Цахим спортын "CS2" төрлийн "BLAST Bounty"-ийн намрын тэмцээний хаалттай сонгон шалгаруулалт эхэлсэн. Нийт 32 баг онлайнаар хаалттай сонгон шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд үүнээс найм нь Мальтад очиж, финалд өрсөлдөх учиртай юм.
Монголын "The MongolZ" баг одоогоор Сербид байрлаж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэд тус улсаас "BLAST Bounty" тэмцээнд өрсөлдөж, өчигдөр/2025.08.10/ Бразилын "paiN" багийг 2-0 гэсэн харьцаатай хожсоноор финалын шатанд шалгарлаа.
Хоёр баг өмнө нь Остин Мэйжорын хагас шигшээд учраа таарахад "The MongolZ" мөн хожиж байсан билээ. Энэ удаад "paiN"-д хариугаа авах боломж олдсон ч "The MongolZ" алдаа гаргасангүй.
Бразилын багийн эсрэг М.Содбаяр "Techno" гайхалтай тоглож, багаа хожилд хөтлөв. Түүний хувьд энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлттэй тоглолтоо "BLAST Bounty"-д үзүүлж байгаа аж.
"CS2"-ийн тайлбарлагч, аналист "Pimp"-ийн хэлснээр "The MongolZ" баг энэ удаагийн тэмцээнийг чухалчилж авч үзэхгүй байгаа мэт харагдаж, нэг их хичээхгүй тоглосоор финалд шалгарчихлаа гэв.
"The MongolZ" баг эхний тоглолтдоо Финландын "ENCE" багийг 2-1 гэсэн харьцаатай хожсон юм.
"BLAST Bounty"-ийн намрын тэмцээний финалын шат наймдугаар сарын 14-нд Газар дундын тэнгисийн төвд орших Мальта улсад эхэлнэ. Тэмцээний нийт шагналын сан 480 мянган ам.доллар.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 29 минутын өмнө 202.21.110.94
YALLAE-SPORTS-Н МУУСАЙН АРАБУУД ХУУРАМЧ ДАМПУУРАЛ ЗАРЛАСАН ШҮҮ…………ПАЦААНУУДАА…..МУУСАЙН ХУДЛАА АРАБУУДЫН БАЙ ШАГНАЛ ХЭРЭГГҮЙ ДӨӨӨӨӨӨ…………
Боль 31 минутын өмнө 202.9.46.244
Одоо боль, эрхэлж тоглохоос өөр чадах юмгүй хоолны савнууд. Ажил төрөл хийж амьдарч сур. Ялангуяа тэр бүдүүн банди биеийн тамир хийж хүн төрхөндөө ор. Бордооны торой шиг.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 21 минутын өмнө 202.21.110.94
ТАНЫГ АРХИ, АЙРГАА ГУДРААД, ДОПИНГТОЙ БӨХ, МОРИО ҮЗЭЭД ИДСЭН ӨӨХ МАХНЫХАА ӨМХИЙГ ҮНЭРТҮҮЛЭЭД ХЭВТЭЖ БАЙХАД ЭНЭ ХҮҮХДҮҮД МОНГОЛ УЛСЫГ ЕРТӨНЦ ДАЯАР СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ЮМ ШӨӨӨӨ ДЭЭЭЭЭЭЭ…ЭРГҮҮ ҮХЭРЭЭЭЭЭЭ…………