Путин, Трамп нар ирэх долоо хоногт уулзана

Путин, Трамп нар ирэх долоо хоногт уулзана

Путин, Трамп нар ирэх долоо хоногт уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх Баасан гаригт (2025.08.15) уулзахаар болжээ. Энэхүү уулзалт нь Орос 2022 онд түрэмгийллээ эхэлснээс хойш Цагаан ордон, Кремлийн төрийн тэргүүн нарын хийж буй анхных болох юм. Трамп энэ талаар "Truth Social" хуудаснаа нийтлэхдээ,“АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар миний бие Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалт ирэх Баасан гаригт буюу 2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр агуу Аляска мужид болно” гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь түүний Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Виткофф Москвад очиж, Оросын төрийн тэргүүнтэй уулзсан. Эл үеэр хоёр орны удирдагчдын уулзалтын талаар хэлэлцсэн бөгөөд Кремль таатай хүлээн авсан юм. Мөн уулзалтын талаар Трамп, Путин нар Лхагва гаригт (2025.08.06) утсаар ярьсан байдаг. Үүний дараа Трамп мөн Зеленскийтэй Европын удирдагчдын хамт гурван талт уулзалт хийх боломжийн талаар ярилцжээ. Путин, Зеленский нарын шууд уулзалтыг зохион байгуулахыг өнөөг хүртэл татгалзсаар ирсэн Москва мөн адил уг санааг дэмжихгүй байгаа юм. Кремлийн гадаад бодлогын зөвлөх Лхагва гаригт мэдээлэл хийх үеэрээ, ийм уулзалт хийх боломжийн талаар дурдсан боловч хэлэлцээгүй гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.98.76.70

ching hai avgaain demjdeg shar sdaa delhiig suuriluj bnadaaa

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.191.50

Украин дэх дайныг оросууд биш, барууны хөрөнгөтнүүд өдөөсөн, Оросыг,дараа нь хятадыг сөгдүүлж,даян дэлхийд ноён суух зорилгот тавьсан,Украины төрд нацистүүдийг хууль бус аргаар гаргаж 8 жил бэлтгэж зэвсэглэж байгаад энэ дайныг өдөөсөн, НАТО-г дорнот рүү тэлж, оросын хилд тулган аюул үүсгэсэн, Украин дэх 20 сая иргэдийн эсрэг геноцид хийсэн,Барууны 52 орон бүлэглэн оросын эдийн засгийг сүйрүүлэх зорилгоор асар хүчтэй хориг олон удаа тавьлаа, Оросууд эх орноо ард иргэдээ хамгаалж дайтаж байна

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.22

Эмээ уу,,,,дебиль ээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж