Намрын чуулган эхлэхээс өмнө улс төрийн нөхцөл байдал хүчтэй шуурна мэт байлаа. Ерөнхий сайд Г. Занданшатар улс төрийн томилгоо хийж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбарын нэгэн тоглогчийг солив. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад ган гачиг улам нэмэгдэж, ургац хураалтад нөлөөлсөн байна. Олон жилийн турш аюулын хангараг дэлдээд байсан уг сэдэвт төр засгаас анхаарал хандуулж буй хүн байхгүй бололтой. Сүүлийн хэдэн жил хавтан, бродюрт хамгийн ихээхэн мөнгө төсөвлөж байгаа Засгийн газар говийн бүс дэх асуудалд нүдээ нээж, чихний бөглөөгөө авах цаг болсон. Энэ мэт асуудлыг дурдвал дуусахгүй ч эрхэм уншигч та бүхэн "NEWS" агентлагийн энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаас өнөөгийн нөхцөл байдлын талаар унших боломжтой.
УЛААНБААТАРЫН ШИНЭ ЗАМУУД Ч УСАНД АВТАЖ БАЙНА
Нийслэлд ус зайлуулах шугам дутагдалтайн дээр хамгийн гол стандартын шаардлага хангадаггүйгээс жилийн жилд асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хот төлөвлөлт, судалгааны институтээс тодруулахад “50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой гэсэн ерөнхий стандарт байдаг. Гэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсацын хурд, мөн замын өргөн, авто хөдөлгөөний эрчим зэргээс мөн шалтгаалан зураг төслийг гаргадаг.
Хэдий зураг төсөл зөв байх нь чухал боловч суурьлуулах ажил түүнээс илүү чухал. Гэтэл нийслэлийн хэмжээн дэх ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус олон өөр хувийн компаниуд хийдэг.
Үүнээс үүдэн, зарим газрын суурилуулалт чанарын шаардлага хангахгүй байна. Мөн түүнчлэн, ус зайлуулах шугам бол зөвхөн зам дээрх усыг л авах зориулалттай байдаг. Өндөрлөг хэсгүүд буюу уулын ам зэргээс бууж ирж буй усыг үерийн сан гэдэг зүйл хуримтлуулж авах ёстой байтал Улаанбаатарт харамсалтай нь тийм зүйл байхгүй. Тиймээс уулнаас бууж ирж байгаа ус болон замын усыг бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс болж зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автаж байгаа юм. Түүнээс гадна, Улаанбаатар хотын хүн амын даац хэтэрснээс бол “цементэн ширэнгэ” болсон. Уг нь борооны усны тодорхой хувь нь байгальдаа шингэх ёстой байдаг боловч тэгэх сул газар үлдээгүй нь ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй байгаагийн мөн нэг шалтгаан. Өмнө нь хот харьцангуй сийрэг хүн амтай байсан тул одоогийнх шиг үерлэдэггүй байсан нь үүнтэй холбоотой” гэв. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ХЯТАДААС СААРАЛ ХАВТАН ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Төсөл хэрэгжүүлэгч талуудын хэлж буйгаар шинэ замуудыг дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн, 30х60 см хэмжээтэй, халтирдаггүй хавтангаар хийхээр төлөвлөсөн. Гэтэл зарим гүйцэтгэгч байгууллагууд БНХАУ-аас 30х30 см хэмжээтэй саарал хавтан оруулж ирж байгаа бөгөөд зарим хавтан дээр хятад ханз бичиг байгаа тухай иргэдийн дунд шүүмжлэл өрнөөд байна. Мөн энэ хавтангууд бороо орсны дараа халтирч гулгах эрсдэлтэй, стандартын шаардлага хангахгүй байгааг ч олон нийт хэлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ оны хавар явган замуудын шинэчлэлтэй холбоотойгоор “Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Олимпын гудамжны явган замыг бүхэлд нь шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Гэвч компаниуд гараар хийдэг ажиллагаа ихтэй гэх шалтгаанаар оролцохгүй байна. Тиймээс Хот тохижилтын газар, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллана. Зуны сар зургаа биш тул богино хугацаанд ажлаа амжуулах ёстой” хэмээн хэлж байв.
Харин өнөөдрийн байдлаар 13 компани зам засварын ажил гүйцэтгэж байгаа ч зарим нь ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Явган хүний замын ажил наймдугаар сарын 25 гэхэд бүрэн дуусах ёстой ч энэ төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ГАНДУУ ЗУНЫ УЛМААС ШИНЭ УРГАЦЫН ҮНЭ ӨСЧЭЭ
“Барс” захын нэгэн худалдагч бидэнд хандан “Энэ зун нэг бол хэт хална, эсвэл гэнэт маш их бороо орно. Манжингийн ургац тааруу байснаас наадмын өмнө нэг хэсэгтээ 15,000-16,000₮ хүртэл болсон. Харин одоо 10,000 төгрөг болж жаахан буусан” хэмээн ярив.
Түүний яриагаар бол ногооны үнэ өндөр байгаа нь зориудаар өсгөсөн бус, үүний цаана нь байгалийн хүнд нөхцөл, бага ургацтай холбоотой бодит шалтгаан байгаа аж.
Харин хэрэглэгчид, ялангуяа бага болон дундаж орлоготой өрхүүдийн хувьд энэ өсөлт амаргүй мэдрэгдэж буйг хэлж байлаа.
