Автомашины импорт сараар өсч байна

Автомашины импорт сараар өсч байна

Автомашины импорт сараар өсч байна

Монгол Улс 2025 оны эхний 7 сард нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Гэсэн ч нийт бараа эргэлтийн хэмжээ 2024 оны мөн үеэс 9.2 хувь, экспорт 16.4 хувь, тэнцэл 55.5 хувиар тус тус буурсан байна. 

Харин импорт 68.9 сая ам.доллар буюу 1.1 хувиар өсчээ. Импорт нэмэгдсээр тансаг зэрэглэлийн худалдан авалтад валютыг гадагшаа урсгаж байгааг Төв банкны зүгээс шүүмжилдэг. Иймд валютын нөөцийг хадгалах, ханшийг тогтвортой барих нэг арга нь тансаг зэрэглэлд багтах автомашины импортыг түр хязгаарлах хэмээн үздэг. Гэсэн ч Монгол Улсад хилээр орж ирэх автомашины тоо жилээр бус сараар өндөр өсөлттэй гарч байгаа. 

Импортын 38.1 нь БНХАУ-д, 23.6 хувь нь ОХУ-д, 12.7 хувь нь Японд, 4.1 хувь нь АНУ-д, 4.3 хувь нь БНСУ-д, ХБНГУ-д 2.5 хувь нь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.

Харин эдгээр голлох түнш улсуудийн буюу ОХУаас импортолсон барааны 71.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 80 хувийг суудлын автомашин, БНХАУаас импортолсон барааны 8.2 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна. Тухайлбал, 1501-4500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины нийт суудлын автомашины импортын 92 хувийг эзэлжээ. 

Автомашины импорт ийнхүү өсч байгаа нь түгжрэлд нөлөөлөх төдийгүй, агаар, орчны бохирдолд ч тодорхой хэмжээгээр нөлөө учруулна. Нийслэл хотын нэг өрхөд дунджаар 1.4 автомашин ногдож байна гэх судалгаа бий. Гэсэн ч цаашид иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, өсөх төлөвтэй байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-12 66.181.161.17

1,6- аар төгссөн дугаартай нь 1,4 дэхэд,
2,6-аар төгссөн дугаартай нь 2, 5 дахад,
3,8-аар төгссөн дугаартай нь 3, 1 дэхэд,
4,9-аар төгссөн дугаартай нь 4, 2 доход,
0,5-аар төгссөн дугаартай нь 5, 3 дахад явахгүй гээд дараагийн арга хэмжээндээ бэлдээрэй. УБ хотоос ийм арга хэмжээг 6 сарын хэрэгжүүлнэ гээд эртнээс зарлаарай.

Avatar

Нэргүй 2025-08-12 59.153.114.53

Банк бус байгуулаад мөнгө угааж болох хамгийн ашигтай бизнес.Оруулж ирээд лизингээр ядуучуудад тарааж цөм хийж байна даа

Avatar

Нэргүй 2025-08-12 202.126.89.177

Үхснээ хийж анхнаасаа зээл авдгийн гохь

Avatar

зочин 2025-08-12 66.181.160.46

Монголчууд жаргалтай байгаагийн шинжээ..70 жил коммунисмд зовсон улс , жоохон жаргаглдэээ

Avatar

Нэргүй 2025-08-12 66.181.177.246

МӨНГӨ УГААЛТ ШҮҮ. Өөр юу ч биш. Эдийн засаг эрсдэлтэй болсны шинж шүү. Мөнгийг унтуулахгүй нь тулд зарагдах бараа болгох хэрэгтэй гэсэн хууль үйлчилж байна.

Avatar

Man 2025-08-12 202.9.46.152

Бушуухан өөр хот байгуулж утаанбаатарт шаваад байгаа хүнийг шингэл, Шинэ 100мод, Хүннү, Хархорин төслүүдийг эхлүүлэхгүй бол утаанбаатрын энэ гэцүү самуун тамын байдал хойд насанд ч дуусахгүй болж ирлээ!!!

Avatar

Уудам монгол 2025-08-12 103.57.93.57

замын 1ба 2 эгнээнд тавьчихад багтахгүй гэх газаргүй.

Avatar

зочин 2025-08-12 202.9.46.22

Улсын эрх ашгийн үүднээс тансаг зэрэглэлд багтах автомашины импортыг түр хязгаарла.

Avatar

Zochin 2025-08-12 202.170.65.202

Хотын дугаарт хязгаарлалт тавиад нэмэргүй. Хотын төвийн замыг татвартай болгоочээ. Хотоор нэг таксинд явсан ажилгүй залуучууд. Хотын замаар явахад татвартай болговол тойрч яваад хэрэггүй үедээ хүмүүс аль болох машин унахгүй. Дугаарын хязгаарлалтаа давхар бас сайжруул. Шаардлагатай бол 7 хоногт 2 өдөр хязгаарла. Шинэ хорооллууд дунд улсын сургууль цэцэрлэг барихгүй бол тэнд байгаа хүмүүс дандаа ийш тийш хүүхдээ зөөж байна. Тэнд байгаа сургууль цэцэрлэгүүд нь тэнгэрт хадсан үнэтэй.

Avatar

ХУУЛЬЧ 2025-08-12 202.9.46.95

ДЭД БҮТЭЦ СУЛ,,,ЗААВАЛ АСУУДЛЫГ НҮҮР ТУЛД ШИЙДДЭГ ДАДАЛ АРИЛААГҮЙ ,МОНГОЛ ХҮН МОРЬТОЙГОО АВТОМАШИНАА ЗҮЙЛЭЭДЗИНДАА ТОГТООЖ ИРСЭН ЗАН ҮЙЛ БАЙГАА ЦАГТ ,,, ДЭЭР НЬ ХЭРЭГЛЭГЭЭ ГЭЖ БОДОХООР ӨСНӨ ДӨӨ ӨСНӨ.

Avatar

Нэргүй 2025-08-12 202.21.124.29

Өргөн уудам нутагтай одоо л дөнгөж засмал хатуу хучилттай замтай болж байгаа манай орны хувьд машин хамгийн чухал тээврийн хэрэгсэл юмаа.
Хүн бүр нэг машинтай болсон ч энэ хэрэгцээ буурахгүй
Төрийн зөв мэргэн бодлого л чухал юм даа.

Avatar

Set 2025-08-12 202.126.88.112

Naadmaar ugaasaa l usdug sh dee. But neg togloi muutai setguulchid bhiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж