Олон улсын сансрын станц дээр ойролцоогоор таван сарын турш үргэлжилсэн даалгавраа гүйцэтгэсэн дөрвөн сансрын нисгэгч дэлхийд буцаж ирсэн талаар “NASA” мэдэгдэв. Тус агентлаг уг үйл явдлын талаар шууд дамжуулсан байна. Сансрын нисгэгчид Драгон сансрын хөлгөөр станцаас салж, дэлхийн агаар мандалд дахин нэвтрэхийн тулд хөдөлгүүрээ асааж буй нь харагдана. Хөлөг аажим буухын тулд шүхрээ дэлгэж, Бямба гаригт (2025.08.09) Калифорни мужийн эргийн ойролцоо далайд газарджээ. “NASA”-гийн мэдээлснээр, Олон улсын сансрын станцаас дэлхийд газардах хүртэлх аялал 17 цаг үргэлжилдэг.
Капсулыг ойрхон хүлээж байсан аврах хөлөг газардсаны дараа татан авч, хаалгыг нь нээснээр сансрын нисгэгчид гарч ирэв. Тэд эрүүл саруул байсан бөгөөд гар даллан мэндчилжээ. Дөрвөн сансрын нисгэгч гуравдугаар сараас хойш Олон улсын сансрын станц дээр ажиллаж байсан бөгөөд ирээдүйн сансрын нислэгт зориулан боловсруулсан нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулах систем ашиглан туршилт хийж байв.
Зочин 1 цагийн өмнө 66.181.190.97
Оросын сансрын нисгэгчид хоригт ордоггүй юм уу?Эд чинь бүгд цэргийн алба хаагчид ш дээ.