АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шинэ татварууд дахин олон улсын худалдааны гинжин хэлхээг ганхуулж байна. Түүний 90 гаруй оронд ногдуулсан импортын тариф наймдугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжиж буй. Их Британид 10 хувийн үндсэн тариф ногдуулснаас эхлэн Сирид 41 хувийн тариф тогтоож, Энэтхэг 50 хувийн нэмэгдэл төлөх эрсдэлтэй болсон. Энэ мэтчилэн Трампын засаг захиргаа АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүй тарифыг тогтоогоод байна. Гэхдээ эдгээр тарифыг гадаадаас бараа, бүтээгдэхүүн импортолж байгаа Америк компаниуд төлнө. Трампын хувьд татвар нэмэх нь ашигтай мэт санагдаж магадгүй ч түүний төсөөлсөн үр дүнд хүрэхэд олон америкчууд халааснаасаа илүү мөнгө гаргах болж байна. Энэ талаар "Дэлхийн эдийн засаг" буландаа онцолж байна.
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАРИФЫН ОРЛОГО

Йелийн их сургуулийн Төсвийн лабораторийн тооцоолсноор 2025 оны наймдугаар сарын 7-ны байдлаар АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан дундаж тарифын ашиг орлогын хувь хэмжээ 18.6 хувь буюу 1933 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ нь 2024 онд Дональд Трампыг албан тушаалдаа буцаж ирэхээс өмнөх үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, тухайн мэдэгдэхүйц өсөлт нь АНУ-ын засгийн газрын татварын орлого нэмэгдсэн гэсэн үг юм. Тус улсын засгийн газрын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийдэг нам бус бүлэг болох Конгрессын Төсвийн алба (CBO) зургадугаар сард энэ оны нэгдүгээр сарын 6-аас тавдугаар сарын 13-ны хооронд АНУ-аас тогтоосон шинэ тариф нь засгийн газарт илүү их мөнгө авчрах болно гэж тооцоолсон. Энэхүү нэмэлт мөнгө нь засгийн газрын зээл авах шаардлагатай хэмжээг ирэх 10 жилд 2.5 их наяд ам.доллараар бууруулж чадна гэж тэд үзэж байна. Гэхдээ "CBO" эдгээр тарифууд нь АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Учир нь татварын дарамт импортын бараа бүтээгдэхүүнд борлуулагчдад хүндээр нөлөөлж, дампуурах эрсдэлд унагаж болзошгүй. Улмаар эдийн засгийн өсөлт удаашрах юм.
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Хэрэв АНУ бусад орноос зарж байгаагаасаа илүү ихийг худалдаж авбал эдгээр орнууд Америкийн давуу талыг ашиглаж байна гэж Трамп үзэж буй. Улмаар импортын тариф нэвтрүүлсэн гол шалтгаануудын нэг нь импортыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг засах явдал байв. Гэвч өнөөг хүртэл Трампын хүлээсэн үр дүн биеллээ олсонгүй. Харин ч эсрэгээрээ алдагдалд орж байгаа бололтой. АНУ-ын компаниуд импортын хэмжээгээ бууруулахын оронд тариф хэрэгжиж эхлэхээс өмнө илүү их бараа нөөцөлсөн. Ерөнхийдөө АНУ-ын худалдааны алдагдал буюу импорт, экспортын зөрүү нь илүү ихсэж, 2025 оны гуравдугаар сард 162 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. Зургадугаар сард 86 тэрбум ам.доллар болж буурсан ч өмнөх өсөлт нь ихэвчлэн бараагаа нөөцөлж байгаа компаниудаас шалтгаалсан байна.
ХЯТАД АМЕРИК РУУ ИЛҮҮ БАГА ЭКСПОРТОЛЖ БАЙНА

Трамп Хятадын эсрэг өндөр тариф ногдуулсан бөгөөд нэг үед 145 хувьд хүрч байсан. Өдгөө энэ татвар 30 хувь болтол буурсан ч Хятад, Америкийн худалдааны харилцаанд үзүүлсэн сөрөг нөлөө нь мэдэгдэхүйц хэвээр байна. 2025 оны эхний зургаан сард Хятадын Америк руу хийсэн экспорт 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. Харин Хятад улс бусад худалдааны түнш орнууддаа илүү их бараа импортолж эхэлжээ. Энэ нь Хятадын компаниуд өөр орнуудаас шинэ худалдан авагчид олж чадсан болохыг харуулж байна. Тухайлбал, 2025 онд Хятадын Энэтхэг рүү хийсэн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 14 хуваар өссөн бол Европын холбоо болон Их Британи руу хийсэн экспорт тус тус долоон хувь, найман хувиар өссөн байна. Мөн Вьетнам, Тайланд, Индонез, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудыг багтаасан "ASEAN" бүлэг рүү хийсэн экспорт 13 хувиар өсжээ.
ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

Зарим орнууд импортын тарифтай нүүр тулахын оронд Америкаас бусад улс оронтой түншлэлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Тухайлбал, Их Британи болон энэтхэг улс гурван жилийн турш хэлэлцсэн худалдааны гэрээгээ эцэслэн баталжээ. Норвеги, Исланд, Швейцарь, Лихтенштейн нь Меркосур нэртэй Латин Америкийн хэд хэдэн оронтой шинэ худалдааны хэлэлцээр хийсэн. Европын холбоо нь Индонез улстай шинэ худалдааны гэрээ байгуулахаар урагштай ажиллаж байна. Канад улс Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болох "ASEAN"-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх боломжийг судалж байгаа юм. Түүнчлэн Хятад, Америкийн түнжин хагарсан энэ үед хэд хэдэн улс орон Хятадтай харилцаагаа сайжруулж байна. Жишээлбэл, Хятад улс уламжлалт байдлаар АНУ-аас шар буурцаг их хэмжээгээр импортолдог байсан. Энэхүү шар буурцгийг 440 сая гахайн тэжээл болгон ашигладаг. Гэвч сүүлийн жилүүдэд Хятад улс АНУ-аас бус, Бразилаас шар буурцаг авах нь нэмэгдэж байгаа. Энэ нь Дональд Трампын эхлүүлсэн шинэ худалдааны дайн, мөн Бээжингийн хариу болгон тавьсан АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулсан шинэ тарифтай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар, Хятад улс Бразилаас 10.6 сая тонн, АНУ-аас ердөө 1.6 сая тонн шар буурцаг импортолжээ.
АНУ-Д ҮНИЙН ӨСӨЛТ ЭХЭЛЖ БАЙНА

3,593.62






















































Нэргүй 2025-08-12 202.9.40.104
Америк дампуурчээ