“Жилээс жилд ногооны үнэ өсч байгаа. Өмнө нь 1500 орчим төгрөг л байдаг байсан. Харин одоо тэр үнээсээ бараг хоёр дахин өсчихсөн байна. Бага багаар нь ногоогоо авдаг тул санхүүд төдийлөн хүндрэл үзүүлэхгүй байгаа ч хүнсний ногоо бол хүний өдөр тутмын хэрэглээ учраас хурдан дуусчихдаг. Тийнхүү дахин дахин авахад орлого багатай хүмүүст үнэтэй л тусах байх ” хэмээн нэгэн иргэн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Иргэдийн дундаж орлоготой харьцуулахад энэ зун ногооны үнэ өндөр байна. Гэвч үүнд ногоочдыг буруутгах аргагүй. Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны тогтворгүй байдал, хур бороо багатай, гандуу байсан зэргийг бодолцож үзэх хэрэгтэй.
Нөгөө талаар, хүнсний ногоо бол өдрийн хэрэглээ, өдөр бүрийн зардал. Энэ нь иргэдийн амьдралын чанар, худалдан авах чадварт нөлөөлж эхэлснийг ч орхигдуулж болохгүй. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ХЭДИЙД Ч ЗОГСОЖ МЭДЭХ УЛААНБААТАРЫН "ЗҮРХ"
Дулааны цахилгаан станц III (ДЦС-III) нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан, цахилгааны чухал эх үүсвэрийн нэг бөгөөд 1968 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 198 МВт цахилгаан, 592 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үндсэн түлш нь Багануурын хүрэн нүүрс бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд, дулааныг нийслэлийн баруун болон төвийн хэсгийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Станцын дотор нүүрс дамжуулах туузан зам, уурын зуух, турбин-генератор, хяналтын самбар зэрэг олон хэсэг тасралтгүй ажиллаж, өвлийн хүйтэнд ч хотын гэрэл, дулааныг тогтвортой тэтгэж байна. ДЦС-III бол хотын “үл харагдах зүрх” бөгөөд түүний тасралтгүй ажиллагаа нийслэлчүүдийн амьдралын хэвийн байдлыг хангадаг. Энэхүү фото сурвалжлагаар Улаанбаатар хотын дулаан, цахилгааны гол эх үүсвэрийн нэг ДЦС-III-ын үйл ажиллагааг дүрслэв. Тус станцад өнгөрсөн зургадугаар сард томоохон осол болж, сэргээн засварлах ажил эхэлсэн ч мөн энэ сарын эхээр дахин осол гарсан юм. Ослын шалтгааныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, тус станцыг сэргээн босгохтой холбоотойгоор Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар тоног төхөөрөмж хуучирсантай холбон тайлбарлаж байгаа юм. Нийт тоног төхөөрөмжийнх нь 70 хувь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж мэдэгдсэн юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
ШИНЭ ЗАСГИЙН ШИНЭХЭН ТОМИЛГООНУУД
Намрын чуулган эхлэхийн өмнө эрх баригчид хэд хэдэн томилгоо хийв. Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу чөлөөлсөн бол СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Мягмар гаригт /2025.08.05/ мэдээлсэн. Энэ мэт удирдлагын түвшинд хийсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Нэргүй 1 минутын өмнө 103.229.122.118
Онийсон монголчууд нүдээ нээж чадах болов уу?
Нэргүй 3 минутын өмнө 103.229.122.118
Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Б 1 цагийн өмнө 66.181.181.37
хэдэн ч жил засдаг сольдог юм.тгдл дараа жил нь дахиадл хуулна..ингэжл ажиллаж б.адаа
ТӨР........ 2 цагийн өмнө 202.70.43.34
Монголд явагдаж бгаа бүхий л төрийн өмчийн компаниуд болон “МЕГА” гэх тодотголтой Гадаадын хө/о-тай бүх Төслүүдэд нь Төрийн Оролцоо, Нөлөөлөл МАШ ИХ байгаа. Төр бүх юманд Шууд ба Шууд Бус Түмэн янзын хэлбэрээр хутгалдан оролцож тэдгээр Төслүүддээ ӨӨРСДИЙН ХҮНЭЭ , Өөрсдийн Компани л ажиллуулж Өөрсдөө Идэж ууж дуусгаж байгаа. Ер нь тгээд Зүүнийн үзэлтэй намын засаглалын эринд Төр дагасан Монополь компаниуд, Бизнисүүд л цэцэглэдэг гэж үнэн бна.
Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34
Албан тасалгааны Цонхоор Амьдрал сайхан харагданааа …..
зочин 3 цагийн өмнө 66.181.191.50
Сөрөг хүчин төрд зөндөө л гарсан, Юу хийж бүтээв Харин эрх хэмжээгээ хортой ашиглан нийгмийн өмчийг идэж ууж талаар сайн ажилласан, Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, өр зээлэнд живүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлсэн,Харин МАН төрд гарч энэ бүхнийг зассан,Ковидийн хүндрэлийг амжилттай давж,эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгосон, Экспортыг өсгөж,төсвөө нэмэгдүүлсэн,Одоо том төслүүд хэрэгжүүлж эдийн засгаа улам бэхжүүлэхээр чармайж байна