Британи улс терроризмын эсрэг хуулиар "Palestine Action" нэртэй Палестиныг дэмжигч идэвхтэн бүлэгт энэ оны долдугаар сард хориг тавьсан. Улмаар Бямба гаригт (2025.08.09) тус бүлгийн дэмжиж жагссан 466 хүнийг Лондон хотын цагдаа нар баривчилжээ.
Эрх баригчдын зүгээс "Palestine Action" бүлэгт тавьсан хориг нь тухайн бүлгийн гишүүн байх, олон нийтэд дэмжиж буйгаа илэрхийлэхийг хориглосон бөгөөд хууль бусаар тооцсон байна. Тус бүлэг Израильд зэвсэг нийлүүлдэг үйлдвэрлэгчдийг чиглэн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн зургадугаар сард хоёр гишүүн нь Британий хамгийн том агаарын баазад нэвтэрч, цэргийн хоёр онгоцыг гэмтээсний дараа парламент хориглох шийдвэр гаргасан юм.
"Defend Our Juries" нэртэй байгууллага парламентын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад цагдаа нар "Palestine Action"-ийг дэмжсэн уриа бүхий самбар барьсан хүн бүрийг баривчилна гэж анхааруулжээ.
Жагсаал эхлэх үед ойролцоогоор 500–600 хүн байсан бөгөөд тэдний олонх нь ажиглагч эсвэл сэтгүүлч байв. Зарим жагсагчид, түүний дотор Суррей мужийн 80 настай эмэгтэй, хоригийг “хошин шог” гэж тодорхойлж бичсэн самбар барьж байв. Цагдаа нар ихэнх дэмжигчдийг баривчилж, ойролцоох цагдаагийн байранд хүргэсэн. Дараа нь ижил төрлийн жагсаалд оролцохыг хориглосон нөхцөлтэйгөөр суллажээ.
Жагсаал зохион байгуулагчид мянга гаруй хүн оролцсон гэж мэдэгдэж, “Би геноцидийг эсэргүүцэж байна, Palestine Action-ийг дэмжиж байна” гэсэн бичигтэй самбар барьж байсан гэж онцлон тэмдэглэсэн байна. Жагсаалын үеэр цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсч, зарим цагдаа нар тайван жагсагчдыг авч явахад “ичээч” хэмээн хашхирч байжээ. Их Британийн Дотоод хэргийн сайд Иветт Купер баривчилгааг буруутгаж, жагсах эрхийг хамгаалдаг ч хориглогдсон бүлгийг дэмжих нь өөр хэрэг гэж мэдэгдэв. "Amnesty International UK" тайван жагсагчдыг баривчилсныг үг хэлэх болон тайван жагсах эрхийн зөрчил гэж буруутгасан байна.
Холбоотой мэдээ