Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг 9 сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг 9 сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг 9 сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар сард эхэлсэн бөгөөд ирэх хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна гэв. “Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Манай ажил хийж байгаа талбай орчимд аж ахуйн нэгжүүд ихтэй учраас явган замын хавтангаа тавиад бэхжиж амжаагүй байхад машин техниктэйгээ бараа материал буулгах зэргээр явган замын дээгүүр гарч, механик гэмтэл үүсгэж байна. Яг одоо бидний ажиллаж буй Стандарт хэмжил зүйн газар орчимд Өмнө нь хоёр хүн зөрж багтахгүй нарийн зам байсан. Тиймээс энэ хавьд байсан авто машины халаас зогсоолыг арилгаж, явган замаа стандартын дагуу өргөтгөж гурван метр өргөн болгосон” гэлээ. Тус явган замын ажил гүйцэтгэгч компани чулуун хавтангийн эхний ээлжийн татан авалтаа дотоодын чулуу үйлдвэрлэгчдээс худалдан авч, нийлүүлэлт багасах үед БНХАУ-аас чулуун хавтан татан авах зэргээр ажлаа тасалдуулахгүй явуулж байгаагаа онцоллоо.

Мөн явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч байгаа аж. Тухайн хавтангаар дүүргүүд судалгаа гарган явган замгүй байршлуудад явган зам тавих юм. Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж дахин боловсруулалтад оруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-10 103.212.118.111

Болиочээ Нямба орк оо.

Avatar

Нэргүй 2025-08-10 202.131.225.197

Хийнэ ч гэж ёстой яйлж байна лээ дээ

Avatar

Нэргүй 2025-08-10 202.21.96.254

Yag duusgaj kharagdaach, odoo khiij baigaa guitsetgeliin baidaliig n kharuul 10 sardaa amjuul ikh yum!!!

Avatar

gly ACN 2025-08-10 169.133.250.254

gadni xylgaich? xsgyi CJN stdteikn +XOLBOJ+@&

Avatar

Нэргүй 2025-08-10 202.9.41.118

монголын уул уурхай баялаг бол монголд үүрлж оргнож эзлэсэн хулгайлсан хэдэн х***а манжуудад бол асар их хэтрхий хүндэднэ шүү. хулгайлж хужааргуу зөөж байгаа хужаагуудад чин хүртэл гай болноо.шүү

Avatar

Нэргүй 2025-08-10 202.9.41.118

монголын нутгийг халхын салхийн гэж худлаа шаахаа болиоочээ.манжийг нүүлэлчн гэж худлаа шаахаа болиочээ.манж чин х***а шүү.манжийг монгол болгох гээд худлаа шаахаа болиочээ нөгөөл худлаа шааж зохиодгоо хийгээд шаахийн.монголд үүрлэж эзлэсэн х***а манжуудын хулгай аймар байгаа биздэ тэр тэр морь нтр бай аймар бга биздэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж