Нигерт 2023 онд олдсон Ангараг гарагийн солир өнгөрсөн сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон Сотбигийн дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар зарагджээ. Худалдан авагч, худалдагч хоёрын нэр нууц хэвээр байгаа бөгөөд Нигер улс энэ наймаанаас ямар нэг ашиг хүртсэн эсэх нь тодорхойгүй байна.
"NWA 16788" нэртэй энэхүү чулуу нь Дэлхий дээр олдсон хамгийн том Ангараг гарагийн солир бөгөөд жин нь 24.7 кг юм.
Үүнийг Сахарын цөлөөс нутгийн нэгэн эрэгтэй олсон бөгөөд олон улсын наймаачинд зарагдсан байна. Дараа нь Италид дэлгэгдэж, улмаар АНУ-д дуудлага худалдаанд оржээ. Нигерийн засгийн газар тус солирыг хууль ёсоор хилээр гарсан эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд боломжит хууль бус наймааны талаар мөрдөн шалгаж эхэлсэн байна. Нигер улс өөрийн өвийг хамгаалах хуультай боловч солирын талаар тусгай зохицуулалтгүй тул асуудал төвөгтэй байгаа аж. Чикагогийн их сургуулийн профессор Пол Серено Нигерийн өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг бөгөөд энэхүү солирыг тус улсад буцааж, хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр олон улсын хууль нь тухайн улсын соёлын болон байгалийн үнэ цэнтэй зүйлсийг зөвшөөрөлгүйгээр гаргахыг хориглодог гэдгийг онцолжээ.
Солирын худалдаа бол ховор тул өндөр үнэлэгддэг ашигтай зах зээл юм. Марокко ч мөн адил гадаадын худалдан авагчдад хууль бусаар олон тооны солироо алдсан бөгөөд хууль журам байгаа ч урсгалыг зогсоож чадаагүй байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, солир бол тухайн улсын өв, үндэсний онцлогийн нэг хэсэг бөгөөд үүнийг алдах нь томоохон соёлын гарз юм.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.136
ANUSDI ALNI SEKSEER80955877
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.136
DYYDLGN SEXSYGEER VANXANDI80955877BOOW XXNO ANUSLLSDI UILCHLN