УОК: Баруун дөрвөн аймаг, төвийн бүсэд өвөлжилт хүндэрнэ

УОК: Баруун дөрвөн аймаг, төвийн бүсэд өвөлжилт хүндэрнэ

УОК: Баруун дөрвөн аймаг, төвийн бүсэд өвөлжилт хүндэрнэ

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг авахыг үүрэг болгосон талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.


Тухайлбал, ургац хураалтын цаг үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэх, худал мэдээлэл түгээхээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрт хэрэгжүүлэхийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад үүрэг болгожээ.

Мөн бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглох, отор нүүдэл зохион байгуулах төлөвлөлтөө сайн хийх. Аймаг орон нутагт оторлох мал сүргийн бүртгэл тооцоог сайтар гаргаж, малын гоц халдварт өвчнөөс эхлээд ямар нэг хүндрэл гаргахгүй байхад онцгой анхаарах.

Хадлан тэжээл бэлтгэх боломжтой Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийГг хамгаалах, цаашид бэлчээрийг нөхөн сэргээх, хадлангийн нөөц нэмэгдүүлэх чиглэлээр тусгайлсан бодлого арга хэмжээ төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан малчдад хандаж, “Өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, өөрсдөөс шалтгаалах бүх зохион  байгуулалтаа сайтар хийхийг хүсье. Гантай жилийн өвөл хахир хатуу болдог гэдгийг хүн бүр мэднэ. Бэлтгэл хэдий чинээ сайн байна, алиьаа эрсдлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ” гэлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Газар нутгийн 30-аад хувь нь гантай байна. Өдрийн хэт халалт, шөнийн хүйтний  агаарын температурын зөрүүнд  тариалангийн гол бүс нутагт ургац алдах эрсдэл бий болсон. Гангийн нөхцөл байдлаас болоод таримал тэжээлийн дутагдалд нэлээд их хэмжээгээр орох байх.  Байгалийн хадлан бэлтгэх боломжтой бүс нутгийн газрын судалгааг гаргаж, тогтоож байна. Салбарын яамнаас  гурван сая га талбайд отор нүүдэл зохион байгуулахаар төлөвлөж, сум, аймагт үүрэг чиглэл өгөөд гэрээгээ байгуулаад ажиллаж байна.

Улсын чанартай есөн отрын бүс нутаг бий, тэнд 1 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл ажил ханган ажиллаж байна.  Импортын өвс тэжээл дээр хүчитгэсэн тэжээл импортоор авч таарна. Хил залгаа гол бүс нутагт чиглэл өгөөд импортлогч аж ахуй нэгжээс үнийн судалгаа аваад ажиллаж байна.

Энэ жилийн тухайд баруун бүсийн дөрвөн аймаг, төвийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй судалгаа гарч байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөний газар, Цаг уур орчны шинжилгээний газраас хамтарсан ажлын хэсэг гараад гангийн эрсдлийн үнэлгээ хийсэн. Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсэг гараад ажиллаж байна. Наймдугаар сарын 15-нд ургацын баланс гарна.

Эдийн засгийн эргэлтэд оруулах малын судалгаа гаргаж, дотоодын аж ахуй нэгжүүдтэй холбогдох гэрээ хэлэлцээр хийж, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлээр ажиллаж байгаа болно гэлээ.

Улсын онцгой комиссын хуралдаан болж байна
Улсын онцгой комиссын III хуралдаан өнөөдөр /2025.08.11/ Төрийн ордны “Чингис хаан танхим”-д болж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
2. Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
3. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
4. Бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.

Улсын онцгой комиссын хуралдаанд холбогдох газрууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй хэвийн зуншлагатай байна. Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тариалангийн бүсэд тав, зургаа, долдугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилж гантай байгаа учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг танилцууллаа.

Эрчим хүчний салбарын хувьд өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болд 2025-08-11 103.212.162.214

мундаг ирээдүйг хардаг болцон юм бишүү гэтэл хот цахилгаан станц дэлбэрээд энэ өвөл хэцүү биш юм уу мундаг үзмэрчдээ

Avatar

Нэргүй 2025-08-11 160.250.66.4

мал аж ахуй газар тариалан бүгд хувиин хэвшил,ТЭД ЭРСДЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ДААЖ ЗАХ ЗЭЭЛИИНХЭЭ ЖАМААР ЯВНА,ӨВС ТЭЖЭЭЛ,ОТОР НҮҮДЭЛ ТӨРИИН АЖИЛ БИШ,ХАРИН ЦАХИЛГААН ДУЛААНЫ ХАНГАМЖАА ТӨР ХАРИУЦААД ДУЛААХАН ӨВӨЛЖИХ БЭЛТГЭЛИИГ НЬ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Т1 2025-08-11 202.9.46.152

Наадам, наадам, наадам. Бас дахин наадам

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-08-11 202.21.110.94

БИД ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМД ШИЛЖЭЭД УДАЖ БАЙНА. МАЛЧИД ТУРЬ МУУТАЙ ӨВЧТЭЙ МАЛАА ЭРТХЭН ЗААЗЛА.!!!!МЯНГАТ МАЛЧИН ГЭДЭГ ЦОЛ ХЭРГЭМЭЭ, ЦӨМ СҮРЭГТЭН БОЛГОЖ СОЛИХ ХЭРЭГТЭЙ, ЧАНАРТАА АНХААРАХ ЦАГ БОЛСОН..ЯМААГАА ЦӨӨРҮҮЛ..БЭЛЧЭЭР ҮНДСЭЭР НЬ УХАЖ ИДЭЭД ДУУСЛАА..НООЛУУРЫН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨЖ ЯМАА ИХЭЭР ҮРЖҮҮЛЭХИЙГ ЗОГСОО…-ЗА, ТЭГЭЭД ХЭН ӨВС ТЭЖЭЭЛЭЭ САЙН БАЗААЖ БЭЛТГЭЛТЭЙ БАЙНА . ТЭР МАЛЧИН Л ЗУДЫГ АЖРАХГҮЙ ДАВНА. УЛСААС ЗҮГЭЭР ЮУ Ч ӨГӨХГҮЙ ШҮҮ..ГҮЙЦЭЭ..ЗУДААС СЭРГИЙЛЭХ БҮХ АРДЫН ТҮР ХОРОО

Avatar

Нэргүй 2025-08-11 112.72.10.170

noirnoos odoo serj bna uu

Avatar

Зочин 2025-08-11 103.212.163.220

Дарга нар маш их санаа тавьж мэргэн үг хэлсэн байна. Их ядарсан байдалтай байна.

Avatar

Увс Увш 2025-08-11 103.212.119.153

Увсад л улсаас татаас өгье

Avatar

Нэргүй 2025-08-11 103.212.117.105

Өвөлжилт хүндрэнэ гээч! Ирээдүй цаг шүү!

Avatar

Нэргүй 2025-08-11 64.119.29.121

uvsiig hasna u/

Avatar

Говь 2025-08-11 66.181.185.226

урагшаа отор нүүдлээ хийж говьдоо өвөлжвөл дээр дээ

Avatar

зочин 2025-08-11 103.229.121.180

Найр наадмаа зогсоож, хадлан тэжээлээ бэлтгэж эхлээчээ. Өвөл болдгоороо болж, цас ордгоороо орно. Эхний цаснаар л зуд боллоо, өвс тэжээл өгөөч гэж гар хардагаа болих хэрэгтэй, мал бол хувийн өмч шүү, МАЛЧИД АА.

Avatar

Нэргүй 2025-08-11 66.181.183.199

Тэгээд яахав дээ, малчид нь аймаг нь цаг нь болооп зуд турхан болоод ирэхээр Хүндэт жуух бичгээ бариад ирнэ биз

Avatar

Нэргүй 2025-08-11 103.212.116.68

Хөвсгөл аймгийн Засаг дарга Төмөрбаатар 5 сараас хойш хаана явна, улсын онцгой комисс олж өгөөч.ажлаа хийдэггүй худалч хулгайчын огцруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж