Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч байна

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч байна

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч байна

Монгол Улс хиймэл оюун ухааныг (AI) эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болгох зорилт тавьж, эрх зүйн орчныг бүрдүүлэх эхний алхмуудаа хийж эхэллээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй хамтран үндэсний хэмжээнд хиймэл оюун ухааны стратеги боловсруулах төслийг 2025 оны эхээр албан ёсоор эхлүүлсэн байна.

Монгол Улс 2024 онд олон улсын “Oxford Insights AI Readiness Index” жагсаалтад 188 улсаас 98-р байранд эрэмбэлэгдсэн бөгөөд өмнөх оноос 11 байр ахисан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал зэрэгтэй холбоотой эрсдлүүд нэмэгдэж байгаа учир эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж буй.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монголын тал хамтран:

  • Европын Холбооны “AI Act” болон Япон, Сингапурын зохицуулалтын загваруудыг судалж, Монгол Улсын онцлогт тохирсон зохицуулалтын хүрээ боловсруулах,
  • “AI” технологийг турших орчин бий болгох,
  • Хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн үндсийг баталгаажуулах,
  • Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүй уян хатан нөхцөл бүрдүүлэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж байна.

Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан болон “Big Data”-ийн үндэсний стратеги боловсруулах багц төлөвлөгөөний загвар батлагдсан бөгөөд төслийг 2026 оны УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар ажиллаж байгаа аж.

Монголын жижиг дунд үйлдвэрлэгч компаниуд болон технологийн бизнес эрхлэгчид хиймэл оюун ухааны зохицуулалтыг дэмжиж байгаа ч, хэт хатуурхсан зохицуулалт нь инновацын өсөлтийг сааруулах эрсдэлтэйг анхааруулж байна. 

Монгол Улсын хиймэл оюун ухаан болон “Big Data” стратегид:

  • Үндэсний дата төв байгуулах, “GPU” кластер (Graphics Processing Unit)-ийг хөгжүүлэх,
  • Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх (1000 AI төлөөлөгч, 300 судлаач оюутан, 100 судлаач бэлтгэх),
  • Олон улсын хөрөнгө оруулалтыг татах,
  • Хиймэл оюун ухааны эрх зүйн орчинг 2027 он гэхэд бүрэн бүрдүүлэх зэрэг зорилтууд тусгагдсан байна.


М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 124.158.106.23

Ямар ч ШУ, инноваци тухайн улсын бодлого, терийн удирдлагын стратеги-аас хамааран хегжлее тодорхойлдог гэж боддог. Зугээр л Дэлхий тийш явж бна гэх юм бол хэнд хэрэггуй зардал. Харин ч их хохирол авч ирнэ. Енеедрийн жишээ нь яахаа мэдэхгуй хэдэн онгироо пацануудын нано хиймэл дагуул….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж