Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өслөө

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өслөө

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өслөө

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өслөө Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Ингэхдээ гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцийн мэдээллийг хүргэсэн юм.

Тодруулбал, Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсжээ.

Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 6.0 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 7.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчил зүйл бол инфляц байдаг. Тэгвэл инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард 5.1 хувь байсан бол 2025 оны долдугаар сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.0 нэгж хувиар нэмэгдэж гарчээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны Үнэ 4.9 нэгж хувиар голлон өсжээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.17

монголруу х***а бараа оруулахгүй бөйх ёстоы х***а бараа оруулж энэ х***а хэв маягийг болиулахгүй бол монгол х***а манж эзлэлтээс гарахгүйгээ хужаагууд монголд үүрлүүлж эзлүүлсэн хужаагуудаа х***а манжууда татахгүй өөрсдөө л хачин болн. л***р дээрээ бүр л л***р болно шдэ.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.191.50

Олон улсын байдал туйлын их зөрчилтэй ээдрээтэй байна, Худалдааны дайн өрнөж, дэлхийн олон орон Трампын тариф-д дарамдлуулж эхлэв, Орон бүрийн имфляц их,бараа таваарын үнэ өссөн,харин монгол, орос хятад хоёр том гүрний дунд байгаа тулдаа энэ аюулд бага өртөж байна, Тэгээд ч цалин хөлсийг имфляцтай уялдуулан өсгөдөг, Амьдрал, зарим орон шиг арай таттагтаа тулаагүй,Харин энэ хүндрэлийг сөрөг хүчин ялангуяа АН өвжин ашиглаж,бусдын нэр төрийг гутаах, ашиг хонжоо олох талаар муугүй ажиллаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж