Баянзүрх дүүргийн 60-н жилийн баяр наадам болж байна

Баянзүрх дүүргийн 60-н жилийн баяр наадам болж байна

Баянзүрх дүүргийн 60-н жилийн баяр наадам болж байна
Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр наадам өчигдөр /2025.08.08/ Дээндийн аманд хурдан морины уралдаанаар эхэлжээ. Баянзүрх дүүргийн түүхт 60-н жилийн баяр наадам наймдугаар сарын 08,09-ний өдрүүдэд болох юм.
Энэ үеэр аймаг, нийслэлийн уяачдын их нас, соёолон, даага гэсэн гурван насны хурдан морь уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн бөхийн барилдаан болж, баяр, наадам зохион байгуулах комиссын зүгээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хурдан морь уралдах зам, харгуйг засаж сайжруулжээ. Мөн цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хүүхэд хамгааллын байгууллага наадамчин олны аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.
Дүүргийн ойн баяр наадмыг үзэхээр БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 70 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Ойн баяр наадмын нээлт өнөөдөр буюу наймдугаар сарын 09-нд Хөлийн голын талбайд болох бөгөөд наадамчин олон та бүхэн өргөнөөр оролцоорой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.189

Өөрөө амлаж авч барилдчихаад над тийм ч цол өгсөнгүй, ийм ч урамшуулал алга гэж орилдог худ гарууд бол бөхчүүд. Ядаж төр засаг, эсвэл ард түмний үүрэг заавраар, зохиож баталсан дүрмийн дагуу учраагаа амлаж биш таарсан учраатайгаа барилдчихаад үүрэг даалгавар, заавар, зөвлөгөөг чинь ингэж хэрэгжүүллээ гээд юм нэх л дээ. Өөрөө амлаж авч барилдчихаад төрөөс, ард олноос юм нэхээд байх юм. Юм нэхэх байсан юм бол би тэрэнтэй барилдая гэж яах гэж ам гарсан юм.

Avatar

Нэргүй 15 минутын өмнө 122.201.31.189

Зун нь наадамдаж наадамдаж морь малаараа гайхуулж майхуулж, цоллуулж, хөөрөг гаансаар баярхана. Тэгээд өвөл, хавар болонгуут болонгуут нэг их хувхай царайлаад, зовлон тоочоод тусламж хандив болоод чаачихна. Морь уралдуулах чинь малаа үнэд оруулах PR ш дээ. Энэ хувийн бизнесийг нь төр, засаг нь хөөрөгдөөд, өөрөөсөө баахан мөнгө гаргаад чаачихна. За бөхчүүд чаашаа. Өөрөө дурандаа, би чадна, давна гэж амлаж, аваад барилдаад байгаа ш дээ. Яг үнэндээ үзэгчид, төр засаг үүрэг өгөөд барилд гээгүй.

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 122.201.31.189

Барилдаад байгаа бөх болбоос дарлагч ангийн шимэгч хувалз мөнөөс мөн. Бөхчүүдийг найман сард хадланд хөөж гаргах хэрэгтэй. Гар хадуураар дор хаяж 2 нуруу өвс бэлдсэн бөхийг баридах бэлтгэл болон өвлийн бэлтгэлээ хангасан гэж үзэж улсын цолны барилдаан наадамд барилдах эрхийг нь олгож бай. Аа улсын наадмаа харин малчид бэлтгэлээ базааж, өвөлжөөндөө буусан, өвлийн идэшээ базаасан 11 сарын 26-нд хийж байх хэрэгтэй. Морин хадуураар 5 нуруу хадлан бэлдсэн морийг тухайн жилийн морины уралдаан оруулна.

Avatar

Нэргүй 44 минутын өмнө 73.132.11.36

одоо дараа нь хороо тус бүр нь байгуулагдсан ойгоо тэмдэглэж түрүүлсэн морь, бөхөд нь ЛАНД мандаа, байр саваар шагнах хэрэгтэй байхаа, тэгэхгүй бол алдас болох биз. УБ ын рй гэж тэмдэглэх шаардлагагүй болох биз дээ,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.189

Брежэев дарга 3,4-р хороололыг 1978 онд бэлэглэж, манайх анх байранд орж, би анх удаа халуун шүршүүрт орж билээ. Энэ жил 3,4-р хороолол бэлэглэсний 53 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулсан наадам хиймээр байна аа. Би хувиасаа түрүүлсэн бөхийг анх манайх нүүж орж байсан 2 өрөө байраараа шагнана. 3,4-р хороололын наадмыг хэзээ хийх юм бэ?

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.94.143

Болно болно, чи өөрөө зардал чирэгдэлий нь даагаад зохицуулаад хий л дээ.Оросын элчингээс дэмжлэг хүсвэл найдвартай бүтнэ шүү !!! Би очиж үзэхэд бэлэн бна, даанч зав жаахан тааруу…..!

Avatar

Dampuu 4 цагийн өмнө 202.9.46.244

Нэг шалтаг гаргаад л наадам, нэг шалтаг хэлээд л наадам… Тэгээд энэ дампуу самуун юмаа өмөөрөхийн тулд гадаадаас жуулчин татаж байгаа нь энэ гээд щаачина. Өвлийн бэлтгэл, цахилгаан дулааны асуудлаа шийдэхгүй юу, тэц3-аа засч янзалхаа хийхгүй юу?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.229.122.173

Хороо болгонд спортын байгууламж байгуулаачээ.Баас шээшнээсээ салаачээ.

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.191.157

Наадмаас хойш энэ бүсийн уралдаан элдэв ой тэмдэглээд байгаа харъяа нутгийн засаг даргийг огцруулаа ЕС Зандан шатараа ,улс оныг дампууралын ирмэгт хүргэж байна.Одоо удахгүй лам нар даншиг гэж хүн үзэж харах юмгүй балай наадам хийнэ.

Avatar

Баянзүрх 9 цагийн өмнө 202.179.24.168

Түүхт тэдэн жилийн ой мой гэсэн энэ юмаа хэзээ болих вэ? Жуковын хөшөөний хойд хэсэгт байдаг талбайг цэнхэр хашаагаар хашаалсаны түүхт хэдэн жилийн ой болж байгаа вэ? Уул нь тэр талбай бол олон нийтийн эзэмшлийн талбай

Avatar

Баянзүрх 9 цагийн өмнө 202.179.24.168

Хашааг буулгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулая

Avatar

Зочин 10 цагийн өмнө 103.229.121.144

Дугаар хорооны дугаар хэсгийн наадам хэзээ болох юм вэ, мэдээлээч

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.80

Зиак хорооныхоо наадмыг хийнэ дээ. Бөх барилдуулж, морь уралдуулна. Батамгалан, Орхон баяр, Батсуурь нар ирнэ гэнэ

Avatar

сонгогч 12 цагийн өмнө 202.9.46.36

Улсын баяр наадам, зөвхөн 100 жилийн наадмаас бусдыг нь бүрэн хориглох хэрэгтэй. Юу ч хийж бүтээгээгүй хэвтэж, төсвийн мөнгийг ингэж үрж байдагыг зогсоох ёстой. Монголчууд 35 жил өдөр шөнөгүй шоудлаа, өвөл зунгүй наадлааа…. хөгжив үү? бахь байдагаараа…хоосон худал омогшсоор…

Avatar

Бадарч тахар 2025-08-09 66.181.184.238

Хан уул дүүргийн 21 р хорооны түүхт 100 жилийн ой хойтон болно шүү ! өргөнөөр оролцоорой ! түрүүлсэн бөхийг 5 өрөө байраар шагнана шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж