHLN
Нэргүй 2025-08-13 103.212.116.130
SEXSDI80955877VANXANDI
Нэргүй 2025-08-13 103.212.116.130
SEXSEER VANXANDI BOOW XXNO ANUSDAAD ALNI EKSEER80955877
ЗОЧИН 2025-08-13 103.10.22.222
10 р хороололын Хермесийн ар талд сургууль барина гэж 5 жил хошгируулж байна Сонгуулиар ичихгүй зураг тавиад рекламдана ичихгүй сургууль цэцэрлэгээ барих гэж байна гээд нэр дэвшээд байсан Баянголын иргэдийн төлөөлөгч сонгогдсон УИХ байгаа гишүн та нар ичээч ээ анхаараач ээ хүн ам хэт төвлөрөл ихтэй орон сууцны хүүхдүүдийг боддог хүн байна уу. ичихгүй нэр дэвшээд гараад таг чиг зураг өлгөцөн байсан шүү түмэн мэднэ