Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаанд цаашид баримтлах зарчим, яаралтай авч хэрэгжүүлэх ажлууд, хууль эрх зүйн хүрээнд тусгах асуудлуудыг чиглэл болголоо.
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 350 сая ам.долларын үнэт цаас арилжаалж санхүүжилт босгосон, засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, нийт зээлийн активын 55,9 хувь буюу 891,9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгаа зэрэг үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Алдагдсан боломж, чанаргүй зээлийн төлөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг эргэн сэргээх чухал байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал дурдаад Хөгжлийн банкыг цаашид хууль эрх зүйн хүрээнд “айх айдасгүй” ажиллах боломжийг хангана гэж онцлон дараах чиглэлийг өглөө.
Үүнд:
– Өнгөрсөн 13 жилийн хугацаанд, Хөгжлийн банкны хууль 2 удаа, ТУЗ 11 удаа, гүйцэтгэх удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь засаглал тогтворгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүйг харуулж байна.
Иймд, үр дүнтэй ажиллах боломж бүрдүүлсэн оновчтой бүтэц бий болгох, үндсэн үйл ажиллагаатай уялдах “front office” болон “back office” буюу дэмжих бүтцийн харьцааг зохистой болгох, удирдлагын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж засаглалыг сайжруулах;
– Яамдын хэмжээнд төлөвлөгдсөн нийт 149 төслийг эрэмбэлэхтэй холбогдуулж санхүүжүүлэх төслийн шийдвэрүүдээ гаргах, ингэхдээ Евроазийн гишүүн орнуудтай байгуулах эдийн засгийн түр хэлэлцээр, БНСУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн хүрээнд импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих;
– Эдийн засаг агшиж байгаа үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх;
– Төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох;
– Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжтой төслүүдийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нарийн тооцоонд тулгуурлан гаргаж, эх үүсвэрийг тодорхойлон энэ оны 08 дугаар сард багтаан танилцуулах, зэрэг үүрэг чиглэл өглөө.
Түүнээс гадна худалдааны тэнцэлд Хөгжлийн банк эерэг өөрчлөлт гаргах ёстойг онцлоод шинэ ажлын байр, шинэ эдийн засаг бий болгож байгаа төслүүдийг дэмжих, арилжааны банкуудын адил өндөр өгөөжийн хойноос хөөцөлддөг биш, өндөр эрсдэлтэй зээлүүдийг санхүүжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.






Эх сурвалж: Эдийн засаг хөгжлийн яам
3,593.62




















































Нэргүй 2025-08-11 64.119.29.121
ӨӨРӨӨ ШАХДАГ
иргэн 2025-08-11 66.181.179.37
Нарантуяа бол яах аргагүй банкир хүн. Өр авлага барагдуулах, эх үүсвэр босгох тал дээр нэлээн сайн ажилласан байх. Хөгжлийн банк мэргэжлийн удирдлагатай байхгүй бол хэцүү дээ. Үе үеийн намын шахааны хүмүүс самарч дуусгалаа, нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл ч шалан дээр …ккк
Щаа 2025-08-11 202.9.46.152
Худлаа щаа муу MCS-ийн тавиул. Мэргэжлийн хулгайч, популист хөрөнгөтөн, залилангийн жидүүчин, тэнэг дуугаа дуулаад тэнэг багаа зүүгээд, хөл скүүтэрээ унаад зайл…
Нэргүй 2025-08-11 202.9.47.15
хараат бус гишүүн нэртэй шахааны 3 хүн томилогдсон байгаа. шахааны бус хүн томилж чадахгүй л болов уу.
Нэргүй 2025-08-11 202.9.46.171
Удахгүй 3-р ээлж хоолондоо орох үед энэ нөхөр ажлаа өгнө.
Нэргүй 2025-08-11 66.181.182.102
Учрал ЭТТ д шахааны хүмүүсээ томилохоор данхаа авч шидсэн гэсэн нь үнэн бололтой.
Нэргүй 2025-08-11 202.126.91.34
Поп гар
Zochin 2025-08-11 202.170.65.202
Чи бүх найз нөхдүүдээ албан тушаалд шахчаад юу яриад сууна вэ дэ. Энэ зураг дээр ч нэг нь сүртэй сүртэй хараа л сууж байна. хаха
Нэргүй 2025-08-11 66.181.183.199
Тэгвэл олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаач