Байгаль орчны яамыг нүүлгэж, хуучин бууринд шилжүүлэв

Байгаль орчны яамыг нүүлгэж, хуучин бууринд шилжүүлэв

Байгаль орчны яамыг нүүлгэж, хуучин бууринд шилжүүлэв

Байгаль орчны яамыг өнөөдөр /2025.08.08/ нүүлгэж, хуучин бууринд нь буюу Эдийн засаг хөгжлийн яамтай зэрэгцэн орших байранд шилжүүлжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 онд тус яамыг  Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд  шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаснаар 2023 онд нүүдэл суудал хийсэн юм. Яамны ажилтан, албан хаагчид нүүх сонирхолгүй асуудал үүсэж байсан ч түгжрэлийг сааруулах,  төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох зорилго дор нүүлгэсэн. Гэвч яамныхан Яармагийн түгжрэлд хамаг цагаа алдаж, үгээ хэлж байв.

Байгаль орчны яамны хувьд нийслэл дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн тул зардал бага гарган хуучин бууриндаа ирлээ. Харин Дархан-Уул аймаг руу нүүсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг хуучин бууринд нь буцааж авч ирнэ гэвэл зардал асар ихээр шаардах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.117.46

Байгаль орчны болон Эрүүл мэндийн СААД нь эх хүн байх ёстой гэж нэгэн агуу мунхаг хэлсэн. Энэ салбарууд чинь асар их шинжлэх ухаанжсан салбар учир мэргэжлийн хүн байх ёстойг ойлгохгүй эргүүнүүд засаглаж байжээ….

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.229.123.210

ажил хийдэггүй бгаа бхгүй нь мэдэгдэхгүй яамаар яадын. байгаль орчин сүйдэж бхад энэ яам ганц удаа ган хийж бхыг үзсэнгүй

Avatar

Зочин 8 цагийн өмнө 192.82.92.42

Ямар ч бодлогогуй, дампуу МАН, улсаар тоглож дууслаа!!! Ядаж байхад нийслэл гэж дуу чимээ, хог шороонд дарагдаад!

Avatar

сонгогч 9 цагийн өмнө 103.168.34.6

одоогийн уих гишүүн БО сайд байсан гэж попрогч бат-эрдэнэ гэгч дадлагжигчийн хийсэн буруу ажлын зөвхөн нэг нь. Сайдын суудлыг дадлагажигч нарт шагнал болгодогийн гай ш тээ. Баягаль руу хуулийг дураараа засварлан дайрч замбараагүй уул уурхайн лиценз олгох, дураараа дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж төрийн мөнгө завших бүх замыг зассан хулгайч даа. салбарын боловсон хүчнийг самрагч дахин салбарт бүү гай болоосой

Avatar

яа 11 цагийн өмнө 103.212.118.210

Нүүж шилжсэн яамд байгаа эсэхийг иргэд огт мэдэхгүй байгаагаас дүгнэж хэлэхэд энэ 2 яамыг татан буулгах нь зохистой яагаад гэвэл хүнс түүн дотор хөдөө аж ахуйн гаралтай мах сүү, ногооны үнэ дээшээ хөөрсөн, байгаль орчин ихээр бохирдож хөрс агаар эрүүл биш болсон, хариуцсан яамд энэ бүгдийг байхгүй юм шиг юу ч хийхгүй хараад сууж байдаг юм бна.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 11 цагийн өмнө 103.212.119.129

1996 онд УИХ-ын шийдвэрээр яамдыг БОДЛОГЫН ЯАМ болгосон юм шүү дээ. Гэтэл ХҮНС ХАА-Н ЯАМАА НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ ХОЙМОРТ БАЙРЛУУЛЧИХ ЮМ. Яам нүүснээр хотын түгжрэлд нэмэр болох нь бага шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-08-08 203.91.115.39

Энэ бүх тэнэглэлд бид хэдэн тэрбумыг зарцуулсан бэ?

Avatar

зочин 9 цагийн өмнө 103.168.34.6

тэнэглэлийг гардасн хийсэн уих гишүүн батэрдэнээс асуух хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж