ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина

ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина

ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.

Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу  Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 1 минутын өмнө 202.126.91.58

сансарын буудал ктмсийн буудал модны 2 буудал зэрэгт түц тавьсан бна аваад холдуулаачээ журам дүрмээ гаргахд ачуулсан дүүргийн дарга нар юу хийж бнаа өвлийн хүйтнээс өмнө бохир тамхи бэлэн бүтээгдэхүүн өрөөндөө биё засдаг ариун цэврийн ямарч шаардлага байхгүй заваан бохируудаа зайлуулаач ахиж тавих бол маш өндөр торгууль иавиач одоо 2 сар өоллоо овоо зайтай хот арайл цэьэр болж байтал ахиад тавиад зам хаачих юм зайлуулаачээ

Avatar

Иргэн 25 минутын өмнө 66.181.178.248

Түц буулгаад овоо цэлгэр сайхан болсон байсан гэтэл дахиад гарч ирээд байнаа. Тэнгисийн автобусны буудал дээрх түц дахиад гараад ирсээн түүнийг буулгаяаа.Яармаг нисэхийн буудлуудад бас дүүрэн гараад ирчихсэн байнаа зайлуулж буулгаяаа Балиар юмнууд ажил хийгээчээ

Avatar

зочин 1 цагийн өмнө 103.229.122.55

ТҮЦ чөлөөлсөн нь нийслэлийн хөгжлийн бага ч болов дэвшил болсон шүү. Түүх ярих юм бол ТҮЦ, Микро 2 цуг бий болсон доо. Тэгэхээр үүргээ гүйцэтгэсэн энэ 2 үйлчилгээ жамаараа илүү соёлтой, дэвшилттэй үйлчилгээнд зайгаа тавьж өгөх нь түмэн зөв.

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.180.65

ТҮЦ ийг зөөж зайлуулах нь зөв буудал тойрсон заваан хог н**ш шээс баасны үнэр чөлөөсөн газрууд өргөн уужим автобус цуварч ирэх үед суухад чөлөөтөй болсон,,, баярлалааа

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.191.50

Түц-үүдийг чөлөөлж оронд нь ногоон байгууламж буй болгох нь хотоо цэвэр цэмцгэр, соёлтой сайхан,болгоход нэг том алхам, Одоо Түц-ний үе өнгөрсөн, Үүнийг иргэд ,ялангуяа түц-ийн эзэд ойлгож хандах хэрэгтэй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.90

Бусдын боломж хулгайлж гудрагсдыг бүгдийн яллж шийтгээ.Хажуугаар нь бас манжлн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж